Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ариунаа - Дурлал шиг асна

Улаан шаргал нар нь тэртээ алсаас мандахад
Цэнхэр өнгийн одноос хөх навчис хийснэ
Чамайг зүүдлэн би үүлэн дээр сэрхэд
Чин хайрын аялгуу дэргэдүүр минь урсанаа
Нойрсноос дөнгөж сэрээд доошоо би харахад
Номин цэнхэр хот хөл доор минь үзэгдлээ
Шар өнгийн гэрлүүд тэртээ доор гялалзаад
Чин хайрын үгсээ салхинд би шивнэнэ
Baby би наранд ойрхон байна
May be би үүлэн дээр унтаж байна /2х/
Чин хайрын үгсээ салхинд би шивнээд
Чиний сэтгэлийн орон зайд уусан орлоо
Хөх цэнхэр аялгуу аяархан холдоод
Чи бид хоёр дуу шиг нисэн одноо
Baby би наранд ойрхон байна
May be би үүлэн дээр унтаж байна /2х/
Baby /oh baby/ би дуу шиг дүүлэн байна
Baby /oh baby/ Би дурлал шиг асч байна
Өндрөөс өндөрт нисэх гэрлийн үзүүрт
Өөрөөсөө тасран би дүүлэн байна
Мөрөөдлийн тэнгэрт нисэх хүслийн дуугаа
Хайраараа хөглөн од болгон чамдаа өгөе өө
Baby би наранд ойрхон байна
May be би үнэндээ унтаж байна /2хэл/
Baby /oh baby/ би дуу шиг дүүлэн байна
Baby /oh baby/ Би дурлал шиг асч байна
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2