Ганаа - Хэдэн удаа
5:50 PMЭхлээд би чамаасаа ариун хайр гуйсан
Ялдам уруул чинь намайг шууд үнссэн
Надаас чам руу хязгааргүй их хайр очихыг
Зөн совин чинь мэдэрсэн ч юм уу
Бусдаас өөрийгөө нууж наддаа тэмүүлсэн
Гомдоох учиргүй эмзэгхэн чи минь
Надаас чам руу далай шиг их хайр урсахад
Хайрын завин дээр хамтдаа хөвөхөөр үлдсэн
Дахилт: Хэдэн ч удаа би чамдаа үнсүүлж
Хэдэн ч удаа би чамдаа хайрлуулж
Дөлгөөхөн харцаар чамайг ширтэхээс уйдахгүй
Хайртай чамдаа
Чамаас над руу дуу шиг дурлал ирэхэд /хайрт минь/
Чанга тэврээд /чанга тэврээд/ зөөлөн үнсэх жаргалтай
Энхрий дотноор би чинийх гэж хэлээч
Энэ төгс хайранд минь уусан эрхлээч хайрт минь
Дахилт: Хэдэн ч удаа би чамдаа үнсүүлж
Хэдэн ч удаа би чамдаа хайрлуулж
Дөлгөөхөн харцаар чамайг ширтэхээс уйдахгүй
Хайртай чамдаа
Дахилт: Хэдэн ч удаа би чамдаа үнсүүлж
Хэдэн ч удаа би чамдаа хайрлуулж
Дөлгөөхөн харцаар чамайг ширтэхээс уйдахгүй
Хайртай чамдаа /х3/
Ганаа, Маралжингоо - Харын виз
5:49 PMХайр гэдэг наддаа гуниг ч юм уу
Хамгийн гэнэн алдаа ч юм уу (Үгүй хонгор минь)
Бүрхэг шөнийн саран ч юм уу
Бүлээн нулимстай харц ч юм уу
Дурлал гэдэг наддаа учрал ч юм уу
Дурсамж дүүрэн өдрүүд минь
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Харц чинь дур булаам байсан
Хүсэл чинь дэндүү гэгээн байсан
Болзоонд яарсан сэтгэл буруугүйэ
Бороонд норсон цамц хатаагүйэ
Уруул чинь харамлам зөөлөн байсан
Уйлхад чинь үнсмээр байсан (намайг тэврээч)
Хүсэл минь гал шиг халуун байсан
Хүлээж суухад жаргалтай байсан
Дурлал гэдэг наддаа учрал ч юм уу
Дурсамж дүүрэн өдрүүд минь
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Харц чинь дур булаам байсан
Хүсэл чинь дэндүү гэгээн байсан
Болзоонд яарсан сэтгэл буруугүйэ
Бороонд норсон цамц хатаагүйэ
Гала - Хөвгүүн
5:44 PMНүдэнд дулаахан хөвгүүн чамайгаа
Насан туршдаа хайрлана гэж би
Оюун бодолдоо би шивнээд
Охидоос чамайг харамлаж байсан
Хайр гэрэлтсэн нүдээрээ чи
Хамгаас түрүүнд над руу ширтээд
уулын анхилам ягаан цэцгийг
Учрал чи минь надад өгсөн
Учрал чи минь надад өгсөн
Даруухан зантай хөвгүүн чамайгаа
Дөлгөөн мөрөнтэй чи чинь зүйрлээд
Зүүдэндээ би чинь чамайгаа хараад
Зүрхэндээ дүрийг чинь гэрэлтүүлнэ
