Ариука ~ Хайр
11:27 AMЦонхоор тусах нарны туяа
Цоо шинэ өглөөг авчирлаа
Энхрийлэлд чинь би хоргодсоор..
Нойрсож буй гоо үзэсгэлэнг
Харах тусах хайрыг татна
Хязгааргүй жаргал мэдрүүлнэ
Хайр
Яг миний төсөөлсөн диваажин
Хормын төдий ч чамаас холдмооргүй
Үүрд дэргэд чинь энэ хэвээр
Үлдэхээс өөр юуг ч би хүсэхгүй
Номин цэнхэр тэнгэрт өнгө нэмэн татсан солонго
Над дээр зөөлөн зөөлөн дуслах нартай бороо
Миний ертөнцөд дэлбээгээ нээсэн цэцэг
Мөнхөд миний зүрхэнд орших хайр
Өглөөг дуудах эртэч шувууд
Уянга эгшгээр хайрыг хөглөнө
Өнө мөнхийн жаргалыг дуудна
Хайр
Яг миний төсөөлсөн диваажин
Хормын төдий ч чамаас холдмооргүй
Үүрд дэргэд чинь энэ хэвээр
Үлдэхээс өөр юуг ч би хүсэхгүй
Номин цэнхэр тэнгэрт өнгө нэмэн татсан солонго
Над дээр зөөлөн зөөлөн дуслах нартай бороо
Миний ертөнцөд дэлбээгээ нээсэн цэцэг
Мөнхөд миний зүрхэнд орших хайр /2/
Батука - Хайр
9:12 AMАмсаж үзэх боломжгүй тэр хайр чинь
Анх шууд хараад дурласан шохоорохсон
Аз жаргал байсныг мэдсэнгүй ээ би
Амьдрал дээр юуны төлөө алхаж байгаагаа би
Анхаарах зүйлгүй алхаж явжээ би
Анх чамайг хараад ойлгож мэдэрсэн
Өөр хэнээс ч биш
Нойр хүрэхгүйнээ чамайгаа бодно үргэлж
Ноогдсон хувь тавилан гэж
Өөр хэнээс ч ийм дурлалын эрч хүч авч байгаагүй ээ хэзээ ч үгүй ээ
Гэвч энэ бүгд хүлээлт тийм үү надад ирсэн
Дх: Амьдрал дээр би ганцаарахнаа манго
Аа харин одоо бол одоо би чамтай танго
Хамтдаа бүжиглэмээр амьдрал дээр хамтдаа бүжиглэмээр
Мөрөөдөл биш байгаасай
Амьдрал дээр би ганцаарахнаа манго
Аа харин одоо бол би чамтай танго бүжиглэмэээр байна би
Насан туршдаа хамтдаа бүжиглэмээр хоёулаа
Мөрөөдөхөд үнэгүй мөнгө үл төлөх сэтгэл
Мөнхийн ганцаардалаас аварсан чамдаа би
Энэ зүрхэнд өгч байгаагүй нандин зүйл их бий
Наддаа чи итгээч
Намайг л ганцхан хайрлана гэж
Амлаж хэлж чадахуу чи минь наддаа
Анх чамайг хараад ойлгож мэдэрсэн
Өөр хэнээс ч биш
Нойр хүрэхгүйнээ чамайгаа бодно үргэлж
Ноогдсон хувь тавилан гэж
Өөр хэнээс ч ийм дурлалын эрч хүч авч байгаагүй ээ хэзээ ч үгүй ээ
Гэвч энэ бүгд хүлээлт тийм үү надад ирсэн
Дх:
Миний хэлсэн үг бүхэн
Миний хийсэн үйлдэл бүр
Чиний төлөө гэдгийг минь
Чамд таалагдахын тулд би
Бүхнээ харамгүй зориулна
Амьсгалах агаар минь бай
Агаар минь чи байгаа ч
Дх:
NaTso - Хайр
3:35 PMЗүгээр л мөрөөдөл дунд би жаргадаг
Зөөлөн зөөлөн шивнэх үгсэнд би уярдаг
Зөнгөөрөө явсан хэн нэгнийг би зовоодог
Би хартай залуугийн зүрхэнд амьдарч үзсэн
Битүү саванд орсон мэт хэцүү байсан
Би хайр гэдэг утгаа алдсан
Тийм болохоор би тэр залууг орхин одсон
Тийм ээ би бол хайр
Тэнгэрийн биш сэтгэлийн шувуу
Би бол хайр
Зүрх минь юу хүснэ
Зүгээр л жаргалыг уу эсвэл хайр
Би гэнэхэн бүсгүйн зүрхэнд амьдарч үзсэн
Бүлээхэн амьсгал нь мэдрэгддэг байсан
Би ийм л ертөнцийг хүсэж байсан
Тийм болохоор би тэр бүсгүйн зүрхэнд үлдсэн
Тийм ээ би бол хайр
Тэнгэрийн биш сэтгэлийн шувуу
Би бол хайр
Зүрх минь юу хүснэ
Зүгээр л жаргалыг уу эсвэл хайр
Зүрхэндэх хайр
Зөөлөн үнсэлт
Аз жаргалыг мэдрүүл
Хорвоо ертөнц
Хүний хүсэл
Хайрыг амьдруул
Тийм ээ би бол хайр
Тэнгэрийн биш сэтгэлийн шувуу
Би бол хайр
Зүрх минь юу хүснэ
Зүгээр л жаргалыг уу эсвэл хайр
Анхаа, Халиун - Хайр
8:48 AMЭелдэг зантай шүү чи минь дөлгөөхөн
Зүрхийг минь догдлуулдаг чи минь хэвээрээ
Зүйрлэшгүй чамайгаа боддог хэвээрээ
Дх: Хайртай гэдэг үгийг минь
Чи минь бүү мартаарай
Хайртай чамдаа итгэдэг шүү
Дэргэд минь үүрд байгаарай
Хайранд минь байдаг шүү чи хэвээрээ
Харцанд минь тогтдог шүү чи минь энхрийхэн
Олон жил өнгөрсөн ч өөрийн зангаараа
Оломгүй их хайрыг наддаа өгчээ
Дх: Хайртай гэдэг үгийг минь
Чи минь бүү мартаарай
Хайртай чамдаа итгэдэг шүү
Хайрт минь бүү мартаарай
Хайртай гэдэг үгийг минь
Чи минь бүү мартаарай
Хайртай чамдаа итгэдэг шүү
Дэргэд минь үүрд байгаарай *2
Хонгор минь олон жил өнгөрсөн ч өөрийн зангаараа
Оломгүй их хайрыг чи минь наддаа өгчээ
Би чамдаа хязгааргүй их хайртай