Showing posts with label Дууны нэр: Миний амьдрал. Show all posts
Ариунаа - Миний амьдрал
1:41 PMТэнгисийн эрэг дээр би ганцаараа
Тэртээд цахлай шувууд дуулсаар
Далайн давалгаан намуухан аялгуунд бүүвэйлэгдсэн
Сэтгэлээ би аргаданхан байна
Зүүд шиг амьдралыг хүсэхгүй бэрх
Хүмүүний орчлонгоос уйдаагүй
Цаг нь болохоор хясаалж аниргүй явах болно
Өөрийгөө тайтгаруулж явна аа
Энэ л дуугаа дуулсаар явна аа
Энэ амьдралын аясаар явахгүй
Энэ амьдралыг аргадахгүй
Энэ амьдралын сайхныг олж харсан
Энэ амьдрал эгэл биш ээ
Эгэл амьдралаас өөрийгөө би мэдэрсэн
Хатаж хатгахыг мэдэхгүй
Гуниж гуньдаж явахыг хүсээгүй
Хамжааргүй байхыг хэзээ ч бодож явсангүй
Тиймдээ ч би тайван байна
Тиймдээ ч би жаргалтай байна
Бусдыг би гомдоож яваагүй
Надад тийм хүсэл огтхон ч байхгүй
Хүмүүний орчлонд ирээд буцсан энэхэн агшиндаа
Дуулсаар бас дүүлсээр явна аа
Дуулсаар бас уйлсаар буцна аа