Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Monday morning. Show all posts

Агиймаа - Monday morning

3:02 PM
Monday morning гэрээсээ гарлаа бүх зүйл яг байдгаараа
Гэтэл шатны дэргэд дулаахан харцтай санамсаргүй тулгарлаа
Бие бие рүүгээ бид хэдэн хормын турш инээмсэглэн ширтэлцлээ
Зүрх рүү минь төөнөсөн тэр дөлгөөн харцыг гурван өдөр би бодлоо

Анхны харцаараа дурлана гэж төсөөлөөгүй явсан тийм үү?
Хөөөн (Уянгалуулан хөөөн гэж дуулна)
Амьдрал чинь эгэл зүйлээр дүүрэн ч гэлээ
Үлгэр шиг учрах гоё хайр байдгыг мэдэрэв үү?

Wednesday night түүнтэй таарлаа дотно яриа дэлгэлээ
Дарс шимж хайрын хөгжимд уяран уруул зөөлөн шүргэлцлээ
Нүднээс чинь хайрын оч над руу асгарч чиний харцанд хөвөн нислээ
Зүрхний цохилтыг чинь мэдэрч байна догдлол бүхнээ бүү нуугаач

Анхны харцаараа дурлана гэж төсөөлөөгүй явсан тийм үү?Хөөөн (Уянгалуулан хөөөн гэж дуулна)
Амьдрал чинь эгэл зүйлээр дүүрэн ч гэлээ
Үлгэр шиг учрах гоё хайр байдгыг мэдэрэв үү?

Энэхүү дуу шиг хайртай учрах юмсан...
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2