Хайр гэрэлтсэн нүдээрээ чи
Хамгаас түрүүнд над руу ширтээд
уулын анхилам ягаан цэцгийг
Учрал чи минь надад өгсөн
Учрал чи минь надад өгсөн
Дагаад дуул чи минь надтай хамт дуул
Дуулсан хайрын энэ асуулт бүрт хариулая
Дараа нь чамд хайрын үгс найруулья
Энэ миний бодол чи сайн сонс
Ингээд би чамд …
(Цааш нь сайн ойлгосонгүй ээ. )
Хайрыг минь булаасан хөвгүүн чамайгаа
Хонгор зүрхэндээ би чинь нандигнаад
Хэнээс ч илүүгээр чамайгаа гэсээр
Хувирашгүй сэтгэлээ чамдаа өгсөн
Хайр гэрэлтсэн нүдээрээ чи
Хамгаас түрүүнд над руу ширтээд
уулын анхилам ягаан цэцгийг
Учрал чи минь надад өгсөн
Учрал чи минь надад өгсөн
Би чинь чамдаа хайртай шүү
Чи минь наддаа итгээрэй
Бие биенээ хайрлья
хэн хэнээ хайрлья
Нэг нэгнээ хайрлья
Бие биенээ хайрлья
хэн хэнээ хайрлья
Нэг нэгнээ хайрлья
Бие биенээ хайрлья
хэн хэнээ хайрлья
Нэг нэгнээ хайрлья
Бие биенээ хайрлья
Болд - Хонин цагаан үүл
5:14 PMНаадан тоглох нүд чинь нүглийг ч мартмаар тормолзоно
Хонин цагаан үүл нь ээ хөө
Хувирч сэмрээд нүүлээ дээ
Цайдам хээрийн салхи нь хөө
Цагийг элээж урсана даа
Цайлган томоогүй танхил амраг минь ай хөө
Цээжний нөмөрт оршино доо
Тосоод ирсэн тавилангаас нь хөө
Тойрч гарахын аргагүй дээ хөө
Торомгор жаалхан чамаасаа би чинь
Тасраад одохийн ч зориггүй дээ хөө
Найдан дассан сэтгэл нь ай хөө
Насан туршдаа ганцаараа хөө
Болд - Хүүхдийн ертөнц
5:13 PMХүүхдийн сэтгэл цав цагаан цаас
Хүүхэд тэр цаасан дээр өөрийнхөө
үлгэрийн хотыг хичээн байж дурна
Юу ойлгосноо хэнээр ч заалгахгүй
Тоглоомоо амьд юм шиг бодож
Тоглоомтойгоо ярьсан бяцхан хүүхдийн
Ариун сайхан энэ хотыг
Аз жаргалаар дүүрэн байлгацгаая
Chorus:
Та нар том болохыг хүсэж байна уу?
Аав шигээ болохыг хүсэж байна
Та нарын сайн найз хэн вэ?
Эмээ, өвөө
Хүүхдийн сэтгэл бидний сэтгэл
Хүн бүхэн амьдралд хүүхэд шиг тэнцэж алхаж явна
Хүүхдийн мөрөөдөл нов ногоон тал
Хүхэд тэр талдаа шувуу шиг дураараа
Хүслийнхээ хязгаар хүртэл хөөрөн ниснэ
Юу харснаа тэд хэнээс ч нуухгүй
Инээдээ барьж чадалгүй баярлах
Итгэл дагуулан мишээх тэднийхээ
Ногоохон тэр цэцэрлэгийг
Намуун тайван байлгацгаая
Chorus:
Та нар юу үзэх дуртай вэ?
Хүүхэлдэйн кино
Та нар хайрыг юу гэж боддог вэ?
