Ариунаа, 3 Охин - Оюутан Нас Аялгуу
2:02 PMИнээд хүртэл дэргэд явдаг залуу нас минь миний өглөө
Дуу нь хүртэл дагаж уярдаг оюутан нас аялгуу
Сэтгэлээсээ бусдыг бичээгүй хайрын минь анхны захидлууд шиг
Санаанд минь үлдэх өдрүүдтэй оюутан нас-залуу нас
Номын цэнхэр салхи нь үлээх хаврын үдэш сэтгэлийн өглөө
Зүүдний минь мөрөөдөл болсон анхны нууцхан учрал минь
Инээд баяслаас бусдыг мартуулсан эргээд дурсах он жилүүд минь
Илүү сартай зун шиг жаргалтай оюутан нас-оргилуун үе
Дахилт:
Бие биенээ санаж уулзах намрын дууны шүлэг шиг өдрүүд
Бие биендээ дасан эргэж ижилсэх сэтгэл гэгээн уянгатай
Цаг цагаа нэхэн дуулан хөвөрдөг дуулиантай он жилүүд минь
Санаанд минь эгшиглэх оюутан нас-залуу нас
Үүд нь хүртэл дуулж байдаг даруухан харш минь миний сургууль
Үдэх хонхны чимээ нь уу даа оюутны өдрүүд уянгатай
Эрдмээсээ бусдыг эрээгүй ингэж эхэлсэн энэ л өдрүүд минь
Эргээд бодохлоор бахдалтай оюутан нас-аялгуу нас
Мөрөөдөх хүртэл надаас хоцрох миний дэврүүн он жилүүд
Ирээдүй хүртэл дэргэд ирдэг идэр цагийн хүсэл минь
Жаргалаасаа бусдыг зохиогоогүй итгэлийн минь сэрүүн өдрүүд шиг
Сэтгэлээрээ өөдрөг хийморьтой оюутан нас-залуу нас