Гантулга - Дайчин нөхдийн дуу
9:51 AMДарийн утаанд халх гол үнэртэж
Дайчин эрс эх орныхоо төлөө
Дусал цусаа ч үл хайрласаар
Дуурсагдах алдраа мөнхөлсөн юм
Энэ бол 1945.08.23
Дууны ая хангинасан
Найрын дунд танилцаагүй
Бууны дуу тачигнасан
Дайны галд танилцсан юм
Нэгэн эхээс цуван төрж
Нэхий өлгий дамжаагүй юм
Цэргийн хуаранд ихэр болж
Цэгц журмын нөхөр болсон юм
ДХ: Саарал шинелээ тайлаагүй
Буурал найз минь хаа байна даа
Дарийн утаа үнэрлэж
Харийн манхныг хамт тууллаа
Халуун цус минь ижил урсаж
Залуу нас минь өнгөрлөө
Эргүүлж явсан сэлэмнээс минь
Энхийн салхи сэнгэнэсэн юм
Энхийн сэлэмны тэр аясаар
Мөнхийн тэнгэр цэлмэсэн юм
ДХ:
Дархан хотын барилга дээр үү
Торгон хилийн зааг дээр үү
Дараа нь би халагдаж
Дайчин нөхөр минь үлдсэн юм
Манаа хүртэл үдээд
Санаа алдан гар барьсан юм
Хорин жил зам салсан ч
Хоёр биеэ бид мартаагүй
Энгийн цэргийн бид хоёр
Эх орныхоо төлөө манаандаа
ДХ: *2
Камертон – Дайчдын аяны дуу
9:51 AMДорнын тэнгэрт утаа манараад
Довтолох салхи улам ширүүсэн
Эрийн ёсоор тангаргаа давтаад
Эрэлхэг дайчдын цувуу хөвөрнө
Бидний санаа нэгэн чигтэй
Бидний алхаа нэгэн жигдээ
Аранзал тугийн намираан дор
Амраг чи минь зүрхнээ оршино
Алтан үсэгтэй захиа бүхэн
Анхны учралыг тодхон сануулна
Миний тушаал жирийн цэрэг ээ
Миний хаяг Халхын гол оо
Өссөн нутгийн алхам ч газрыг
Өстөн дайсанд алдах ёсгүй
Эхийн хайр янагийн харцыг
Энхийн нарнаас алгах ёсгүй
Дайны галыг даран унтраагаад
Дархан ялалтаар тугаа мялаана
Ганаа - Дурлалыг юутай зүйрлэх юм бэ?
5:47 PMЧамтай учрах л гэж замбуулинд би төрсөн юм
Чанга тэврэн үнсэж, уяран хайрлах гэсэн юм
Дуу шиг хорвоод хайрыг дурлалыг юутай зүйрлэх юм бэ?
Гялсхийн харвах одтой юу?
Нисэхийн ургах нартай юу?
Гал улаан сарнайтай юу?
Галавын цөлд тааралдах ганцхан балга устай юу?
Хорвоод ганцаараа ирчихээд
Хоёулаа болж л амьдардаг
Хосгүй тавиланд талархнаа
Орчлонд ганцаараа төрчихөөд
Олуулаа болж л жаргадаг
Онцгой заяанд баярлана
Надтай учрах л гэж нартад чи минь төрсөн юм
Хүрэх замын уртад хөтлөлцөх гэж л ирсэн юм
Дуулим хорвоод хайраа дурлалыг юутай зүйрлэх юм бэ?
Дуниарт цагаан манантай юу?
Дутуу цагаан мөрөөдөлтэй юу?
Бал бурам, эрдэнэ сувдтай юу?
Бяцхан ялдам шувуухайтай юу?
Байхгүй гэгээн диваажинтай юу?
