Зүрхийг өнчрүүлсэн, зүүдийг үргээсэн
Зөөлөн атлаа хатуу бороо вэ
Хайрыг хатаасан хар нулимс шиг
Харанхуй бас хатуу бороо
Дахилт:
Бороо бороо чи болорхон ч гэлээ
Болжмор шиг зүрхийг өвтгөнө
Хаяад явсан хархүү шиг минь
Хахирган байж яанам билээ чи
Үгийг буцаасан, үсийг үгтээсэн
үйлгүй атлаа,өөдгүй хорвоо вэ
үнэнч сэтгэлийг уйлахыг сонсоно уу
үнэхээр чи бас хуурамч хорвоо
Дахилт:
Хорвоо хорвоо чи алагхан ч гэлээ
Хонгорхон зүрхийг мэхэлнэ
Урваад явсан залуу шиг минь
Увайгүй байж яанам билээ чи
Бороо бороо чи болорхон ч гэлээ
Болжмор шиг зүрхийг өвтгөнө
Хаяад явсан хархүү шиг минь
Хахирган байж яанам билээ чи...
Post a Comment