Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Flash. Show all posts

Flash - Аавдаа

8:25 AM
Хатуу байж , бодоход амьдрал хэцүү байж дээ
Халаас хоосны зовлонг мэдэхгүй амарч байж дээ
Ээж аав намайг жаргаадаг байж дээрээ
Ямар ачаа үүрч байгааг мэдэхгүй шүү дээ биеэрээ
Аав завгүй өдөржин гадуур ажил мажил гээ л
Орой ирэхэд нь би элдвээр гомдоллон ингээ л тэгээ л
Ээж бас цэхэлзээ л элдвийг шалгаан эргэлзээ л
Энэ хүн яаж ажилладагийг нь ойлгохгүй тээнэгэлзээ л
Өглөөнөөс орой болтол аав минь бидний төлөө ажиллана
Өөр юу ч бодохгүйгээр энэ биеэ дайчилна
Ар гэрээ гэсэн хэлсэн үг нь миний хувьд сургаал
Аавтайгаа байдаг байсан цаг мөч бүхэн минь жаргал
Би бол таныг үүрд дурсан хайрлах үнэнч билээ
Би бол таны хэзээ ч дуусахгүй үргэлжлэлээ
Элдэв нялуун хайр бол энэ бишээ
Эхнээсээ дуустал хамт байх агуу хайр жишээ

ДХ: Хажууд суугаад тэвэр ааваа
Хайрлаад үнсье хүү нь ааваа
Аргадан инээхийг чинь хүү нь харья ааваа
Харваад одсон он жилүүд
Харамсаад хүү нь таныг үгүйлж сууна
Аяс аясхан нүдэнд минь нулимс тунанаа ааваа

Охин дагаж гүйсан алдаж эндүүрсэн бага насандаа
Алдаа гаргадаггүй хүн шиг андуурч эндүүрч байсандаа
Ааваасаа илүү найз нөхөддөө итгээ л
Найз мөнх юм шиг санаж бичил тархиараа сэтгээ л
Энд тэнд шоу хэсэн зуурдын жаргал хүснэ
Энэ бүхэн давтагдах тусам аавын минь зүрхийг зүснэ
Өдөр болгон миний төлөө аз жаргалыг хүснэ
Өнөөдөр л харин би ухаарч ойлгосон
Хүн дандаа явсных нь дараа уйлж харуусдаг
Хүрээд ирэх байх гэж итгэж найдан дурсдаг
Зовлон өдөр товлон хаалгаа тогшоод ирдэггүй
Бөх нойрссон хүн хэзээ ч нойрноосоо сэрдэггүй ээ
Ааваа, та бяцхан хүүгээ өршөөж уучлаарай
Ааваа, би таныгаа санаж байна зүүдэндээ хуучлаарай
Хааяа ганцаараа байгаа юм шиг би шаналдаг
Аавтайгаа байдаг байсан цаг мөч бүхэн нүдэнд харагддаг

ДХ:

6 сарын 30-н энэ өдөр хуучин янзаараа бууж байна
Тэр өдрийг санан уйлж байна
Таны зургийг харан сууж байна
Цэлмэг тэнгэрээс аянга буух шиг таныг минь авч одсон
Холын хол байгаа аавыгаа санан би ингэж бодсон
Ааваа та яаваа, надад зориулдаг байсан цаг заваа
Хаана орхиод явчваа, аав минь одоо хаачваа
Таныгаа хайн бүдэрнэ, удах тусам сэтгэл эмтэрнэ
Саад бүгдийг даван гэтэлнэ гэтэл энэ зам дуусаагүй эхэлнэ
Дөрвөн улирал цас, бороо, шороо намайг цөхрүүлэхгүй
Үнэхээр энэ саад бартаа миний замыг зогсоогоогүй
Эцэс сүүлд нь би эргэж ирэхгүйг нь ойлгосон
Энэ ааваа гэсэн сэтгэл үүрдийнх гэдгийг ухаарсан

