Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Хайрын тэнгэрт. Show all posts

Sweetymotion - Хайрын тэнгэрт

4:53 PM
Хөөрхөн нүдэт бүсгүй чамайгаа
үнсэж зүүдлээд би сэрлээ
Шөнийн саран цонхоор намайг хараад
үдшийн зүүдийг минь тааж мэдэв үү

Дахилт:
Хайрлах сэтгэл, халуун үнсэлт
Учрал бүхнээ хүлээгээд

Тэвэрч дуулмаар, эрхэлж наадмаар
Хайлган зүрх үдшийн болзоог тэсч ядан хүлээгээд
Хайрын тэнгэрт ханьсан жаргамаар
Хайрт минь чамтайгаа

Санаа алдам сайхан харцыг чинь
Санаж зүүдлээд би ичингүйрч сэрлээ
Дэндүү тансаг уруулаар үнсүүлж амжаагүйг
Тэнгэрийн одод мэдээд тохуурхан анивчив уу

Дахилт:
Хайрлах сэтгэл, халуун үнсэлт
Учрал бүхнээ хүлээгээд

Тэвэрч дуулмаар, эрхэлж наадмаар
Хайлган зүрх үдшийн болзоог тэсч ядан хүлээгээд
Хайрын тэнгэрт ханьсан жаргамаар
Хайрт минь чамтайгаа

Хайрт минь, хайрт минь, чамтайгаа

Дахилт: Хайрлах сэтгэл, халуун үнсэлт
Учрал бүхнээ хүлээгээд

Тэвэрч дуулмаар, эрхэлж наадмаар
Хайлган зүрх үдшийн болзоог тэсч ядан хүлээгээд
Хайрын тэнгэрт ханьсан жаргамаар
Хайрт минь чамтайгаа...
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2