Хорвоод ганцаараа ирчихээд
Хоёулаа болж л амьдардаг
Хосгүй тавиланд талархнаа
Орчлонд ганцаараа төрчихөөд
Олуулаа болж л жаргадаг
Онцгой заяанд зүрхнийхээ гүнээс баярлана
Хорвоод ганцаараа ирчихээд
Хоёулаа болж л амьдардаг
Хосгүй тавиланд талархнаа
Орчлонд ганцаараа төрчихөөд
Олуулаа болж л жаргадаг
Онцгой заяанд баярлана
Дурлалыг юутай зүйрлэх юм бэ
Болд - Дөрвөн улирал
4:52 PMЧамай анх харсан хаврын эхэн сар
Чамайг анх хөтөлсөн хаврын намуун орой
Чамайг анх урьсан хаврын бүлээн болзоо
Чамайг гэсэн бүхэн над руу ирсэн сар
Чамтай байх хүсэл задарсан зуны сар
Чамтай байх өдөр богинохон зуны сар
Чамтай байх энгэр задгай зуны сар
Чамтай өнгөрүүлсэн зуны гурван сар
Хавар чи над дээр хайр авчиржээ
Зун чи надад хайрыг мэдрүүлжээ
Намар чи хайрыг гэрэлтүүлжээ
Өвөл чи хайрыг дулаацуулжээ
Чамайг гэж хайрдасан намрын гэрэл зураг
Чамайг гэж үнссэн намрын анхны үнсэлт
Чамайг гэж бичсэн намрын навчин захиа
Чамайг гэсэн бүхэн намар уярсан төгөл
Хавар чи над дээр хайр авчиржээ
Зун чи надад хайрыг мэдрүүлжээ
Намар чи хайрыг гэрэлтүүлжээ
Өвөл чи хайрыг дулаацуулжээ
Дулаацуулжээ
Чамд хүрсэн гар минь өвөл халуун байсан
Чамд ууссан бие минь өвөл хайлж байсан
Чамд амалсан бүхэн өвөл биелж байсан
Чамд зориулсан улирал зөвхөн өвөл байсан
Хавар чи над дээр хайр авчиржээ
Зун чи надад хайрыг мэдрүүлжээ
Намар чи хайрыг гэрэлтүүлжээ
Өвөл чи хайрыг дулаацуулжээ
Батсүх - Дурлахгүй байж чадахгүй
10:55 AMYг: Ү.Хүрэлбаатар ,Заяа
Aя: Г.Жаргалсайхан
Энэ сайхан охидруу гэнэ алдан харсан
Учир нь эр хүний гэм биш зан
Ийм сайхан гарыг атгахгүй өнгөрч болно гэж үү
Ийм туяхан хөлийг анзаарахгүй орхино гэж үү
Ийм сайхан үсийг сонжихгүй өнгөрч болно гэж үү
Ийм саруул үгсийг сонсохгүй орхино гэж үү
Дх: Тийм сайхан бүсгүйг харахгүй байж чадахгүй
Тийм сайхан бүсгүйг харахгүй байж чадахгүй
Сэтгэл зүрхний гүнээс оргилон гарах хүслээн би яах вэ
Санах тусам бачуурах өөрийгөөн би яах вэ
Ийм сайхан хацрыг үнсэхгүй өнгөрч чадна гэж үү
Ийм донжтой харцыг үгүйлэхгүй орхино гэж үү
Ийм сайхан уруулыг шимэлгүй өнгөрч болно гэж үү
Ийм тансаг учирлыг санахгүй орхино гэж үү
Дх:
үглэл:
Энэ сайхан охидыг үнэхээр харахгүй байхын аргагаүй
Зөрөөд өнгөрөх дөхнө эргэж харна баараггүй
Юу гэвэл тэр харцных нь донж нь
Энэ бүсгүйчүүдийг урд хойноос нь сонжино
Энэ бүсгүйчүүдийг харцаараа дагуулаал
Мөрөөдөл маягтай бодлоо би агуулаал
Тэднийг харахаар зүрх сэтгэл минь гундана
Нүд уначих дөхнө энэ охидын дунд нь
Ийм түмэн үзэсгэлэнг мэдрэхгүй байхын аргагүй
Ийм сайхан жаргалруу шунан дурлахаас буцахгүй
Ийм ховорхон бал бурмыг амтлахгүй байхын аргагүй
Ийм сайхан бүсгүйд дурлахгүй байж чадахгүй
Ариунаа - Дөрвөн цагийн тал
8:20 AMЯргуй нүдлэн мишээсэн
Ханшийн ногоо ярайсан
Хаврын тал минь нялхарна
Уртын сайхан дуу шиг
Ухаан санаа саруулсаж
Зуун бээрээс дуниартсан
Зуны тал минь дуниартна
Нарны сайхан цацраг
Найман зүгтээ туяаруулж
Намирсан тариа шаагуулсан
Намрын тал минь шаргалтна
Цагаан сайхан сэтгэл шиг
Цасан цайдам агсарна
Өөрийн илчээр цантуулсан
Өвлийн тал минь цавцайна
Ариунаа - Дурлал хайрыг минь дамжуулаасай
3:21 PMЧагнан чагнан сонссон намрыг оройг санаж байна уу
Бургас хажууд нь найгасан
Болжмор дэргэд жиргэсэн
Ийм л газар байсан сан
Ийм л оройг санаж байна уу