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

Flash - Фенүүддээ

8:32 AM
ДХ: Өнөөдрийг маргаашаар сольсон амьдрал бидэнд хэрэггүй ээ
Өөрчлөлт хийгээд үз өөрөө өөрсдийнхөөрөө сайхан амьдарья болох уу
Уйлж болно оо дуулж болноо чи намайг одоо харах уу
Үгүй ээ чи андуурсан байна найзаа
Энэ хоёр тайзаа хэзээ ч орхихгүй шүү найзаа

Тиймээ одоо би хэлнэ
Фэнүүддээ зориулаад үгээ хэлнэ
Бид хамтдаа эргээ алдахгүйгээр дуугаараа бүгдийг дийлнэ
Зарим нь бидэнд атаархаад хамгийн муугаараа цугаараа нийлнэ
Хэн нэгнээс айж майхгүй хэрүүл хөөж маяглалдаж байхгүй
Энд Flash байна бүгдээрээ бөөнөөрөө алгаа таш
Тийм амархан бууж өгөхгүй шүү үгүй шүү
За за цааш нь
Энд одоо хэн байна аан
Намайг чи мэдэхгүй байна байна
Бэбэ гэж хэн бэ?-г маань
Чи удахгүй мэднээ сайн
Явахаасаа өмнө би харин commercial-н мастер
Ирэхдээ Hip hop пастер болно гэж амлаад яахав бас тэр
Хэрээ мэдэхгүй том том шаадаг бага насны банди нарт хэлье
Том бол бол өөрийн чадахаа дуугаараа ингээд илэрхийлье

ДХ:

Бидний хэнийг ч бас чиний ч амьдрал бусдаас нээх дутахгүй
Бие хаа царай зүсээр нэгнээ дүгнэж байвал утгагүй
Бид хоёр алхсан шатаараа буцаж буух хүсэлгүй
Оргил өөд тэмүүлэх амжилтын зам минь төгсгөлгүй
Арван сарын арванд Flash хамтлаг бид дөрөв хамтдаа
Зургаан сарын арванд хайрлах хүслээ зориулсан та нартаа
Бэбэ, Баба, Мийгаа, Нандиа бид дөрөв үргэлж хамтдаа
Хүрч чадах бүхний төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ дандаа
Хоёулаа гурвуулаа хамаагүй Flash- гэдэг нэр бол ялгаагүй
Биднийг мөнгө төгрөг салгаагүй
Юу хийхээ бусдаар заалгаагүй жижиг том гэж ялгаагүй
Муугаар бусдыг хийж заагаагүй
Том том амлаж шаагаагүй
Буруу нөхдийг дагаж наалдаагүй

ДХ:

Хүлээж бай
Саад бүгдийг давна харж бай
Хүсч байгаа бүгдээ авна тэсч бай
Харуулна цаг хугацаа зовлон нугачаа хамаагүй эрж хай
Намайг дуудна хөөе больёоо ёоё
Хэлье гэснээ хэлнэ дээ аая
Үгээ наая алдаагаа заая
Буруу бүгдээ эргүүлээд буцаая
Өө дээрээс нь нээрээ
хэлээгүй хэдийгээ хэлье дээ зүгээрээ
Үүгээрээ өнөөдрөөс шинээр эхлье гэж байгаа юм шүү дээ зөв биз дээ
Аль дээрээс хүсч байсан юм маань энэ дээ
Намайг муулаад байлгүй зүгээр ойлгуулаад хэлдээ

