Ариунаа & Sweetymotion - Бүжгэнд уриач
9:49 AMАажим аажмаар замхран одно
Салахгүй ээрэх тэр харцанд чинь уяран
Сайхан залууд гараа өглөө, өглөө
Дахилт
Зовхи нь өөдөө залуу минь
Зориг гарган намайг уриач
Бүхнийг мартаж сэтгэлээ сэргээе
Yнсэн таалж илэх нь гол бишээ
Yггүй ярилцан бодлоо хуваалцъя
Харц харцандаа оройжин хүлээтэй
Хамтдаа хоёулаа ханатлаа бүжиглэе
Бүжиглэе бүжиглэе ханатлаа бүжиглэе
Тансаг хөгжмийн цоглог аялгуунд
Танхим бүхэлдээ шимтэн босоход
Онилсон сум шиг харцанд чинь зүрх минь
Оногдсон бай шиг чичрэх нь юу вэ?
Дахилт
Come on you hey baby
Dancee with me eүerybody
Gonna be cheerfully
Go on dance with me
Sweetymotion - Үйлчин бүсгүй
2:21 PMАлтан утас сүвэлсэн
Мөрөөдөл хүслийн оргилдоо
Ардын сэтгэлээ дээдэлсэн..
Үйлчин миний үйл уран
Үйлчин бидний үйлс ариун
Үйлчин миний үйл уран
Үйлчин бидний үйлс ариун..
Урлан урлан шаглахдаа
Үнэн сэтгэлээ шингээсэн
Зүйдэл зүйдлийн оёдолдоо
Зүрхний итгэлээ үлдээсэн..
Үйлчин миний үйл уран
Үйлчин бидний үйлс ариун
Үйлчин миний үйл уран
Үйлчин бидний үйлс ариун..
Эрхэм нандин хөдөлмөртөө
Баярын жавхаа багтаасан
Эгэл өргөн түмэндээ
Баатрын ёсоор хайрлагдсан..
Үйлчин миний үйл уран
Үйлчин бидний үйлс ариун
Үйлчин миний үйл уран
Үйлчин бидний үйлс ариун
Sweetymotion - Нулимс
5:02 PMАмьхан зүрхний шүүдэр ээ
Аньсган доорх өчигөө
Чив чимээгү хур мэт гээч..
Hey! Oхь халуун нулимс минь чи
Эмзэг бодлийн алдрай минь
Эндээ минь
Элэг зүрхний шивнээ юмуу даа
Эмтрээ энэлээ минь
Эгшиг уянга дуу минь юмуу даа чи
Хайр, Шан харамгүйн сэтгэл минь чи
Хайлган итгэлийн шивнээ
Харцан доорхи номхрол оо
Хас цагаан сувд мэт гээч
Hey! Oхь халуун нулимс минь чи
Эмзэг бодлийн алдрай минь
Эндээ минь
Элэг зүрхний шивнээ юмуу даа
Эмтрээ энэлээ минь
Эгшиг уянга дуу минь юмуу даа чи
Эмзэг юм шүү нулимс
Энгүй юм шүү сэтгэл
Шүвүүнйи сүүдэр шиг хир унавал өрсөөхгүй
Шүүдрийн дусал шиг нулимс чи
Үүрийн туяан дор гал дөл мэт гялалзах нулимс
Oh! You are my tears of loүe is
Only the rain drop of the night
Oh! I want forget any time
Actually keep you in my heart
Dropping dropping tears of my loүe
Ай!Агь гашуун нулимс минь чи
Амьхан зүрхний шүүдэр ээ
Аньсган доорх өчигөө
Чив чимээгүй хур мэт гээч..
