Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Номин талст. Show all posts

Номин талст ~ Чи уйл

4:53 PM

Чи уйл /х4/

Чи нууцалсангүй гэж
Би уучилсангүй гэж
Улаан гэрлээр холдон гүйнэ
Чи будилсангүй юу
Би ойлгосонгүй юу
Салхинд найгах модон доор сууна ганцаараа би
Үүлнээс дуслах нулимс алган дээр бууна
Чи намайг ахин хүснэ
Өчигдрийг, дурсамжыг чи уйл

Дх: Чи уйл /х2/
Надад ойрхон биш сэтгэлд минь чи уйл
Чи уйл /х2/
Чамд уучлалт ирэхийг хүлээнэ чи уйл
Чи уйл

Чи өөрчлөгдсөнгүй юу
Би залгасангүй юу
Хаалганаас салхи үлээнэ
Би болзоонд согтсон бол
Чи бороонд норсон бол
Хөшиг хаан гэрэл унтарч
Сэтгэлээс уурших хөврөх болгонд дэрэн дээр бууна
Чи ойртон ойртон тэврээд
Энэ өдрийг хайрлан уйл

Дх: /х2/

Цонхоор мишээх нойрмог наранд
Чи намайг зүүдлэн сэрнэ
Нэг л зүйлийг би чамд амлана
Сэтгэл минь хэвээрэй
Үргэлж би ойрхон нулимсыг чинь хайрлан арчина
Чи ойртон ойртон тэврээд
Энэ өдрийг хайрлан уйл

Дх: /х3/

Read On 0 - сэтгэгдэл

Номин Талст ~ Бид (Шинэ хувилбар)

9:42 AM

Аз жаргалаар бид дүүрэн инээмсэглээд
Амьдрал бидэнд утга учирлаар дүүрэн

Өглөө босоход наран ургаж биднийг угтдаг
Yдэш болоход саран бүүвэйлж амьдрал үргэлжилсээр

Хөөрсөн сэтгэлээр би хүүхэд насаа үдлээ
Хөтөлж төрсөн хүн бүхнээ дурсан явна

Хувь тавилангаар заяасан эх нутагтаа би хайртай
Хорвоод тээж төрүүлсэн ээж таньдаа хүү нь хайртай

Заримдаа би гуниглаж суудаг
Зав л гарвал өөртөө зориулж шүлэг бичдэг

Гэхдээ би инээн баясаж хөгжих дуртай
Гэрэлт амьдралыг зөгнөн мөрөөдөж бодох дуртай

Хөөрхөн охидыг би шохоорхон хараад
Хөгжилтэй бодол би өвөрлөн алхдаг

Дусал дусалтай бороотой үдшээр зугаалах дуртай би
Дурласан охиндоо дуу аялан очих дуртай

Алив найз минь чи биднийг зорин ирээч
Амьдралын тэр сайхан бүхнийг чамд шивнэе

Дурласан бол сэтгэлээ чи бидэнд дэлгээч
Дурлалын тухай дууг чамд бид зориулъя

Гэрэлт нарны туяа итгэл мөрөөдлийг авчирдаг
Гэрэл гэгээтэй амьдрал минь намайг хүлээнэ

Гутрал гунигаа өчигдөртөө орхиод инээгээч
Ганцхан олдох насаа аж жаргалтай туулъя

Дусал дусалтай бороотой үдшээр зугаалах дуртай би
Дурласан охиндоо дуу аялан очих дуртай

Read On 0 - сэтгэгдэл

Номин талст ~ Чинийх

4:07 PM

Хайр өөрөө мартагдахаас
Хайлах зүрх гээгдэхээс айна
Энэ юу болохыг чи мэдэх үү?
Хайраар асч дэлбээлчихээд
Хаврын салхинд хийсэхээс айна
Яагаад гэдгийг чи мэдэх үү?

Амьсгал бүрийг чинь
Агшин бүрт мэдрэх гээд
Энэ мөчийг хичнээн ч их хүлээв дээ
Дэргэдээс чинь холдохгүй гэж нарыг хүлээлгэсэн ч
Үүр цайна

Дх: Зам салаалхын цагт
Зүрх эргэлзэхийн цагт
Гараас чинь атгасаар үлдэх болно
Сэтгэл хоосрох цагт
Итгэл алдахын цагт
Сүүлчийн дусал хайр минь
Чинийх шүү

Хайр өөрөө хагацахаас
Хайлах зүрх хөрөхөөс айна
Энэ юу болохыг чи мэдэх үү?
Гайхамшигт итгэчихээд
Зүүд биш байгаасай гэж айна
Ганцаардал дунд сэрэхээсээ айна

Зөнгөө битгий үргээ
Зүрхээ битгий зовоо
Зүгээр л хайраар дүрэлзэн дүүлээч
Энэ хайр зүүд биш гэдгийг
Чамд минь итгүүлэх гээд
Үүр цайна

Дх:

Эргэлзэлгүй чам руу очъё
Өөрийн ертөнцийг чамдаа өгье
Айх хэрэггүй
Би чамтай хамт
Итгэл минь хамт
Үүрд чамайг хайрлах болно

Дх:

Read On 0 - сэтгэгдэл

Номин талст - Чамайг санахдаа

8:53 AM
Санаж байна уу хайрт минь,
Чи бид хоёр анх танилцаж байхад
Сайхан дуу чамдаа аялж өгснийг
Харин одоо чи минь алс хол байхад
Хааяа тэр дууг сонсоход сэтгэл минь тайвширдаг

Алс хол хүний нутагт суугаа
Амраг жаахан чамдаа би зориулж
Чинийхээ дуртай нэгэн сайхан дууг
Чин зүрхнээсээ дуулж билээ

Чамдаа яарсан сэтгэл далайгаас их ч
Битгий удаарай гэж хэлж чадахгүй
Дуулсан дуу минь чамд минь хайр болон хүрээд
Хайр минь чам дээр бороо болон дуслаг

Санаж байна уу, анхны учрал аа
Сайхан дууг чамдаа аялж өгснийг
Холын холыг зорьсон чи минь одсон ч
Хунгийн сүрэг адил буцаад наддаа ирээч

Чи минь эмзэг шүү битгий даараарай
Намайгаа санахдаа битгий уйлаарай
Чамайг минь байхгүйд цаг хүртэл явдаггүй ч
Чи минь наддаа эргээд ирнэ дээ

Санаж байна уу, анхны учралаа
Сайхан дууг чамдаа аялж өгснийг
Холын холыг зорьсон чи минь одсон ч
Хунгийн сүрэг адил буцаад наддаа ирээч

Алс хол амьдралаа ч хайр минь нисэн одохгүй, харанхуйд жарган уусахгүй

Алс хол хүний нутагт суугаа
Амраг жаахан чамдаа би зориулж
Чинийхээ дуртай нэгэн сайхан дууг
Чин зүрхнээсээ дуулж билээ

Би чамдаа
Сэтгэлийн үгээ чамдаа би чинь хэлье
Зүрхний дуугаа ганцхан чамдаа дуулъя
Чиний сэтгэлийг өөртөө татах гээд
Дурлаж бичсэн шүлэг минь билээ
Read On 0 - сэтгэгдэл

Долгор, Номин талст - Сэтгэлд мөнхөрсөн ээжий

9:13 AM
Яргуй нүдлэх цагаар таньдаа очих гэж яардаг сан
Ялдам зантай ижийдээ эрхэлж нялхраад буцдаг сан
Дэндүү давчуу орчлонд үдлээд буцахыг нь мэдсэн бол
Дээлээ тайлаад өгөхөд нь дэрлээд унтах минь яав даа

ДХ: Санчиг бууралгүй ижий минь ээ
Сэтгэлд мөнхрөн үлдэж дээ ээжий минь ээ

Дэнжийн ногоо соёолоход таньдаа л очих гэж яардаг сан
Дээлтэй бурхан ижийдээ үнсүүлж яараад буцдаг сан
Уужим алаг хорвоод өнөд орхихыг нь мэдсэн бол
Өрөмтэй цайг нь уугаад өнжөөд явах минь ч яав даа

ДХ:

Намрын хяруу унахаар таньдаа очих гэж яардаг сан
Намхан жоохон ижийдээ үглүүлж аргадуулж буцдаг сан
Алагхан заяаны замбуулинд ахиад ирэхгүйг нь мэдсэн бол
Аргадаж гуйгаад байхад нь амсхийж үлдэх минь яав даа

ДХ: *2
Read On 0 - сэтгэгдэл

Номин талст - Миний монгол наадам

9:13 AM
Уулс нь нараа аргамжиж цэцэгсээ нөмөрлөж хүлээнэ ээ
Үүлс нь хураа тэгшилж талаа ундаалж хүлээнэ
Чонын эртэй морьд нь уяагаа тэлүүлж хүлээнэ
Цовоо бяцхан багачууд нь гийнгоонд дэрвиж хүлээнэ

ДХ: Мөнх тэнгэрийн дор миний монгол наадам
Мөнх тэнгэрийн дор миний морьтой наадам

Адууны үнэртэй дугараа нь айргийн сүүн дээр хүлээнэ
Арван цагаантай эмээл нь нүдний гижгэн дээр хүлээнэ
Саран хөмсөгтэй нум нь хөвчиндөө чангарч хүлээнэ
Наран хээтэй зодог нь хөлсөндөө чангарч хүлээнэ

ДХ: Мөнх тэнгэрийн дор миний монгол наадам
Мөнх тэнгэрийн дор миний морьтой наадам

Цагаан зодогтой сүлд нь есөн хүлэгтэй хүлээнэ
Цагаан цацалтай өглөөтэй ногоон дэвжээ хүлээнэ
Уртын дууны шуранхай хуурын аялгуунд хүлээнэ
Монгол түмэн даяараа гоёлын тэрлэгтэй хүлээнэ