Дурлаад өгсөн захидал чинь
Өвөрт минь одоо явсаар байна
Дурсгаад өгсөн зураг минь
Өөрт чинь одоо байгаа юу
ХҮссэн хайрт минь наддаан ирж
Хүлээсэн сэтгэлийг минь баясгаасай
Дуулсан дуу минь чамд минь хүрж
Дурлал хайрыг минь дамжуулаарай
Ариунаа - Дурлал шиг асна
3:19 PMЦэнхэр өнгийн одноос хөх навчис хийснэ
Чамайг зүүдлэн би үүлэн дээр сэрхэд
Чин хайрын аялгуу дэргэдүүр минь урсанаа
Нойрсноос дөнгөж сэрээд доошоо би харахад
Номин цэнхэр хот хөл доор минь үзэгдлээ
Шар өнгийн гэрлүүд тэртээ доор гялалзаад
Чин хайрын үгсээ салхинд би шивнэнэ
Baby би наранд ойрхон байна
May be би үүлэн дээр унтаж байна /2х/
Чин хайрын үгсээ салхинд би шивнээд
Чиний сэтгэлийн орон зайд уусан орлоо
Хөх цэнхэр аялгуу аяархан холдоод
Чи бид хоёр дуу шиг нисэн одноо
Baby би наранд ойрхон байна
May be би үүлэн дээр унтаж байна /2х/
Baby /oh baby/ би дуу шиг дүүлэн байна
Baby /oh baby/ Би дурлал шиг асч байна
Өндрөөс өндөрт нисэх гэрлийн үзүүрт
Өөрөөсөө тасран би дүүлэн байна
Мөрөөдлийн тэнгэрт нисэх хүслийн дуугаа
Хайраараа хөглөн од болгон чамдаа өгөе өө
Baby би наранд ойрхон байна
May be би үнэндээ унтаж байна /2хэл/
Baby /oh baby/ би дуу шиг дүүлэн байна
Baby /oh baby/ Би дурлал шиг асч байна
Ариунаа - Дурлалын хөгжим
3:18 PMАсан дүрэлзэх гал шиг бадардаг
Илчээрээ би чамайг далладаг
Инээдээр чи цангаж явдаг
Өдөр шөнөөр нойр минь хулждаг
Үгүйлсэн сэтгэлдээ чи л дутдаг
Дахилт
Биеийг минь хөглөчихдөг шидтэн
Би дурлалын хөгжим юмаа
Ганцхан чамаар эгшиглэдэг
Газрын амьд аялгуу юм
Дутсан сэтгэлдээ чамайгаа би урьдаг
Дурсамж урласаар чи минь залардаг
Гол мөрөн шиг харц чинь надаас
Гоо ариуныг надад шивнэдэг
Амьсгаа чинь хүртэл дэргэд хонодог
Амталсан бодолдоо би согтуу байдаг
Дахилт
Биеийг минь хөглөчихдөг шидтэн
Би дурлалын хөгжим юмаа
Ганцхан чамаар эгшиглэдэг
Газрын амьд аялгуу юм
Дахилт
Ариунаа - Догь байгаа биз
3:08 PMЧин сэтгэлээсээ яарч яваа би итгэж байна
Аниргүйн дунд ганцаараа чи минь алхаж яваа
Амрагийн дуу аяланхан гүйж яваа би мэдэж байна
Тийм ээ би oнooдoр болзоотой байгаа
Тэгэлгүй дээ бас догь байгаа биз
Тийм ээ би oнooдoр болзоотой байгаа
Тэгэлгүй дээ бас догь байгаа биз
Хайрт минь наашаа ирж яваа би мэдэж байна
Халуун сэтгэлээсээ яарч яваа би итгэж байна
Хавирган сарын нoмoрт л чи минь харуулдан яваа
Хайрын дуу аяланхан гүйж яваа би мэдэж байна
Тийм ээ би oнooдoр болзоотой байгаа
Тэгэлгүй дээ бас догь байгаа биз
Тийм ээ би oнooдoр болзоотой байгаа
Тэгэлгүй дээ бас догь байгаа биз
Тэр минь наашаа ирж яваа би мэдэж байна
Тэнгэрийн дор яарч яваа би итгэж байна
Сэтгэлийн уянга цацруулан чи минь эгшиглэж яваа
Сэргэлэн нүдээ тормолзуулан исгэрч яваа би мэдэж байна
Тийм ээ би oнooдoр болзоотой байгаа
Тэгэлгүй дээ бас догь байгаа биз
Тийм ээ би oнooдoр болзоотой байгаа
Тэгэлгүй дээ бас догь байгаа биз
3 охин - Дачах уу
4:15 PMАавын охидууд night club-т
Ай хө, зэ хө
Ай хө, зэ хө
Ай хө, зэ хө
Ай хө, зэ хө
Хөөе залуу чи эхлээд өөрийгөө Сайн хичээ
Юмны учрыг ойлгоогүй байж битгий ингэжий
Хаана байна, нөгөө монгол гүндүүгүй зан
Харин чи яг л нөгөө байдаг бацаан
Эр хүн гэдэг чинь эхлээд уужуу
Эмэгтэй хүнд бол бүүр бууж өг
Иймэрхүү занг бол аль болох нууж яв
Тиймэрхүү занг энд тэндээс сурж ав
Харсан болгон руугаа харайгаад яах юм бэ?