Sweetymotion - Охидын уянга
5:01 PMЯруу хөгжим эгшгэллээ
Уран гоолиг охид маань
Ялдам дуулан бүжээрэй
Ай хөө, зээ хөө, ай хөө, зээ хөө
Уран гоолиг охид маань
Ялдам дуулан бүжээрэй
Арцтай царван анхилуулсан
Хээрийн агаар тунарлаа
Ариун танхил охид маань
Хээнцэр нахилан бүжээрэй
Ай хөө, зээ хөө, ай хөө, зээ хөө
Ариун танхил охид маань
Хээнцэр нахилан бүжээрэй
Хацар уруул хүрэлцсэн
Дандаа салхин сэрчигнэлээ
Хамгаас жавхлант охид маань
Навчир дэрсхэн бүжээрэй
Ай хөө, зээ хөө, ай хөө, зээ хөө
Хамгаас жавхлант охид маань
Навчир дэрсхэн бүжээрэй
Ай хөө, зээ хөө, ай хөө, зээ хөө
Хамгаас жавхлант охид маань
Навчир дэрсхэн бүжээрэй
Sweetymotion - Санан санасаар
5:00 PMСанааширч суухыг чинь хүсэхгүй нь
Салгуу амьдралд чинь наран болъё
Зүүдлэн зүүдэлсээр
Зүсрэх бороонд би норолгүй
Зүрх зүсэн хэлсэн үгээр чинь
Зүг зүгийн бороог халхалж
Бас уйлж л явна даа би
Дахилт:
Цээлийн цэцэгс нь
Хосоор ганхаад байна уу даа
Харанхуйн одод бүр хос хосоороо
Хайрын тэнгэрт минь чи үгүй болохоор
Хайлган нэгэнд сарнай болоод
Очиж явна даа би чинь
Бодолгүй хэлсэн болчимгүй үгс минь
Бороон дусалд шалба норж дээ
Бүүдийх тэнгэрт солонго татлаа
Уйдан уйдсаар үнэндээ чамайгаа би хүслээ
Учрал хүсэх чиний минь(чиний ) харц л
Уйлах нулимсыг минь арчин
үгүйлэх наран туслаа Дахилт:
Bridge:
Санан санасаар чамдаа би чинь ирлээ
Салгуу амьдралд чамайгаа бодсоор явнаа
Дахилт:
Sweetymotion - Хайрын тэнгэрт
4:53 PMүнсэж зүүдлээд би сэрлээ
Шөнийн саран цонхоор намайг хараад
үдшийн зүүдийг минь тааж мэдэв үү
Дахилт:
Хайрлах сэтгэл, халуун үнсэлт
Учрал бүхнээ хүлээгээд
Тэвэрч дуулмаар, эрхэлж наадмаар
Хайлган зүрх үдшийн болзоог тэсч ядан хүлээгээд
Хайрын тэнгэрт ханьсан жаргамаар
Хайрт минь чамтайгаа
Санаа алдам сайхан харцыг чинь
Санаж зүүдлээд би ичингүйрч сэрлээ
Дэндүү тансаг уруулаар үнсүүлж амжаагүйг
Тэнгэрийн одод мэдээд тохуурхан анивчив уу
Дахилт:
Хайрлах сэтгэл, халуун үнсэлт
Учрал бүхнээ хүлээгээд
Тэвэрч дуулмаар, эрхэлж наадмаар
Хайлган зүрх үдшийн болзоог тэсч ядан хүлээгээд
Хайрын тэнгэрт ханьсан жаргамаар
Хайрт минь чамтайгаа
Хайрт минь, хайрт минь, чамтайгаа
Дахилт: Хайрлах сэтгэл, халуун үнсэлт
Учрал бүхнээ хүлээгээд
Тэвэрч дуулмаар, эрхэлж наадмаар
Хайлган зүрх үдшийн болзоог тэсч ядан хүлээгээд
Хайрын тэнгэрт ханьсан жаргамаар
Хайрт минь чамтайгаа...
Sweetymotion - Шувуудын цувааг битгий тоолоорой
4:52 PMНамрийн уйтай өдрүүд ирлээ дээ
Сүүдал сэлгэн далиа эцээх
Шyвyyдын цувааг битгий тоолоорой
Алтан зэлийн нь хайрлан
Араас нь битгий гуниарай
Арван гурван сараараа
Ахиад ирэхийг нь даллая даа
Эргээд ирэхийг нь аргаданхан
Энгэрийн нууртайгаа үлдэе дээ
Бyдант тэнгэрээ дэвсэнхэн
Бyцаад ирэхийг нь хүлээе дээ
Саран ганцаар санаашран үлдэх
Сайран нүдэн нуур нь ширгэлээ дээ
Хoлдooд явсан чиний минь бараа
Хоргодож сэтгэлд минь сүүмэлзэнэ дээ
Алтан хэцийг аргаданхан
Аяны шувуудаа үдье дээ
Цэцгийн гурван сараараа
Чинийхээ ирэхийг хүлээе дээ
Харц харцандаа хоргодонхон
Зүүдэнд цаанаа уулзья даа
Хаврийн шувуудын түрүүчээр
Уулзахын чинээ уужирья даа
Шувуудын цувааг битгий тоолоорой
Харц харцандаа хоргодонхон
Зүүдэнд цаанаа уулзья даа
Хаврийн шувуудын түрүүчээр
Уулзахын чинээ уужирья даа
Sweetymotion - Яагаад
4:51 PMЯагаад? Бороо хүртэл шиврэх болгондоо намайг цочоовоо
Яагаад? Бодол хүртэл баясах бүхэндээ чамайг хүлээвээ
Бие биенээ харах бүрдээ (Харц харцандаа итгээд байдаг)
Бидэн хоёр уулзах бүрдээ (Халуун сэтгэл догдлоод)
Тэнгэр адил дүнсгэр байдгийг
Мэдрэх юм (Мэдрэх юм чамайгаа мэдрэх юм)
Чи анзаарч байна уу?
