Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Тайванбат. Show all posts

Тайванбат - Мөрөөдөл

8:32 AM
Тэнгэр сүүн өнгөнд умбаад
Тэргэл саран тэнгэрийг чимлээ
Оддын дунд саран мишээж
Орчлон ертөнцийг тольдон гийгүүлж

ДХ: Хөх мөнх тэнгэр орчныг нөмрөөд
Хөрст дэлхий амгалан нойрсож
Охин чамайг мөрөөдсөн сэтгэлээр
Оргил саранд дуугаа өргөнө

Алс хязгаарт хаяа нийлээд
Алтан талыг наран гийгүүлж
Нам гүмд саран мишээж
Нойрсох ертөнцийг тольдон гийгүүлж

ДХ: Хөх л тэнгэр орчныг нөмрөөд
Хөрст дэлхий амгалан нойрсож
Охин чамайг мөрөөдсөн сэтгэлээр
Оргил саранд дуугаа өргөнө *2
Read On 0 - сэтгэгдэл

Тайванбат - Талын цэцэг

8:32 AM
Цэлмэг тэнгэрт наран гэрэлтээд
Цэцгэн дунд чи минь зогсоно
Цангинам хоолойгоор чи минь дуулахад
Талын цэцэг дууг чинь түрнэ

ДХ: Санаа тэнийм өргөн талын
Салхи нь хүртэл эргэлдэн баясна
Сэтгэл зүрхтэй чинь хөг нийлж
Сарнай цэцэг дууг чинь түрнэ

Уужим тэнгэрт наран гэрэлтээд
Уулсын дундуур зэрэглээ мяралзаад
Учралт чи нь дуугаа дуулхад
Уулсын цуурай дууг чинь түрнэ

ДХ:

/Учралт чамдаа
Талын цэцгэсийн чамдаа би барья
Сэтгэлт чамдаа
Сарнай цэцэгс шиг чамдаа дуулъя/

ДХ: *2
Read On 0 - сэтгэгдэл

Тайванбат - Цэнхэр сарны туяа

8:32 AM
Нүдэнд дулаахан бүсгүй чи юунд надтай учирна вэ
Нүгэлт энэхэн хорвоод хоосон уйтгарлах хэцүү юм

Алгаа тоссон хүн бүхэнд
Аз жаргал заяадаггүйгээс хойш
Алаг хорвоогийн манан дунд
Нүдээрээ л уруул дээр чинь үнслээ

ДХ: Хөх тэнгэрийн уудамд шувууд дураараар цэнгэдэг юм
Хүн болж төрсөн бидний заяа өөр шүү дээ

Уран байгалийн хөгжим шиг
Шувуудын жиргээ сонсогдоод
Урсах цагийн нулимс
Улаан навчис шиг зүсэрнэ

ДХ: *2

Хөх тэнгэрийн уудамд шувууд дураараар цэнгэдэг юм
Хүн болж төрсөн бидний заяа өөр шүү дээ *2
Read On 1 - сэтгэгдэл

Тайванбат - Сувдан шигтгээ

8:44 AM
Сувдан шигтгээн дундаас мэлтийх
Эрхэсийн саран тэнгэрийг чимлээ
Сургийн газраас дурсан суугаа миний
Хайрын толинд чиний царай туяарна

Саатан зогссон дөлгөөн үдшийн
Салхи нь хүтэл сэтгэлд шингэжээ
Чи минь салхи байсан бол зөөлөн сэвшээнд чинь илбүүлж
Чи минь сарнай бол зүрхэн тушаа нандигнана

Нууцхан хайраа ичингүйрэн байж хэлсэн
Энхрий чиний минь зөөлөн шивнээ сонсогдоно
Нууран дундах хунгийн адил
Шөнийн саран тэнгэрийг чимлээ

Нууцхан хайраа ичингүйрэн байж хэлсэн
Энхрий чиний минь зөөлөн шивнээ сонсогдоно *2
Read On 0 - сэтгэгдэл

Тайванбат - Үзэсгэлэнт од

8:43 AM
Тэнгэрт одод анивчаад
Мөрөөдлийн мөнгөн шөнө нөмөрлөө
Тэртээд гялалзах үзэсгэлэнт од минь
Миний зүрхийг харвалаа

ДХ: Зүүдэнд минь үзэгдсэн
Зүрхэнд минь үгүйлэгдсэн
Чи миний үзэсгэлэнт од

Алсаас одод анивчаад
Амгалан энхийн шөнө нөмөрлөө
Алсаас гялалзах үзэсгэлэнт од минь
Миний зүрхийг харвалаа

ДХ: /2/
Read On 0 - сэтгэгдэл

Тайванбат - Гэгээн хүсэл

8:43 AM
Гэрэлт ертөнцийн өнгийг нэгээр нэмж
Гэгээн үүрийн цолмон болж ирлээ
Хүмүүн та бүгддээ хайр хүслээ шивнэхээр
Холын холоос би ирсэн

ДХ: Аав ээжээ баярлуулж ирсэн хүүгээ хайрлаарай
Ахтайгаа адилхан хүн болох хүслийг минь дээдлээрэй
Айлын хүүхдүүдийг битгий гомдоогоорой
Адилхан шүү, надтай адилхан

Хүмүүс минь ээ, хүүхдүүдээ хайрлаарай
Хүмүүс минь ээ, бие биенээ хайрлаарай
Олуулаа байлаа гээд од мэт харвачихна шүү
Орчлонд байгаагаа үнсээч

Оддын доор удаан амьдрах хувь дутсан
Орь ганцхан намайг хүлээгээрэй
Солонгын долоон өнгөний нэг нь болсоор
Салхин хурдаар би ирнэ ээ

ДХ: Аав ээжээ баярлуулж ирсэн хүүгээ хайрлаарай
Алтан нарыг шүтдэг байсан хүслийг минь дээдлээрэй
Айлын хүүхдүүдийг битгий гомдоогоорой
Адилхан шүү, надтай адилхан
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2