Өнөдэлгэр - Анхны хайр
9:08 AMТэртээх алсаас түүнийг анх харсан
Харц тулгарсан тэр мөчөөс
Хайрын харцаар ширтлээ гээд
Халуун зүрх минь догдлон бодсон
Анхны хайр хүчтэй
Анхны дурлал ариухан
Хар нүдэн охин минь
Анхны хайр хүчтэй
Анхны дурлал ариухан
Хар нүдэн охин минь
Тэр охинд би гүнээ итгэсэн юм
Түүний төлөө бүхнээ зориулсан
Тормогор хөөрхөн нүдний чинь харцанд
Тоогдох болов уу даа гээд
Дассан сэтгэлээ тэвчин барьсан
Анхны хайр хүчтэй
Анхны дурлал ариухан
Хар нүдэн охин минь
Анхны хайр хүчтэй
Анхны дурлал ариухан
Хар нүдэн охин минь
Тэр охиныг би олж харсан юм
Тэртээх алсаас түүнийг анх харсан
Харц тулгарсан тэр мөчөөс
Хайрын харцаар ширтлээ гээд
Халуун зүрх минь догдлон бодсон
Анхны хайр хүчтэй
Анхны дурлал ариухан
Хар нүдэн охин минь
Анхны хайр хүчтэй
Анхны дурлал ариухан
Хар нүдэн охин минь
Хар нүдэн охин минь
Өнөдэлгэр ~ Зүүдний наран
5:21 PMӨвсний толгой шүүдэр хяруулаад
Өмөг түшиг аавыгаа үгүйлэх юм
Сэтгэлд ургасан зүүдний наранд та
Сэмхэн даахь минь нялхаараа л явна даа
Дх: Нандин сэтгэлийн гүндээ би
Нулимс дуслуулан санах юм аавыгаа
Намираа цэнхэр бороо болоод
Наддээр асгардаг ч болоосой аав минь
Нялх балчир насанд минь эрхлүүлчихээд
Надтай үүрд байгаач ааваа
Нимгэн тэрлэг жиндэх сэрүүнд нь
Нөмөр дулаан өврийг тань үгүйлэх юм
Дх: Нандин сэтгэлийн гүндээ би
Нулимс дуслуулан санах юм аавыгаа
Намираа цэнхэр бороо болоод
Наддээр асгардаг ч болоосой аав минь
Хааяа зүүдэнд аав минь ирчихээд
Хамтдаа байгаа гэж ярих юм
Долоон бурхан одонд тань мөргөөд
Дуундаа таныгаа мөнхөлж явна даа
Дх: Нандин сэтгэлийн гүндээ би
Нулимс дуслуулан санах юм аавыгаа
Намираа цэнхэр бороо болоод
Наддээр асгардаг ч болоосой аав минь /х2/