Яагаад? Цас хүртэл будрах бүхэндээ чамайг ирүүлэв ээ
Яагаад? Санаа хүртэл буцах бүхэндээ чамдаа саатаваа
Чимээгүй жаргал ирэх(Буцаж болдоггүй учрал)
Чинийхээ тухай бодох (Яагаад яагаад яагаад baby baby )
Ийм хайр тийм сайхныг мэдсэнгүй дээ
Ичин байж (Ичин байж догдолъё доо өөртөө)
Chant:Самрын гурван толгой нарсан дундаа худлаа
Санаж явсан үнэн намайг гомдооход худлаа
Цэвэр цэнхэр цэцэг намар болоход худлаа
Цээлийн цагаан усан өвөл болоход худлаа (Яагаад )
Янзган цоохор саран хүлээн хүлээгээд
Хүйтэн гурван улиралд даарч байна уу, дасаж байна уу?
Чимээгүй жаргал чамд хүртэл хол байна уу?
Чимээгүй жаргал чамд хол байна уу, ойр байна уу?
Яагаад вэ? (Надад хэлээч )
Бороо хүртэл шиврэх болгондоо намайг цочоовоо
Яагаад вэ? (Чамаас асууя)
Цас хүртэл будрах бүхэндээ чамайг ирүүлэв ээ
Тэнгэр адил дүнсгэр байдгийг
Мэдрэх юм чи анзаарч байна уу?
Sweetymotion - Анхны бороо шөнө ордог
1:05 PMШүүдрийн дуслыг цэцэгс тосоход
Чамд зориулсан дууг одод дуулаад
Цагаан өнгөт хөлөг онгоц далайд цайрна
Хүсэл бодлыг хөлөг, хөлгүй далайд цайрна гэж
Хөх тэнгэрийн дор чи зүүдлээрэй
Хүсэл бодлыг хөлөг, хөлгүй далайд цайрна гэж
Хөх тэнгэрийн дор чи зүүдлээрэй
Сарны туяа дэргэд чинь хүрэхэд
Санаа алдан чи дурсав уу??
Харцандаа нуусан чиний үгийг
Харанхуйд, тэд шивнэв үү??
Анхны бороо чи юунд шаагина вэ??
Асгарсан үсэнд минь шингээ юу??
Анхны минь хайр түүний минь тухай
Алсын алсаас надад хэлэхээр ирээ юу??
Зүрхний мөрөөдлийг, зүүдний алсаас дуудсан
Зөн билгийн бороо юм уу даа??
Зүрхний мөрөөдлийг, зүүдний алсаас дуудсан
Зөн билгийн бороо юм уу даа??
Болорхон дуслууд өрөөнд чинь ороход
Бодолдоо намайг хараа юу??
Уулзахдаа хэлсэн миний үгийг
Урууланд чинь тэд шивнэв үү?? Надад шивнэв үү??
Цээжийг чинь налаад цэлмэг тэнгэрийг ширтсэн
Чинь сэтгэлийн болзоог зүүдлээрэй
Болорхон дуслууд өрөөнд чинь ороход
Бодолдоо намайг хараа юу??
Уулзахдаа хэлсэн миний үгийг
Урууланд чинь тэд шивнэв үү?
