Нараван ~ Би одоо яана
5:35 PMХаана хүрдэгийг нь мэдэхгүй замаар
Хамхуул мэт жаргалтайгаар ниснэ
Хатсан талхаа шоргоолжинд үйрүүлж өгөөд
Хамаг хувцсаа тайчин хаяж алхахыг минь харсан
Харь гаригийн охин тэнгэр надад дурлаад
Хамаг сэтгэлээ илчлэн оддыг чулуудвал би яана
Ширээний чийдэнгээ асаагаад
Шүлэг мүлэг мэтийн шалдан юм бичээд
Шүгэлдэж сурахаар оролдож оролдож ядраад
Шүлсээрээ тоглон маяглаж суухад минь
Шинэ цаг хугацаа надад сэтгэл алдраад
Шилэн оймсоо тайлаад
Шилтэй дарс хувааж ууяа гэвэл би яана
Борооны дуслуудад шүлэг уншиж өгөөд
Цасан ширхгүүдэд онигоо ярьж өгөөд
Урсгал усанд амьдралаа яриад бүтэн жилийг өнгөрөөхөд
Орсон бороо хөрсөнд дусалгүй ууршаад
Хаялсан цас газар уналгүй хайлаад
Голын ус урсаагүй сонин жил байлаа гэсэн
Сонингийн гарчгууд хэвлэгдвэл би яана
Хот даяар сонсогдох хүчин чадал бүхий
Өндөр технологийн өсгөгч залгаад
Өглөөнөөс орой болтол шинэ дуугаа дуулахад
Байшин барилгууд далийгаад баримал хөшөөнүүд тэнээд
Байсан газраасаа хамаг юм хөдлөөд
Зам талбайнууд орооцолдон замбараагаа алдан
Зайгүй шавчихсан байвал би одоо яана
Байсан газраасаа хамаг юм хөдөлбөл би яана