Хатуу байж , бодоход амьдрал хэцүү байж дээ
Халаас хоосны зовлонг мэдэхгүй амарч байж дээ
Ээж аав намайг жаргаадаг байж дээрээ
Ямар ачаа үүрч байгааг мэдэхгүй шүү дээ биеэрээ
Аав завгүй өдөржин гадуур ажил мажил гээ л
Орой ирэхэд нь би элдвээр гомдоллон ингээ л тэгээ л
Ээж бас цэхэлзээ л элдвийг шалгаан эргэлзээ л
Энэ хүн яаж ажилладагийг нь ойлгохгүй тээнэгэлзээ л
Өглөөнөөс орой болтол аав минь бидний төлөө ажиллана
Өөр юу ч бодохгүйгээр энэ биеэ дайчилна
Ар гэрээ гэсэн хэлсэн үг нь миний хувьд сургаал
Аавтайгаа байдаг байсан цаг мөч бүхэн минь жаргал
Би бол таныг үүрд дурсан хайрлах үнэнч билээ
Би бол таны хэзээ ч дуусахгүй үргэлжлэлээ
Элдэв нялуун хайр бол энэ бишээ
Эхнээсээ дуустал хамт байх агуу хайр жишээ
ДХ: Хажууд суугаад тэвэр ааваа
Хайрлаад үнсье хүү нь ааваа
Аргадан инээхийг чинь хүү нь харья ааваа
Харваад одсон он жилүүд
Харамсаад хүү нь таныг үгүйлж сууна
Аяс аясхан нүдэнд минь нулимс тунанаа ааваа
Охин дагаж гүйсан алдаж эндүүрсэн бага насандаа
Алдаа гаргадаггүй хүн шиг андуурч эндүүрч байсандаа
Ааваасаа илүү найз нөхөддөө итгээ л
Найз мөнх юм шиг санаж бичил тархиараа сэтгээ л
Энд тэнд шоу хэсэн зуурдын жаргал хүснэ
Энэ бүхэн давтагдах тусам аавын минь зүрхийг зүснэ
Өдөр болгон миний төлөө аз жаргалыг хүснэ
Өнөөдөр л харин би ухаарч ойлгосон
Хүн дандаа явсных нь дараа уйлж харуусдаг
Хүрээд ирэх байх гэж итгэж найдан дурсдаг
Зовлон өдөр товлон хаалгаа тогшоод ирдэггүй
Бөх нойрссон хүн хэзээ ч нойрноосоо сэрдэггүй ээ
Ааваа, та бяцхан хүүгээ өршөөж уучлаарай
Ааваа, би таныгаа санаж байна зүүдэндээ хуучлаарай
Хааяа ганцаараа байгаа юм шиг би шаналдаг
Аавтайгаа байдаг байсан цаг мөч бүхэн нүдэнд харагддаг
ДХ:
6 сарын 30-н энэ өдөр хуучин янзаараа бууж байна
Тэр өдрийг санан уйлж байна
Таны зургийг харан сууж байна
Цэлмэг тэнгэрээс аянга буух шиг таныг минь авч одсон
Холын хол байгаа аавыгаа санан би ингэж бодсон
Ааваа та яаваа, надад зориулдаг байсан цаг заваа
Хаана орхиод явчваа, аав минь одоо хаачваа
Таныгаа хайн бүдэрнэ, удах тусам сэтгэл эмтэрнэ
Саад бүгдийг даван гэтэлнэ гэтэл энэ зам дуусаагүй эхэлнэ
Дөрвөн улирал цас, бороо, шороо намайг цөхрүүлэхгүй
Үнэхээр энэ саад бартаа миний замыг зогсоогоогүй
Эцэс сүүлд нь би эргэж ирэхгүйг нь ойлгосон
Энэ ааваа гэсэн сэтгэл үүрдийнх гэдгийг ухаарсан
ДХ:
Post a Comment