Sweetymotion - Бороо мэт
1:04 PMЗөөлөн атлаа хатуу бороо вэ
Хайрыг хатаасан хар нулимс шиг
Харанхуй бас хатуу бороо
Дахилт:
Бороо бороо чи болорхон ч гэлээ
Болжмор шиг зүрхийг өвтгөнө
Хаяад явсан хархүү шиг минь
Хахирган байж яанам билээ чи
Үгийг буцаасан, үсийг үгтээсэн
үйлгүй атлаа,өөдгүй хорвоо вэ
үнэнч сэтгэлийг уйлахыг сонсоно уу
үнэхээр чи бас хуурамч хорвоо
Дахилт:
Хорвоо хорвоо чи алагхан ч гэлээ
Хонгорхон зүрхийг мэхэлнэ
Урваад явсан залуу шиг минь
Увайгүй байж яанам билээ чи
Бороо бороо чи болорхон ч гэлээ
Болжмор шиг зүрхийг өвтгөнө
Хаяад явсан хархүү шиг минь
Хахирган байж яанам билээ чи...
Sweetymotion - Галт тэрэг
1:03 PMӨөртөө зөвшөөрөөд
Урамтай харцанд чинь итгээд би ирлээ
Хэнд ч хэлээгүй хэзээ ч бодоогүй
Учралын салхинд гэзгээ хийсгэж
Уулын хөх жаварт жиндэхийг мэдээгүй
Сүүдэр үүргэлсэн энэ үдшээр
Би догдлон ирлээ
Дахилт:
Алс олон од намайг шооллоо ч
Амжиж ирэхгүй ч чамайгаа би хүлээнэ ээ
Буудалд хүмүүс цөөрлөө ч
Гэсэн чамайг хүлээе дээ
Чив чимээгүй оддын чөлөөнд
Чиний ирэх жаргалыг би тээгээд
Сэтгэлээсээ би бусдыг үдлээ
Ирээч ирээч дээ
Үдэж байгаа хүмүүсийн царайг
Өөртөө өрөвдөөд
Үүнийг чинь үзэх юм шиг би
Зовнилоо хамт үдээгүй
Хайрлаж зогсоогүй
Холдохын салхинд би хацраа үнсүүлж
Хоцрохын буурал гунигт юунд автаваа
Учраагүй байж санахаа мэдэн
Өөрөөсөө ичлээ
Дахилт:
Алс олон одод намайг шооллоо ч
Амжиж ирэхгүй ч чамайгаа би хүлээхнээ
Чив чимээгүй үдэгсдийн дунд
Чиний ирэх барааг би ширтээд
Чамаас бусдыг би үдлээ
Чи минь ирээч дээ...
Sweetymotion ~ Эрхэм сэтгэл
8:50 AMЭхлэл төгсгөлгүй мэт сар жилүүд
Элсний нүүдэл шиг хөвөрсөөр
Хичнээн жил сараар чамаас хол
Хүний газар тэвчиж амьдрах вэ
Энэхэн биений минь тал юм шүү чи
Эргэлзэж буцалгүй намайг хайрлаарай
Энэхэн биений минь сүүдэр юм шүү чи
Энхрий надаасаа битгий урваарай
Утасны цаана хайраа би урсгаад
Уйтгар гунигаа тэвчээд тэмүүлнэ
Уулзана гэдэг итгэлдээ хөтлөгдөөд
Хонгор чамайг санаж л явна даа
Бурхнаас хайрласан хишиг юм шүү чи
Буурал болтол минь дэргэд минь байгаарай
Учрах ёстой хань юм шүү чи
Учрал буянаа тогтоож яваарай
Хайр, хайр минь би чамдаа хайртай
Бидний хайр сэтгэл мөнхийн дурлал
Бие биедээ заяасан
Бидний хайр мөнхийн хайр
Итгэж яв, итгэж яв
Битгий урваарай
Итгэж яв, итгэж яв
Намайгаа хүлээгээч
Энэхэн биений минь сүүдэр юм шүү чи
Энхрий надаасаа битгий урваарай
Sweetymotion ~ Чи миний хавар
3:35 PMЧамайгаа санахаар бодол минь гэгэлзэж
Цагаан уянгаар зүрх минь гунигладаг ч
Чамайгаа бодохоор сэтгэл минь догдолж
Цайлган уянгаар бодол минь эгшиглэдэг
Өлмийд чинь шиврэх бороо
Миний хүсэл мэт ариун
Өнгөрч одсон цаг хугацаа бүхэнд
Чиний минь хайр мэтэгрэнэ
Чамайгаа үнсэхэд хацар минь улайж
Чамин хүсэл сэтгэлд асгардаг ч
Чамайг минь буцахад орчлон уярч
Чиний хойноос дуудан хүлээдэг
Хормойг чинь шүргэсэн навчис
Миний хайр мэт тийм тансаг
Хоёулаа догдолсон гэгээн өдрүүд
Хорвоогийн нар мэт дулаан
Дх:Хайрт минь чи миний хавар ч юмуу
Хатан хөх яргуйн ганган дэлбээ ч юмуу
Хайрт минь чи миний хавар ч юмуу
Харанхуй шөнийн одод ч юмуу, одод ч юм уу...