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

Flash - Хайрын нулимс

5:42 PM
Энэ болсон бүгдийг эргүүлэн бодон дурсан шаналан сууна би
Эргээд л бүгдийг санан миний нүднээс нулимс бууна
Хэн чамайг гомдоож явсаныг чиний нүднээс үргэлж хараад чамайг санаад
Чи миний үгийг дагаад нулимс урсана
Чи дандаа ганцхан надтай үргэлж хамтдаа гэж хэлсэн
Би чинь чамдаа итгэж дандаа мөнхөд хамтдаа байхыг хүснэ
Хайрт чамайгаа би чинь дандаа хамтдаа жаргахсан
Анх би чиний сэтгэлээрээ чиний дүрийг харахсан
Энэ л хайрынхаа дээдийг чамдаа өгсөн юмсан
Үүрд санаач чамдаа өгсөн
Дурлал хайрынхаа өдрүүдийг бүү мартаарай
Намайг ямар үгээр гомдоож байсныг санаарай

ДХ: Уйллаа уйллаа хайраа чинийхээ араас уйллаа
Удахгүй чи минь наддаа ирээсэй гэж гуйлаа
Хамтдаа жаргалтай байсан мөчүүд юу юм бэ
Хайртай гэсэн чинь худлаа гэж үү

Энэ хорвоо эрээнтэй бараантай заримдаа жаргалтай байдаг
Эвгүй харгүй хайртай учраас энэ л бие минь айдаг
Гэтэл би гэнэн тэнэг чиний царайнд хууртчихжээ
Гэгээн хайрыг хүсэж буруу хүндээ хандчихжээ
Хайр өөрөө нисэн ирээд хагацлийг үлдээгээд надаас чинь буцлаа
Гансран уйлах нулимсаа хүнээс ичин байж унагъя
Чи минь чи минь наддаа итгэ чамайг өөрөөсөө дутаахгүйгээр хайрлъя (хайрт минь)
Цэцгийн дэлбээ шүүдрийн усанд тэжээл аван дэлбээлдэг
Харин би чинь чинийхээ хайранд хайлан уяран илбүүлдэг
Хархан нүдээ тормолзуулан минийхээ хайрыг хөгөлжээ
Хайрлаж явсан тэрхэн охин миний зүрхийг хөтөлжээ
Өдгөө хүртэл би чинь чамайг хайрлаж хамгаалж ирсэн юм
Өдий болсон миний зүрхийг амьдрал хөлдөө чирсэн юм
Ахин чамтайгаа жаргалтай байхгүй шүү
Азгүй хайраа дахин дуулахгүй шүү

ДХ:

Гэхдээ бурхан үнэхээр надад хатуу амьдрал заяажээ
Ганцхан охины төлөө шаналж өөрийгөө зовоожээ
Үнэхээр их уйлдаг байсан шүү чиний араас
Жаргалтай хайрыг хүсдэг байсан шүү ганцхан чамаас
Ахин чамтайгаа жаргалтай байхгүй би чинь явъя да
Азгүй хайраа дахин дурсахгүй чамайг мартъя да
Одоо ингээд хоёр биенээ мартаад хоёулаа салъя да
Чи өөрийгөө бодоод ондоо хайраа хайгаад яв да

ДХ:
Зүрхнэээс минь гарсан хайрын нулимс
Read On 0 - сэтгэгдэл

Flash - Чамтай хамт

5:42 PM
Нар бидний дээрээс тусаад
Навчис цэцэгс алаглан ургаад
Амраг чи минь зуны үдшээр
Хамтдаа алхах уу? Yeah!
Хүсэн хүлээж байсан зун цаг ирлээ
Залуусаа хайрттайгаа хамтдаа алхацгаая

ДХ:Энэ орой чамтайгаа хамтдаа
Бороо орохыг хүсэж байна
Зуны сайхан орой
Хамтдаа хайрын үгсээ гийгүүлж байгаасай
Энд цугларсан залуус намайг дагаад
Цоглог дуугаа дуулаарай
Эргээд хар би чамтайгаа алхмаар байна
Хамтдаа алхмаар байна би чамтай