Хүссэн зүйл хүзүү орооно гэдэг биз дээ
Яарвал даарна гэдэг эхлээд жоохон намба заа
Эхний давцанд ийм бишээ эргэлзэл бай
Дайралцвал дайралций, далим хөөргөө тавилций
Хэлэлцвэл хэлэлций, хэт хутгаа тавилций
Дайралцвал дайралций, далим хөөргөө тавилций
Хэлэлцвэл хэлэлций, хэт хутгаа тавилций
Хэн гэж бодоовээ ноён Донжуан
Хэлэлцээр чинь алга байнаа,баанжаа
Эхлээд өөрөө хаанаас ирсэн хэн гэгч вэ?
Эрдэнэт, Дархан, Улаанбаатар эсвэл Хужаа
Бизнес хийдэг үү?, биеийн тамрын багш уу?
Бидний мөнгийг шимдэг төрийн албан хаагч уу?
Тагнуулч эсвэл татварын байцаагч
Таахад амархаан чи бол залуусыг эрэлхийлэгч
Бүдүүлэг байна, бүжиглэж чадах уу?
Club хааж чадна, дотор нь байж дачхуу?
Ууж чадахгүй байж бусдыг ирээд харчих уу?
Уурандаа эсвэл энэ газрыг хаах уу?
Дайралцвал дайралций, далим хөөргөө тавилций
Хэлэлцвэл хэлэлций, хэт хутгаа тавилций
Дайралцвал дайралций, далим хөөргөө тавилций
Хэлэлцвэл хэлэлций, хэт хутгаа тавилций
Албаа битгий гайхуулжий, ажлаа битгий ашиглажий
Шидэт дохиур чинь үйлчлэхгүй ээ
Ширээн дээр минь намайг зүгээр үлдээ
Хөгжим эгшиглэнэ, хүн бүхэн энчээ
Хэмнэл бүжиглэнэ, дэмжинэ бүгд Dj-г
Эрүүний цагдаа эндээс бүүр явжээ
Эргээд ирэх үедээ тэр намайг занажээ
Эргэн тойрон гэрлэн гялбаанд
Энд тэндгүй бүжгийн талбайд
эргээд хартал нөгөө цагдаа
Одоо энэ үйл ажиллагаагаа зогсоо
ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ
Дайралцвал дайралций, далим хөөргөө тавилций
Хэлэлцвэл хэлэлций, хэт хутгаа тавилций
Дайралцвал дайралций, далим хөөргөө тавилций
Хэлэлцвэл хэлэлций, хэт хутгаа тавилций
3 охин - Дэлхийн ягаан зүрх
4:12 PMЖимс бал нь энд дуу алдам
Урсгал ус, гол мөрөн нь тунгалаг бас мөнхийн юм
Уруул хүрэхэд нь энд хайр амсана
Уруул хүрэхэд нь энд хайр амсана
Үүлс нь хүртэл энд сүү шиг цагаан
Талын салхи нь энд дураараа
Гүн хөх тэнгэрийн заадас руу
Нүд алдан байж ширтэхэд
Эрх чөлөөгөө энд мэдэрнэ
Эрх чөлөөгөө дүүрэн амьсгална би
Дт: Дэлхий ягаахан зүрх
Дуусашгүй хайрын өлгий
Мянган мянган жил Миний Монголд
Аз жаргалын үлгэр төгсөшгүй
Аз жаргалын дуу энд дуусашгүй
Зөөлөн цасан энд уярааж бударна
Бороо нь ч бас энд хайр шивнэнэ ээ
Наврын алтанхан навчис
Хаврын номин яргуй энд
Хаа ч байхгүй өнгөөр солонгорно
Хаа ч үгүй дээдийн ганцхан дэлхийн зүрх ээ
Дт: Дэлхий ягаахан зүрх
Дуусашгүй хайрын өлгий
Мянган мянган жил Миний Монголд
Аз жаргалын үлгэр төгсөшгүй
Аз жаргалын дуу энд дуусашгүй
Бид заавал туулах энэхэн амьдрал аа
Бас чамаас салшгүй энэ тавилангаа
