Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Монгол ардын цэргийн дуу. Show all posts

Гантулга - Монгол ардын цэргийн дуу

9:52 AM

Ардын хувьсгалын дунд төрсөн
Алдарт монголын залуу арми
Анд Зөвлөлтийн дайчдын хамтаар
Ард түмнээ дарлалаас чөлөөлсөн
Дахилт:
Ялагдашгүй манай армийн хүч нь
Яруу алдарт намын жолоодлого
Хөрш Зөвлөлтийн их тусламж
Хөдөлмөрчдийн гүн дэмжлэгт байдаг
Халх гол, Хаалган, Жэ-Хэн тэнд
Хатан зоригт Зөвлөлтийн армитай
Хамтарсан хүчээр дайсныг дарж
Хайртай эх орноо хамгаалсан
Дахилт:
Эрэлхэг чадвараа эрс дээшлүүлж
Энх хөдөлмөрийн гялалзсан амжилтаар
Эв найрамдлын ариун үйлсийг
Эрэлхэг соргогоор хамгаалсан 

Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2