Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Баярмагнай. Show all posts

Outlaw, Баярмагнай ~ Торгон хилийн зүг

5:27 PM
Үг Ш.Сүрэнжав /МУАЖ/
Ая Т.Чимэддорж /УГЗ/

Дуучин Ө.Баярмагнай /МУАЖ/
Outlaw хамтлаг

Хилийн зүг, юуны тулд
Хэний төлөө цэрэг эрчүүд
Бүхээгтэй ногоон машинтайгаа
Бүрэнхий үдшээр цувна вэ?

Дх: Дархан орныг хамгаалан босож
Даяар олныг минь өмгөөлөн зогсч
Атаат дайсныг өвдөглөн дарахаар
Анд Зөвлөлтийн арми ирж явна

Зүсрэх сум, тэсрэх бөмбөгийг
Зоригтой сөрсөн дайчин эрчүүд
Алтан хилийн сөөм газрыг
Амиараа нөхсөнийг бид мартахгүй

Дх: Дархан орныг хамгаалан босож
Даяар олныг минь өмгөөлөн зогсч
Атаат дайсныг өвдөглөн дарахаар
Анд Зөвлөлтийн арми ирж явна

Умар зүг Сибирийн замд
Урт цуваа үелэн хөврөөд
Дуулгаа тайлсан цэрэг эрчүүд
Дуугаа дуулан хаачна вэ?

Дх: Дархан орныг хамгаалан босож
Даяар олныг минь өмгөөлөн зогсч
Атаат дайсныг өвдөглөн дарахаар
Анд Зөвлөлтийн арми ирж явна
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2