ДХ: Мөнх тэнгэрийн дор миний монгол наадам
Мөнх тэнгэрийн дор миний морьтой наадам
Read On 0 - сэтгэгдэл

Номин талст - Дурлаж бичсэн шүлэг

9:13 AM
Хавар эрт ирэх шувуудын
Намартаа буцах цагаар
Хайлган сэтгэл догдлуулан уяраад
Хачин ихээр чамайг санана
Халуухан зүрх минь шанална

ДХ: Сэтгэлийн үгээ чамдаа би чинь хэлье
Зүрхний дуугаа ганцхан чамдаа дуулъя
Чиний сэтгэлийг өөртөө татах гээд
Дурлаж бичсэн шүлэг минь билээ

Хадгалж ирсэн захиагаа
Хайрын төгөлд дэлгэлээ
Харваж унасан од шиг цахилан
Хайр минь нисэн одохгүй харанхуйд жарган уусахгүй ээ

ДХ:

Алс хол амьдарлаа ч
Ганцаар хорвоог туулна
Хайр минь нисэн одохгүй ээ
Харанхуйд жарган уусахгүй ээ

ДХ: /2/
Read On 0 - сэтгэгдэл

Номин талст - Чи

9:13 AM
Чамайг бодож өнгөрүүлсэн үдшийн дараа
Шөнө болгон чи миний зүүдэнд орох юм
Сайхан үг харц хоёрт чинь би итгээд
Санаандгүй олон мөч өнгөрчээ

Шөнө болгон дандаа уншиж суудагсан
Шинэхэн санагдах чиний захиаг
Санаанаас хэзээ ч гарамгүй нүдний чинь
Сайхан харцыг дандаа санагдуулна

ДХ: Чи сэтгэлд минь баясал авчирдаг
Чи зүрхэнд минь гуниг төрүүлнэ
Чи зүүдэнд минь дандаа учирдаг ч
Миний сэтгэлээс хол байх юм

Зүүдэлж хоносон тэр шөнийн тэнгэрт
Тодрон харагдах бид хоёрын од
Чамайг санасан миний бодол сэтгэл
Өдрийн нарнаас ч илүү гэрэлтэнэ

ДХ: Чи сэтгэлд минь баясал авчирдаг
Чи зүрхэнд минь гуниг төрүүлнэ
Чи зүүдэнд минь дандаа учирдаг ч
Миний сэтгэлээс хол байх юм

Чамайг бодож өнгөрүүлсэн үдшийн дараа
Шөнө болгон чи миний зүүдэнд орох юм
Сайхан үг харц хоёрт чинь би итгээд
Санаандгүй олон мөч өнгөрчээ

ДХ: Чи сэтгэлд минь баясал авчирдаг
Чи зүрхэнд минь гуниг төрүүлнэ
Чи зүүдэнд минь дандаа учирдаг ч
Миний сэтгэлээс хол байх юм *2

Чи зүүдэнд минь дандаа учирдаг ч
Миний сэтгэлээс хол байх юм
Read On 0 - сэтгэгдэл

Номин талст - Намрын хонгор салхи

9:13 AM
Усны шувууд ганганан гунганасаар
Урин дулаан нутагтаа буцахад
Учрал тольдсон миний л ээжий
/Хайрт ээжид минь хэлээд өгөөч/

ДХ: Намрын хонгор салхи чи
Намайг төлөөлж ээжид минь очоод
Зөн билгийн мэндийг хүргээд
Зуучилж өгнө үү, хайрт ээжид минь

Заяа тавилангийн эрхээр хагацсан ч
Золгох мөч заавал бүрэлдэнэ
Зол баяр гийсэн учралыг
Зуучилж өгнө үү, хайрт ээжид минь

Сэвшин үлээх салхийг хөлөглөж
Сэрүүн салхинд таныг харсаар
Хайрт ээж минь намайг уучил
Хайрт ээжид минь хэлээд өгөөч

ДХ:

Заяа тавилангийн эрхээр хагацсан ч
Золгох мөч заавал бүрэлдэнэ
Зол баяр гийсэн учралыг
Зуучилж өгнө үү хайрт ээжид минь

Усны шувууд ганганан гунганасаар
Урин дулаан нутагтаа буцахад
Учрал тольдсон миний л ээж

Усны шувууд ганганан гунганасаар
Урин дулаан нутагтаа буцахад
Учрал тольдсон миний л ээжий
Хайрт ээжид минь хэлээд өгөөч

Эргэх улирал ээлжилсээр
Эрийн цээнд хүрч явна
Он жилүүд ээлжлэн солигдсоор
Одоо би хорин настай

Хорьж болохгүй хорин насандаа
Хорвоог би танин мэдээд
Чимээ шуугиан гаргалгүйгээр
Чамаас би хагацаж ядна

ДХ:

Заяа тавилангийн эрхээр хагацсан ч
Золгох мөч заавал бүрэлдэнэ
Зол баяр гийсэн учралыг
Зуучилж өгнө үү хайрт ээжид минь
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2