Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Хар нүдэн бүсгүй. Show all posts

Kiwi - Хар нүдэн бүсгүй

9:08 AM
Хилийн заставын хар нүдэн бүсгүй
Хээр талын хээнцэр сарнай
Хэний ч хүүгийн хайрыг булаасан
Хэнзхэн соёолох ганган сарнай

ДХ: Зүүдэнд гийх саран байгаарай
Зүрхэнд гэрэлтэх наран байгаарай

Онгон хилийн хар нүдэн бүсгүй
Онгод бадраах хайрын сарнай
Олон эрсийн хүндлэл хүлээсэн
Орчлонгийн сайхан хүн сарнай

ДХ:

Дархан хилийн хар нүдэн бүсгүй
Даруухан төрсөн хайрын сарнай
Далдын мөрөөдлийг зүрхэнд үерлүүлсэн
Даамай хайрын зул сарнай

ДХ:


Үг: Ш.Дулмаа
Ая: Магсаржав
Read On 0 - сэтгэгдэл

Болормаа - Гэгээн хайрын дуу

6:51 PM
Сэтгэлд хөглөгдсөн нууцхан хайр
Уяан дээр минь дүүхэлзэх нь сайхан
Уулзъя гээд гадаа ирэхэд нь
Удаан хүлээлгэх нь наддаа сайхан

ДХ: Хурын усыг хундаганд дүүргээд
Хувааж уугаад хоёул согтох шиг
Хувь заяаны учралууд чамтайгаа
Хуурын чавхдас шиг ижилсэн хөглөгдөнө

Үргэлж уулзах энэхэн хайр
Үүрдийн болохоор дэндүү сайхан
Үүр цайтал хоёул мөрөөдөөд
Үнэн үгийг чинь сосох сайхан

ДХ:

Ариун нандин миний л хайр
Алган дээр минь бөмбөрөх нь сайхан
Аз жаргалд хоёул өлгийдөөд
Аав л ээжий болох нь сайхан

ДХ: *2
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2