Чамайгаа мишээхэд сэтгэл минь уужирч
Цангинах дуунаар чинь орчлон гийдэг ч
Чамайгаа харахаар харц минь гэрэлтэж
Цагийн шувууд дэргэдээс минь нисдэг
Үсээр чинь наадах салхи
Миний амьсгал мэт зөөлөн
Үнсэж аргадах уруул чинь харин
Үгүйлэхийн жаргал мэт халуун
Дх:Хайрт минь чи миний хавар ч юмуу
Хатан хөх яргуйн ганган дэлбээ ч юмуу
Хайрт минь чи миний хавар ч юмуу
Харанхуй шөнийн одод ч юмуу, одод ч юм уу...
Sweetymotion, Чинбат - Төрийн дуулал
8:50 AMДаяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж үүрд мөнхөжнө
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур хэл соёлоо
Үрийн үрд өвлөн бадраая
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Sweetymotion - Зүүдлээрэй
8:54 AMСанасан сэтгэлээ шивнэн байж зүүдлээрэй
Чи минь зүүдлээрэй
Үүлэн цэнхэр туяанд нь үгээ нууцланхан зүүдлээрэй
Үүрийн оддыг буцахаас өмнө зүүдлээрэй
Чи минь зүүдлээрэй
Дх: Зүүдээ наддаа чи үлдээгээрэй
Зүүдлэхдээ ч хамт байгаарай
Сайхан шөнийн домгийн дунд хоёулаа
Сэрмээргүй л байна зүүдлээрэй
Сайхан шөнийн домгийн дунд хоёулаа хоёулаа баймаар байна
Шөнийн сэрүүн салхинаасаа үгийг нь чагнан зүүдлээрэй
Шүлгийн цэнхэр тэнгэрийг бодон зүүдлээрэй
Чи минь зүүдлээрэй
Усны сүүдэртэй үдшээр намайг аргаданхан зүүдлээрэй
Нарны туяа гийхээс өмнө зүүдлээрэй
Чи минь зүүдлээрэй
Дх:
Шөнийн сэрүүн салхинаасаа үгийг нь чагнан зүүдлээрэй
Санасан сэтгэлээ зөгнөн байж чи минь намайг зүүдлээрэй
Үүрийн оддыг буцахаас өмнө чи зүүдлээрэй
Цэнхэр үдшийн сарнаас гэгээг нь гуйж чи минь зүүдлээрэй
Нарны туяа гийхээс өмнө намайг харданхан зүүдлээрэй
Дх:
Sweetymotion - Санахын аялгуу
8:53 AMДэлхийгээ гандааж саналаа
Намар намрын борооноор
Уйлан байж чамайгаа саналаа
Анир талын салхи нь цэцгээ үнсээд хийслээ
Алчуур дүүрэн нулимс энгэрт эмтрээд болохгүйнээ
Намар намрын шувууд нуураа тойроод буцлаа
Нууцхан уйлдаг сэтгэл шувуудаа дагаад үймэрлээ
Нүүгээд байдаг үүлс уулсын оройд хургалаа
Нуугаад байдаг гэнэн гуниг нулимс болоод асгарлаа
Найгаад байдаг цэцэгс намрын салхинд бөхийлөө
Хайрлаад ханашгүй уйдашгүй амраг минь
Халуун зунаа дагаад буцлаа
Дх: *2
Анир талын салхи нь цэцгээ үнсээд хийслээ
Алчуур дүүрэн нулимс энгэрт эмтрээд болохгүйнээ
Намар намрын шувууд нуураа тойроод буцлаа
Нууцхан уйлдаг сэтгэл шувуудаа дагаад үймэрлээ
Амраг жаахан чамайгаа ирнэ гэж хүлээсэн
Зүүн уулын салхи нь зүсээ гундааж сэвэрлээ
Зүрхний хайртай амрагаа санахын эрхээр дуугаа дууллаа
Хайртай хайрт минь
Дэндүү их саналаа чамайгаа
Дэлхийгээ гандааж саналаа
Уйлан байж саналаа чамайгаа
Хайраа саналаа *2
Хүлээн хүлээсэн хайр минь