Hotspot ~ Эрчүүд
4:59 PMЭр хүний харц үгүй байсан бол
Охид юундаа гоёж гоодох юм бэ
Эрчүүдийн сэтгэл хөөрдгүй байсан бол
Онгирч бид нар юундаа уухав дээ
Эцэг хүний гар үгүй бол
Эх үрсийг хэн тэвэрч хайрлах юм бэ
Эр цэргийн цээж үгүй байсан бол
Эх орно хэн хамгаалах юм бэ
Ахын үгээр бид нар хүмүүждэг
Азаа сорьж бид хааяа покерддог
Алиалж суухдаа бид нар жаргалтай
Амьдралд хандах нь арай л нухацтай
Эр хүн биднийг эр зориг чимдэг
Ийм л хүнийг алдар гавьяа дагадаг
Эрчүүд бид нарт алдаа оноо байдаг ч
Зүрх сэтгэлээ зөвтгөж бас чадна
Дх: Би, чи, бид бүгдээрээ
Хийнэ бүтээнэ болохгүй бол дахиад босч чадна, чангаана
Чадахгүй бол сургаад өгнө
Уйлна, дуулна уулаасаа бид нар чинь эрчүүд шүү дээ
Шилийн сайн эрчүүл минь хаачивдаа
Шигшигдээд зарим нь харьд одов уу даа
Ширээ тойроод нэг сайн суухсандаа
Шил сайтай охид минь хүлээ
Зарим эрчүүд 2-н хооронд зантай
Завхай шалги хүний эхнэрийг хардаг
Замын уртад бид нар уулзах болно
Заяа сайтай Монгол эрчүүд ээ
Дх: /х2/