Showing posts with label Дууны нэр: 4 улирал. Show all posts
Болд ~ 4 улирал
4:14 PMЧамайг анх харсан хаврын эхэн сар
Чамайг анх хөтөлсөн хаврын намуун орой
Чамайг анх урьсан хаврын бүлээн болзоо
Чамайг гэсэн бүхэн над руу ирсэн сар
Чамтай байх хүсэл задарсан зуны сар
Чамтай байх өдөр богинохон зуны сар
Чамтай байх энгэр задгай зуны сар
Чамтай өнгөрүүлсэн зуны гурван сар
Дх: Хавар чи над дээр хайр авчиржээ
Зун чи надад хайрыг мэдрүүлжээ
Намар чи хайрыг гэрэлтүүлжээ
Өвөл чи хайрыг дулаацуулжээ
Чамайг гэж хайрласан намрын гэрэл зураг
Чамайг гэж үнссэн намрын анхны үнсэлт
Чамайг гэж бичсэн намрын навчин захиа
Чамайг гэсэн бүхэн намар уярсан төгөл
Дахилт
Чамд хүрсэн гар минь өвөл халуун байсан
Чамд ууссан бие минь өвөл хайлж байсан
Чамд амласан бүхэн өвөл биелж байсан
Чамд зориулсан улирал зөвхөн өвөл байсан
Дахилт