Даанч их хайраараа хайрлана
Хаа ч үгүй дээдийн ганцхан дэлхийн зүрх ээ
Дт: Дэлхий ягаахан зүрх
Дуусашгүй хайрын өлгий
Мянган мянган жил Миний Монголд
Аз жаргалын үлгэр төгсөшгүй
Аз жаргалын дуу энд дуусашгүй /2 удаа/
Дүүриймаа
2:06 PMХарцага шувуу нь жиргээд байна аа хө
Хавар намрын зургаахан сард нь хө Ай Дүүриймаа минь нь
Хайрын маань сэтгэл гэдэг хөвөлзөөд байна аа хө
Зүүн Сүмбэр ууланд нь болбол до хө Ай Дүүриймаа минь ээ
Зүр гур нь зөрөлдөөд байна аа хө
Зүрхний маань жаалхан амраг тэр минь ээ хө Ай Дүүриймаа минь ээ
Зүүд нойронд минь үзэгдээд байна аа хө
Болороо, Анхмаа, Намуунаа ~ Давхар цохилт киноны дуу
8:52 AMХан хүү William шиг baby
Би гуйж байна зугтаж тойрч байна төгрөгөнд
Гүнж Cinderella шиг baby
Бяртай бөгөөд байртай нь ч чухал биш
Баянлаг болон буянлаг нь онц биш
Мөнгөтэй бас өнгөтэй нь сонин биш
Мөнхийн хайраа яаж олох вэ
Дх:
Хайр дурлалын хан хүү хэрэгтэй
Хан хүүгийн авхай нь биш ээ
Зөн совин нь зүрхээ дагаж
Зөн билгийн тулаан ч биш ээ
Заяаны хань зам дээр гэдэг
Цаг хугацаа тооцоолж ирдэг
Хэн гэдэг нь гэнэтийн билэг
Хэрхэн шийдэх нь миний сэтгэл
Жинхэнэ өнгөө хааж нуугаагүй
Жирийн Монгол залуу байна
Бусдынх биш
Өөрийнхөө киног надад үзүүлээч baby
Гоё царайтай ч гологдмол яриатай
Гоонь эр гэхдээ хуучны найрайтай
Үүрдэг нь тусалдаг нь нэмэртэй ч
Үүрд үлдэх сэтгэл нь хэрэгтэй
Унадаг машинтай юу
Дугуйтай юу
Уран олдворлогч уу
Уран илтгэгч уу
Үнэндээ надаа огтхон ч хамаагүй
Учир нь гэвэл чи жинхэнэ эрэгтэй
Дх:
Хайр дурлалын хан хүү хэрэгтэй
Хан хүүгийн авхай нь биш ээ
Зөн совин нь зүрхээ дагаж
Зөн билгийн тулаан ч биш ээ
Заяаны хань зам дээр гэдэг
Цаг хугацаа тооцоолж ирдэг
Хэн гэдэг нь гэнэтийн билэг
Хэрхэн шийдэх нь миний сэтгэл
Дх:
Хайр дурлалын хан хүү хэрэгтэй
Хан хүүгийн авхай нь биш ээ
Зөн совин нь зүрхээ дагаж
Зөн билгийн тулаан ч биш ээ
Заяаны хань зам дээр гэдэг
Цаг хугацаа тооцоолж ирдэг
Хэн гэдэг нь гэнэтийн билэг
Хэрхэн шийдэх нь миний сэтгэл
Хишгээ ~ Дурлалд би яарч байна
2:13 PMМаргааш хурдан болоосой гэж хүсэж байна
Унаанаасаа хоцрох вий гэж яарч байна
Үдийнхээ цайнд амжиж орохоор гүйж байна
Үнэндээ чам руу хүргэнэ гэж итгээд байна
Дотно найзтайгаа уулзах гээд явж байна
Догдлол хүлээлтээ тоочихоор яарч байна
Бороотойд норон норон алхаж байна
Болзож хайрлахаар би яарч байна
Дх: Эрээн тууз гялгар хайрцаг биш ээ
Эндхийн хамгийн чанга тэврэлтийг
Хээнцэр зүүлт амьд цэцэг биш ээ
Хэн нэгний халуухан үнсэлтийг
Үдэш хурдхан өнгөрөөсэй гэж хүсэж байна
