Showing posts with label Дууны нэр: Сарнаас зүүгдсэн охин. Show all posts
Kiwi ~ Сарнаас зүүгдсэн охин
5:43 PMОддын дунд төөрч будилсан охин байна
Тэр сарнаас зүүгдэн ширтэн дэлхий рүү
Цэнхэр гаригаас хайр мэдрэгдэн
Цэнгэг далай түүнийг даллана
Тэр хайр мэдрэхийг хүслээ
Дх:Сарнаас доош тэр уналаа
Дэлхий түүнийг тэврэн авлаа
Харь гаригийн охин зугаалсаар
Түүнд гоё байна
Цэцэгс модод амьтад хүртэл
Түүнд мишээнэ
Дөлвөлжин цас охины хацарт
Ягаан өнгөөр хайлан урсана
Түүнд ер бусын санагдлаа
Дх:Сарнаас доош тэр уналаа
Дэлхий түүнийг тэврэн авлаа
Сарыг бодвол энд
Халуун хайраар дүүрэн
Санана дэлхийг
Үүрд үлгэрт
Дх:Сарнаас доош тэр уналаа
Дэлхий түүнийг тэврэн авлаа