Зуны сайхан орой
Би чамайг хүлээж
Бороо орохыг хүсээд
Хайрын цэцэрлэгт сууна
Энүүгээр хайрыг хүссэн
Хайраа үнссэн залуус алхаастай
Энэ зуны улиралд хайртай хосуудаар бялхаастай
Хэрвээ чи бороонд дургүй бол
Би чамайг бороонд норгон гэж байсан
Энэ борооноор гэртээ байсан ч сэтгэлээ сэргээ
Миний хайрыг хүсээрэй
Би чамайг хүсэн чимээгүй
Цонхоор хоёр биенээ хүсье

ДХ:

Үнсэнэ л гэнэ, хүснэ л гэнэ тэр хайр нь хартай
Үргэлж хайр хайр гэнэ
Харин тэр хайр нь ерөөсөө олдохгүй байна гэж олон жил
Багаасаа хайрыг хүсэж явжээ
Гэнэтхэн охин минь чи миний хайрыг авч иржээ
Зун учирсан хосууд жаргалтай байна гэж
Зугаацах цаг нь байгаа болохоор хамтдаа амарцгаадаг
Энэ зун
Миний хайртай учирсан зун
Зуун зуунаар чи минь миний сэтгэлд үргэлж бууна
Бороо ороод чи минь норхоор
Нөгөө хувцас чинь гэрэлтэн
Гоёхон биеийг чинь гайхан ширтээд
Хамаг бие минь халуу дүүнэ
Oh! Хүсэн хүлээж байсан зун цаг ирлээ
Залуусаа хайрттайгаа хамтдаа алхцгаая
/Хамт алхцгаая залуусаа/

ДХ:

Гэрээсээ гараад сайхан агаар амьсгалан
Гадаа даарахгүй явах сайхан байдаг тиймүү?
Гэнэтхэн хүйтэн болсон ч хамаагүй
Би даарахгүй
Гэртээ харихгүй
Би өнөө орой чамаас салахгүй
Хайрыг хүссэн хосууд
Ганцхан орой хамтдаа байд үз
Хамтдаа тэр орой
Хамаагүй хүслээр жарган биз
Хэнч юу гэж хэлж байсан
Хайрт минь би чамдаа хайртай
Энэ зунын 3 сар хагцахгүй би дандаа чамтай

ДХ:

Зөвхөн чамтай энэ үдэш алхмаар байна

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

Flash - Хайрлах хүсэл

5:42 PM
Би хүнийг хэзээ ч гуйж үзээгүй
Үзээгүй бүгдийг гайхуулж, хайрлуулж явсан юм чамайг би
Гэхдээ хайрласан зүрхэнд чи байрласан
Таарсан бүхэнд чамайг магтаж гайхуулсан дуулсан
Санах тоолондоо, уулзах болгондоо
Санаагаар болдог бол би чамтайгаа хононо доо
Ондоо хэн нэг нь чамайг бодвол хайрлавал
Дайралдвал чамайг хүсвэл зүгээр би зодно доо
Би хүнд хэзээ ч дурлахгүй гэж бодож байсансан
Бие биеэ олохгүй юм шиг тэгж боддогсон
Гэхдээ олсон, хайранд хэлж байсан үгс хамаагүй
Хайртай болсон болохоос би үүрд ямар ч санаагүй
Хоёулаа үргэлж сайхан амьдарна тэ гэж хүүхэд шиг
Хэлж байсан үгс одоо тэндээ үлдэж дээ
Гэм зэмгүй үерхэж байсан үерхэл, өдий зэрэгтээ хүрчээ
Гэрэлгүй байсан сэтгэл одоо хайраар дүүрчээ
Чамайг хайрлах хүсэл минь
Чамаас хайрыг хүсэж байна
Хайрын үг нь ихэдсэн шүлэг энд эхлээд тэнд үүсчээ
Хамаагүй сэтгэлээ илчлэн биесээ жаргааж хайранд хүрчээ

ДХ: Дандаа чамтайгаа хамтдаа баймаар байна хайрт минь
Дэндүү дассан сэтгэл минь чамруу тэмүүлсээр
Дахин олдохгүй тэр л хайрыг чамаас би чинь хүсэж байна
Дэрэнд шингэсэн үнэрийг чинь би би би чинь санаж байна