Өнөөдрөөсөө хоцрох вий гэж айж байна
Өглөөний хотод хөг нэмэхээр явж байна
Магадгүй энэ бүхэн чамд хүргэнэ
Зүүдэндээ чамд тэврүүлэн эрхэлж байна
Зүрх минь хурдан хурдан цохилж байна
Яаран яаран учрах залуу чамайгаа
Яг хажууд минь байгааг мэдэж байна
Дх: Эрээн тууз гялгар хайрцаг биш ээ
Эндхийн хамгийн чанга тэврэлтийг
Хээнцэр зүүлт амьд цэцэг биш ээ
Хэн нэгний халуухан үнсэлтийг
Хайрлаж болох уу санаж болох уу
Хааяа болзож болох юм уу
Anemone ~ Дэггүй шинэ жил
4:06 PMГацуур модоо булаацалдан хүмүүс бухимдана
Ганган дэгжин болгох гээд цасан охид сандралдана
Бэлэг сэлт нь дутлаа гээд өвлийн өвгөн түнтэгнэнэ
Хүүхдүүдийн сэтгэл хөөрөөд хаа сайгүй үймэлдэнэ
Дх: Энэ бол шинэ жил
Үү үү үү
Бидний шинэ жил
Үү үү үү
Энэ бол шинэ жил, шинэ жил
Шинэ жилээр дэггүйтмээр байна
Бэлэгний тухайд аав нарын толгой гашилцгаана
Ямар бэлэг сонгох вэ?
Баярын ширээний ард ээжүүдийн гар ядарцгаана
Бяцхан хүү амьд Teddy гуйж залбирна
Харин охидууд хүлэu морьтой хунтайжыг хүлээнэ
Дх: Энэ бол шинэ жил
Үү үү үү
Бидний шинэ жил
Үү үү үү
Энэ бол шинэ жил, шинэ жил
Шинэ жилээр дэггүйтмээр байна
Энэ бол шинэ жил
Дарс буудуулж, хундага тулгаж, хүн бүр бүжнэ
Бидний шинэ жил
Зүрх догдолж, бэлгэнд булуулж, Happy new Year
Энэ бол шинэ жил, шинэ жил
Шинэ жилээр дэггүйтмээр байна
Outcry ~ Дахиад хэлье
5:06 PMДх:Би дахиад хэлий ганцхан чамд хайртай гэдэг үгээ
Дахиад хэлий үүрд хайрлаж явна нулимсгүйгээр
Дахиад хэлий хайрт минь чамайг хэзээ ч хуурахгүй
Дахиад хэлий би дахиад хэлий
Хайрт минь дахиад хэлий чиний араас бүхнээ зориулна
Дахиад хэлий ганцхан чамаар бүхнээ хориулна
Дахиад хэлий ганцхан чамаас таашаал мэдэрдэг
Дахиад хэлий чамтай хүсэл хясал эргээд ирдэг
Дахиад хэлээч хайрт минь одоо хүртэл хайртай гэдгээ
Дахиад хэлээч урьдынх шигээ халуун хэвээр байнуу
Дахиад хэлээч анхны шөнө шигээ амттай байнуу
Дахиад хэлээч урьдных шигээ одоо сандардаг уу
Дахиад хэлээч хайрт минь ганцхан минийх гэдгээ
Дахиад хэлээч ирээдүйгээ хамтдаа бүтээнэ гэдгээ
Дахиад хэлээч надтай өтөл болтлоо амьдарна гэдгээ
Дахиад хэлээч надад хайртай гэдгээ
Эртээ урьдын цагт нэгэн бяцхан жаал
Эмэгтэй хүнд сайн болж түүйиг найраал
Тамхи татахдаа танихгүй хүнээс айдаг цагт
Төрөн өссөн хүүгийн тархинд төрсөн хэдэн такт
Дүрсгүйхэн жаал байхдаа охинд сэтгэл алдарсан
Нүүрээ угааж үсээ самнана дутуу шүдтэй халтар сам
Өдөр болгон охины бодолд автан бусдаас залхана
Түүнтэй уулзаад жаргал дүүрэн инээмсэглэн алхана э
Ээжийн цүнхэнд байсан цалингийх нь мөнгөөр нь
