Showing posts with label Дууны нэр: Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ. Show all posts
Чоно - Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ
7:42 PM
Бэхэнд цэнхэртсэн хурууны минь хээ
Үсэглэлийн дэвтэртэйгээ хоцорлоо
Тохой нь сэмэрсэн дүрэмт хувцас минь
Тооныхоо хүрдтэйгээ аргагүй л үлдлээ
ДХ: Сүүлчийн дурсамж хичээлийн дараа
Ангиараа жаахан дүнсийж
Сүүдэрт хаврын өдрөөр
Аньсган дундаа бид нулимстай
Нар туссан гэрэлт самбар минь
Есөн сарын нэгэнтэйгээ мөнхөрлөө
Намайг сургасан багш нар минь
Ерөөлийн харцтайгаа үнсээд хоцорлоо
ДХ:
Анхны хайрын гэгээн захидал минь
Догдлох үнэнтэйгээ сэтгэлд үдлээ
Ангийн саруул танхимаасаа
Ангийнхаа найз нартайгаа гармааргүй л байх юм
ДХ: *2
Үсэглэлийн дэвтэртэйгээ хоцорлоо
Тохой нь сэмэрсэн дүрэмт хувцас минь
Тооныхоо хүрдтэйгээ аргагүй л үлдлээ
ДХ: Сүүлчийн дурсамж хичээлийн дараа
Ангиараа жаахан дүнсийж
Сүүдэрт хаврын өдрөөр
Аньсган дундаа бид нулимстай
Нар туссан гэрэлт самбар минь
Есөн сарын нэгэнтэйгээ мөнхөрлөө
Намайг сургасан багш нар минь
Ерөөлийн харцтайгаа үнсээд хоцорлоо
ДХ:
Анхны хайрын гэгээн захидал минь
Догдлох үнэнтэйгээ сэтгэлд үдлээ
Ангийн саруул танхимаасаа
Ангийнхаа найз нартайгаа гармааргүй л байх юм
ДХ: *2