Showing posts with label Дууны нэр: Хаврын шөнийн бодол. Show all posts
Ариунаа - Хаврын шөнийн бодол
2:58 PMУрьхан хаврын намуун шөнөөр
Уулын цаанаас шувууд ирлээ
Онгон талын цагаан нууранд
Одтой наадан дуулж хонолоо
Хаврын шувууны дуунд уяран
Хайртаа санан гармаар байлаа
Хатан дөрөөний чимээг чагнаж
Харгуйн барааг хармаар байлаа
Дархан хилээ манаж яваа
Дайчин чамдаа очмоор байлаа
Давхар давхар мянган уулын
Давааг даван нисмээр байлаа
Удаан хүлээсэн нуураа амрааж
Усны чандаас шувууд ирлээ
Учрал хүссэн намайгаа жаргааж
Удахгүй бас чи минь ирнэ