Showing posts with label Дууны нэр: Үл таних эмэгтэй. Show all posts
Ариунаа - Үл таних эмэгтэй
4:39 PMАмьдарч байсныг минь мэдээгүй ээ чи
Хайрлаж байсныг минь анзаараагүй ээ
Харанхуйд нуугдсан сэтгэлээ би нээж
Хайрын захиагаа нулимсаараа чамд бичнэ
ДХ: Хаалганы чинь цаана даарсан зүрх
Хаашаа цохилдогийг чи мэдэх үү
Чамайг хайрласан тэр л өдрүүд
Ганцхан минийх байлаа
Чиний хэлээгүй хайрын үг цэцэг болон ургасан
Минийх болоогүй чиний өлмийд хайраа би чинь дэвслээ
Зүүдэнд чинь сонсогдсон аялгуу байлаа би
Сүүдэрт чинь нуугдсан гэрэл байлаа би
Эмзэгхэн зүрхэндээ чамайгаа хайрласан
Багынхаа мөрөөдлөөс би аз жаргалаа олсон
ДХ:
Харцанд минь нуугдсан хайрын
Анзаарч хараагүй ч гомдоогүй ээ би
Дурласан бүсгүйн үгийг санаж яваарай гуйя
Хэзээ ч хэн ч чамайг над шиг хайрлахгүй ээ