Алхаж явсаар амьдралыг бид нэг л мэдэхэд туулдаг
Халхалж харсаар хайраа гэсэн үгийг хэлэхээс ичдэг
Гэнэн зүрх сэтгэл гэж энэ л хайраа чамдаа нээж
Эргэлзэлгүй бусдыг харах харц минь чамаас бусдыг гээж
Чамайг тэр л өдөр тэр нэгэн өдөр хараад
Хамаг мөнгөө чамдаа зараад, хайрлах хүсэлд сэтгэл цадаад
Хоёулаа хамтдаа салхинд гараад
Гараад гараад хоёул даараад
Сайхан байсан санаагаар бид бие биенээ хайрласан
Хайрлаад би хардаад би ганцхан чамдаа дуулаад би
Дурсаад бас дасаад бас хоёр биенээ хүсээд
Хуураагүй тоглоогүй хэзээ ч чамайг гомдоохгүй
Хэлээч чи итгээч чи ганцхан наддаа шивнээч

ДХ:

Хайртай гэсэн минь зөвхөн биднийг жаргааж байсан
Хэн нэгэн бидний энэ хайраас илүү сайхан байхгүй
Худлаа биш дулаан улаан уруулаараа намайг удаан үнсээч
Миний хайрын эзэн минь
Би чинь чамайгаа хайрлая
Намайг чи энэ миний хайр гэж хэлээч
Би энэ үгийг чинь санаад
Зүрхэнд хамт байж хайрласаар
Би хайрласаар, хайртай чамтайгаа би хамт байсаар

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

Flash - Миний захиа

5:42 PM
СССР улсаас гаралтай
Сэвсгэр цагаан цаасан дээр
Дурлаж бичсэн захидлийн минь
Дугаар номер нэг юм шүү

Замагт нуур байгаагүй бол
Загас юундаа амьдрах вэ
Заяаны чи минь байгаагүй бол
Захидал хэндээ бичих вэ

ДХ: Ай да хөөрхөн охин минь
Нууцаа битгий нуугаач дээ
Хэнд хайртайгаа хэлээч дээ
Хэнтэй явдагаа яриач дээ *2

Мөрөөдөөд би чамайг мөрөөдөөд
Би энэ захидлаа бичлээ
Чамд хайртай гээд хэлчлээ
Хэрвээ чи намайг бодвол
Хариу болгож бичээрэй
Хэн нэгэн чамайг хүсвэл
Надад хайртай гээд хайрт минь хэлчээрэй

Та ч гэсэн залуу байхдаа
Танхил гэнэн охин явахдаа
Орой үдшийн зэврүүн цагаар
Орь ганцаар явдаггүй дээ

ДХ: Ай да хөөрхөн охин минь
Нууцаа битгий нуугаач дээ
Хэнд хайртайгаа хэлээч дээ
Хэнтэй явдагаа яриач дээ *3

Охин минь чи хэнд хайртайгаа хэлээч
Би хүлээж тэсэхгүй нээ
Миний өөдөөс хараад инээ
Өө хөөрхөн охин минь
Хэнээ гэж намайг битгий дууд
Хайраа гэж бай
Хайрт минь миний
Энэхэн үгсийн захидлыг уншиж бай

ДХ: Ай да хөөрхөн охин минь
Нууцаа битгий нуугаач дээ
Хэнд хайртайгаа хэлээч дээ
Хэнтэй явдагаа яриач дээ *2
Read On 0 - сэтгэгдэл