Түүнтэй болзоонд явахад яаран бэлдэж өөрөө өнгө орно
Ингэж айлын хүүхдүүд сэмхэн болзож өдий хүрсэн
Дассан сэтгэл яалтай билээ нэгэн тогоонд хошуу дүрсэн
Айл гэртэж тоглосооор гарсан 10 жилийн ард
Ажил ажил гэж явсаар түүний царайг март
Анхных шигээ догдолж хүсэхээ нэгэнт больсон
Час халуухан дурсамжуудаа хоолтойгоо хольсон
Танихгүй хүнээс айдаг жаал
Танихгүй бүсгүйг түр ажаал
Өөрийн хайраас уйдаж шинийг хайж эхэллээ
Өөгүй мэт бүсгүйг дагаж жинхэнэ хайраа мэхэллээ
Мэхлэгдсэн бүсгүй мэдээж түүнээс холдож зугтсаан
Мисс охины нөхөрийн гар жаалын нүүрийг угтсаан
2 туулай хөөсөн жаалыг түүхийг бүү давт
Зугаа цэнгэл эсвэл амьдрал сонголт үргэлж чиний гарт
Дахилт :
Чука ~ Дурсамжийн бороо
3:41 PMҮйлс үйлсхэн гэрэлд дурсамжийн бороо шивэрнэ
Үнэндээ сэтгэл минь гэгээхнээр уярах юм
Холыг зорин би яаруухан алхална
Хонгорхон бага насаа санах юм
Хорвоог цацран гэрэлттэл бодох юм
Бодол цэлмээсэн бороо урам зоригийг нэмнэ
Болорхон дуслууд нь аялгуу болох нь сайхан
Дурсамжийн ариун борооны үгийг л ойлгодог нь
Дуу дуулдаг миний азтай ч юмуу даа
Дуулим орчлонд дэмий ч төрөөгүй ч юмсан даа
Дх:Ариухан тэр борооны ямархан эгшигтэйг нь асуу
Ахин дахин сэтгэлийн гүнд зөөлөн шиврэхийг нь сонс
Гэрлээр асгарах түүнээс би жаргаланг амталдаг аа
Гэнэ гэнэхэн, сэм сэмхэн шаагисаар байна
Гэгээн алсыг зориход минь хань болог ээ
Дурсамжийн бороо аяар зөөлөн шиврэхдээ
Дуу шиг яаруухан бодлыг минь зарлаж байг
Дулаахан цагаахан сэтгэлийг минь илтгэж байг
Өөдрөг гэгээн амьдралыг минь хүмүүст
Өргөн орчлонд зөв явсныг ярьж өг өө
Дх:Ариухан тэр борооны ямархан эгшигтэйг нь асуу
Ахин дахин сэтгэлийн гүнд зөөлөн шиврэхийг нь сонс
Гэрлээр асгарах түүнээс би жаргаланг амталдаг аа
Гэнэ гэнэхэн, сэм сэмхэн шаагисаар байна
Гэгээн алсыг зориход минь хань болог ээ
Өргөн орчлонд зөв явсныг ярьж өг өө
JS Bobo ~ Диваажин
2:14 PMБи сайн мэднэ диваажин хаа буйг
Би тэнд байсан чи надад итгэ
Хээрийн салхи нь намайг зөөлөн зөөлөн үлээнэ
Уулийн оргилд, усний чимээнд
Эх орноо санана, гэр бүлээ санана
Ээжийн минь харц зүүдэнд тодорно
Улам илүү тодровч зүүд минь богинохон
Алс холын бодол муу хүү чинь өвөртлөнө
Миний зүрх лугшина, үе үе түгшинэ асар том төмрөөр газар шороо хөндөнө
Алт хайсан нүд хил давж, эх орны минь ус мөрөн ширгэж
Ан амьтан ард түмэн цангаж, уул ус савдаг хилэгнэж
Эрх мэдэл нэр хүнд мөнгөөрөө тэд энэ улсыг бүр худалдаж
Мөнх хөх тэнгэр минь
Биднийг ивээгээч
Биднийг сэрээгээч
