Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Нутгийн зүг. Show all posts

Дэлгэрмөрөн - Нутгийн зүг

8:52 AM
Санаад нутгаа би
Салхинд урсах зэрэглээгээ би
Сарьдаг уулсаа би
Сайхан Монгол нутгаа би

Зүүдлээд сэрлээ
Зүрхэндээ би нуулаа
Яаран давхилаа би
Яасан их холоос тэмүүлнэ вэ

Түшигтэй ааваа би
Сүүгээ өргөх ижийгээ би
Адуутай талаа би
Агуу Монгол нутгаа би

Алсаас зүүдэллээ
Аминдаа би хайрлалаа
Хурдлан давхилаа би
Хязгааргүй алсаас яарлаа би

Хайртай Монгол орноо би
Дээдлэн шүтэж явна би
Цуутай энэхэн нутгаа би
Мөнхлөн дуурсгаж явна би

Хайртай чамайгаа би
Халуун зүрхэндээ хүсэхдээ би
Холоос санахдаа би
Хонгор хайртай чамайгаа би

Зүүдлээд сэрлээ
Зүрхэндээ би нуулаа
Яаран давхилаа би
Ясан их холоос тэмүүлнэ вэ

Хайртай Монгол орноо би
Дээдлэн шүтэж явна би
Цуутай энэхэн нутгаа би
Мөнхлөн дуурсгаж явна би
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2