Flash - Өнөөдөр

5:42 PM
I want you so, I love you so thank you
1.Өнөөдөр газар дэлхийд дахин цас орсон өдөр
Удаа дараа үргэлжилдэг сэрүүн болсон нэгэн өглөө
Шинэхэн орсон цасан дээр гишгэн мөрөө гаргах сайхан өглөөний цэвэр агаарт амьсгалан алхах тайван
Энэхэн нэгэн өдөр би явдгаараа явж байхад өмнүүр өнгөрөх хүн бүрийг нүд салгалгүй харж байхад өмнө нь ердөө харж үзээгүй хөөрхөн хүүхэн зөрлөө
Дөхөж очоод танилцвал харин гайгүй охин мөртлөө надтай адил өнөө өглөө энэ цасан дээр алхаж байж
Намайг хараад миний хойноос надад таалагдах гэж гүйж өдөр болгон би түүнтэй урьдынхаараа уулзалдлаа өөрийн эрхгүй чи надад үнэхээр таалагдлаа
Хайрыг чинь хайрлаад сэтгэлийг даагаад хамтдаа жаргахыг хүснэ
Хайрынхаа дуугаа чамдаа зориулаад энхрий чамайгаа үнсэнэ
Нi lady наддаа эргээд ирээч my baby
Хамт байхдаа хайрынхаа үгийг харамлахгүй чамдаа хэлье

ДХ: Хэнд хэлж бичсэн үгээр намайг чи энд зогсоно вэ
Хэн ч хаана ч байсан хайрыг тээж зүрхлэхгүй гэж хэлэхгүй
Хүсч хайж байгаа чамайгаа зүрхэндээ тээж үгүйлнээ
I want you so, I love you so thank you

2.Энэ бүхэн болоход миний сэтгэл санаа үнэхээр гайхамшигтай
Одоо харамсалтай болсон ч түүнийгээ бодоход жаргалтай
Олон жил улиран өнгөрөн одсон байсан ч би чамтайгаа
Олноос илүү сайхан байсан буюу чамдаа хайртайгаа
Энэ л нүдээрээ сая л би олж харж байгаагаа улиран одсон он жилийн хойноос сая
л харж би мэдлээ
Хэн мэдлээ одоо чамдаа хайртай гэдгээ хэлээд би очиход сэтгэл зүрхээрээ чи минь намайг угтаад авах юм бол
Чамтайгаа би хамтдаа цаг хугацааг хайхралгүй
Хамтдаа амьдрах гэсэн хүсэл зорилго байвч одоо нэгэнт миний хүсэл
зорилго биелэх нь өнгөрчээ
Хүсэн хүлээж байсан тэр л хайр минь төгсжээ
I love you oh thank you
Энэ хайр байсан юм найз минь
Эргэн санаач хайрт минь эргэлзэлгүй ир найз минь
I love you oh thank you
Хэн буруутайг ойлгож бодооч би чамдаа хайртай одоо ч
Хайрыг минь битгий голооч

ДХ:

З.Ганцхан чамдаа зориулж бичсэн энэхүү дууны шүлэгнээс чамд минь хэзээ очих бол гэсэн бодол гарахгүй
Харахгүй чамайг би чинь дахин хэзээ ч харахгүй
Чамайг би чинь сэтгэл зүрхнээсээ л зөвхөн олох болно
Надад ирсэн чиний сэтгэлийг би ойлгоогүй гэсэн бодол миний толгой дотор хичнээн эргэлдэвч
Эргэлзэвч энэхүү болсон бүгд
Үнэн хэвээрээ
Эндүү харсан ч гэсэн би чинь чамдаа Үнэнч хэвээр

ДХ:

4.Намрын навчсанд дарагдсан өвлийн анхны шөнөөр чамайг санана
Найрч явсан үеэ бодож өнгөрч одсон бүхнээ харна үнэхээр бид учрах ёстой л юм
бол учрах л байлгүй үнэ цэнэгүй бусдын хайр нь чамд минь хуучрах л байлгүй
Хайр бол үнсэлт биш гэхдээ үүнгүйгээр жиш
Хээш, чи биш бол биш энэ минии хайр мөн дээш
Дээш дээшээ нэг нэгээрээ гардаг амьдралд
Биедээ хайртай хосууд над шиг биесээ хайрлан хардаг
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2