Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Гантулга - Монгол ардын цэргийн дуу

Ардын хувьсгалын дунд төрсөн
Алдарт монголын залуу арми
Анд Зөвлөлтийн дайчдын хамтаар
Ард түмнээ дарлалаас чөлөөлсөн
Дахилт:
Ялагдашгүй манай армийн хүч нь
Яруу алдарт намын жолоодлого
Хөрш Зөвлөлтийн их тусламж
Хөдөлмөрчдийн гүн дэмжлэгт байдаг
Халх гол, Хаалган, Жэ-Хэн тэнд
Хатан зоригт Зөвлөлтийн армитай
Хамтарсан хүчээр дайсныг дарж
Хайртай эх орноо хамгаалсан
Дахилт:
Эрэлхэг чадвараа эрс дээшлүүлж
Энх хөдөлмөрийн гялалзсан амжилтаар
Эв найрамдлын ариун үйлсийг
Эрэлхэг соргогоор хамгаалсан 

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2