Үр чинь ирээдүйг
Хараад байна
Хүү чинь хүү чинь эх орноо санана сэм сэм сэтгэл бачимдана
Эргэн тойрон өндөр байшин дөрвөн хананд хавчигдана
Хээр тал дээр хөл мэдэн гүйсэн хүүхэд нас минь харагдана
Хол байсан хоног мөчийн тоогоор тэр цагт ээжийгээ би аргадна
Эр хүний дотор энэ дэлхий ч багтана
Эрдэм мэдлэг гэдэг зүйл хэнд ч үл багадна
Түмэн бээрийн газраас цайны дээжээ өргөн мөргөнө
Гай барцад бүхнээс үргэлж намайг тойруулж
Санаж байна санаж байна бүгдийг нь санаж байна
Салаа замын эрхээр салсан анд нөхдөө санаж байна
Өнгөрсөн цаг хугацаанд миний дэргэд намайг түшиж
Өнөөдөр энд зогсох хүвь тавилан олгож
Уучил уучил бүгдийг нь уучил
Усан нүдэн шөнийн эзэн бүсгүй минь уучил
Хүүхэд насны тэнэгхэн зан алдааг минь уучил
Аялгуут дуу минь сэтгэлийг минь зуучил
Ахиж хэзээ ч ирэхгүй тэр цаг хугацаанд
Хоромхон зуур биднийг түр буцаа
Холын холоос хүний нутгаас бодлогошрон сууна
Эх орон минь хүү нь нутаг буцна
Мөнх хөх тэнгэр минь
Биднийг ивээгээч
Биднийг сэрээгээч
Үр чинь ирээдүйг
Хараад байна
Алсын газраас надад санаа бүү зов
Цайныхаа дээжийг хүүдээ өргө
Асар том уулын оргил өөдөө
Алхам алхам шат шатаар ахиж байна дээшээ
Бусдад буруу санахгүй урдах зүйлээ хийнэ
Хэний ч хөл хүрээгүй тэр газрыг нээнэ
Орхиж яасан ч чадахгүй нь дуу хөгжим минь
Олон шөнийн нойрыг хулжаах хүнд өвчин юм
Хэнд ч яриагүй бүхнээ зөвхөн чамд уудалж
Одоо ч гэсэн миний бодолд олон хүмүүс буудаллаж
Зарим нэг нь зэмлэнэ зарим нэг нь дэмжинэ
Бүх хүний оюун санаа хэр хэмжээнд
Таарч чадахгүй би гэхдээ хэсэгхэн зуур тайван газар аваачина
Гэр бүл, найз нөхөд, эх орон, дуу хөгжим
Энэ бол миний диваажин
Мөнх хөх тэнгэр минь
Биднийг ивээгээч
Биднийг сэрээгээч
Үр чинь ирээдүйг
Хараад байна
Наран ~ Дөрвөн улирал
11:21 AMГадаа минь бороог даллан
Урь чийг дагуулж ирээд
Солонго таттал инээмсэглэх
Тэр залууг хавар гэдэг
Гадаа минь цэцэг тариад
Хөхөөн дуутай яруухан үүрээр
Зүүд нь надтай зохилох
Тэр залууг зун гэдэг
Дахилт:
Ганцхан намайг гараад ирэхийг хүлээх
Гарцаагүй үнэнч хайраар дуудах
Жилийн дөрвөн улирал миний гадаа
Жинхэнэ дурлалыг зөгнөн зориод ирэхдээ
Надад дурлачихсан намайг хүлээсэн
Нараар дуудуулаад сараар болзох юм
Гадаа минь шувууд үдээд
Гандсан навчистай алхахдаа
Гунигаа надтай хуваалцах
Тэр залууг намар гэдэг
Гадаа минь цас будруулаад
Чарга хөлөглөн ирэхдээ
Жавар сэргэтэл дуулах
Тэр залууг өвөл гэдэг
Дахилт
Урсан одох цаг хугацаатай
Амьдралын дурсамж бүхнийг
Ээлжлэн хуваалцах
Намайг түшдэг дөрвөн улирал
Дахилт