Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Ган-Эрдэнэ. Show all posts

Ган-Эрдэнэ, Маралжингоо - Хайрын виз

6:46 PM
Хайр гэдэг наддаа гуниг ч юм уу
Хамгийн гэнэн алдаа ч юм уу /үгүй хонгор минь/
Бүрхэг шөнийн саран ч юм уу
Бүлээн нулимстай харц ч юм уу

Дурлал гэдэг наддаа учрал ч юм уу
Дурсамж дүүрэн өдрүүд минь
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу

ДХ: Харц чинь дур булаам байсан
Хүсэл чинь дэндүү гэгээн байсан
Болзоонд яарсан сэтгэл буруугүй
Бороонд норсон цамц хатаагүй

Уруул чинь харамлам зөөлөн байсан
Уйлахад чинь үнсмээр байсан /намайг тэврээч/
Хүсэл минь гал шиг халуун байсан
Хүлээж суухад жаргалтай байсан

Дурлал гэдэг наддаа учрал ч юм уу
Дурсамж дүүрэн өдрүүд минь
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу

ДХ: Харц чинь дур булаам байсан
Хүсэл чинь дэндүү гэгээн байсан
Болзоонд яарсан сэтгэл буруугүй
Бороонд норсон цамц хатаагүй
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2