Кинон дээр гардагш дээ
Хүүхдийн сэтгэл бидний сэтгэл
Хүн бүхэн амьдралд хүүхэд шиг тэнцэж алхаж явна
Rap: цаг цаг цаг урсан өнгөрнө
Түг түг түг зүрх минь цохилно
Аав шигээ ээж шигээ болохыг бид хүснэ
Холын хол нисэх юмсан дүүлэн дүүлэн нисэх юмсан
Шувуухай шувуухай байхыг бид хүснэ
Миний нэрийг Bobby D ээж аавдаа хайртай би
Эрхэм нандин хүсэл минь цагаахан юм шүү тиймээ
Энүүгээр тэрүүгээр инээж хөөрч баясаж гүйсэн
Эрх танхил найзууддаа хайртай хайртай хайртай
Болд - Хээрийн салхитай аялгуу
5:13 PMХангал хүлэг минь дөрөөн чимээтэй
Хамаг Монгол минь дорнын судартай
Ихэр чавхдас нь Хүннү цартай
Эгшигт хуур минь дэлхийд аялгуутай
Домог шиг Монголын их нүүдэл
Бүүвэй шиг зэрэглээнд тодорно
Хээрийн салхитай Монгол аялгуу минь
Эмнэг хөглөсөн морин хуур минь
Уудам дорны ард түмэн нь Монгол нэртэй
Аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур минь
Уянгат хуурын аялгуунд нь увидас нууцхан
Уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь
Цэнхэр хадаг шиг нутгийн хөх салхи нь
Ингэн нулимстай хуураа аргадна
Сүү дэвэрдэг Монгол аялгуу минь
Сүүдэр үргээдэг морин хуур минь
Зангилаа шиг Монголын их айзам
Шуранхай дээр жаргаж мандая даа
Хүний хүүгээс наашлан ирж айсуй
Эгшигээ дээдэлсэн морин хуур минь, морин хуур минь
Уудам дорны ард түмэн нь Монгол нэртэй
Аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур минь
Уянгат хуурын аялгуунд нь увидас нууцхан
Уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь
Домог шиг Монголын их нүүдэл
Бүүвэй шиг зэрэглээнд тодорно
Хээрийн салхитай Монгол аялгуу минь
Эмнэг хөглөсөн морин хуур минь, морин хуур минь
Уудам дорны ард түмэн нь Монгол нэртэй
Аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур минь
Уянгат хуурын аялгуунд нь увидас нууцхан
Уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь
Уудам дорнын ард түмэн нь Монгол нэртэй
Аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур минь
Уянгат хуурын аялгуунд нь увидас нууцхан
Уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь
Аялгуут дууны дээдийн шүтээн нь морин хуур минь
Болд - Хэрвээ
5:12 PMХэрвээ би биш байсан бол
Хэрвээ чи биш байсан бол
Надад дурлах байсан уу?
Чамд дурлах байсан болов уу?
Хэрвээ би биш байсан бол
Хэрвээ чи биш байсан бол
Надад дурлах байсан уу?
Чамд дурлах байсан болов уу?
Хэрвээ чи биш байсан бол чамд дурлах байсан болов уу?
Хэрвээ би биш байсан бол
Хэрвээ би биш байсан бол надад дурлах байсан болов уу?
Тэгээд намайг тэврээд үнсэх байсан уу?
Газар унасан хайрыг зүрхэндээ нуух байсан уу?
Ганцхан намайг зүүдлээд сэрэх байсан уу?
Шүхэр бахьсан гарыг зүрхэн дээрээ наагаад үнсэх байсан уу?
Чи үнсэх байсан уу?
Дх: Хайртай байсан хайрыг минь чи хайрлаж дурлаад
Хажууханд цэцэг болж ургах байсан уу?
Бороотой байсан зуныг чи нууцхан нууцхан санагалзаад
Бодолд солонго болон татах байсан уу?
Хэрвээ чи биш байсан бол чамд дурлах байсан болов уу?
Яг л цас шиг хайлах байсан уу?
Хэрвээ чи биш байсан бол чамд дурлах байсан болов уу?
Цасан ширхэг мэт хайлах байсан болов уу?
Яг л цас шиг хайлах байсан
Унасан сормуусыг чинь атгаад хүслээ шивнэх байсан болов уу?
Шивнэх байсан болов уу?
Шивнэсэн хүслийг чинь асуух байсан болов уу?
Чиний хүслээр чинь од болон тэнгэрт гараад анивчих байсан уу?
Дх:
Чиний уртхан сормуусыг чинь атгаад хүслээ шивнэх байсан болов уу?
Шивнэсэн хүслийг чинь асуух байсан болов уу?
Чиний байгаа байдал чинь бусдаас нэг л содон
Миний санах ойд чи хоногшсон
Queza: Жирийн нэг охин
Энэ л охин
Түүний байгаа байдал бусдаас нэг л содон
Миний санах ойд чи хоногшсон
Согтуу байхад ч гэсэн бас бодогдсон
Oh baby чи хэрвээ биш байсан бол хэнийг үнсэх вэ?
Хав харанхуйд чамайг харна
Би чиний гарыг барьж болох уу?
Дх:
Болд & Номинжин -Хэзээ
5:12 PMХэзээ чи намайг үнсэх вэ
Хэзээ би чамайг хөтлөх вэ
Хэзээ бид хоёр жаргах вэ
Зүрх минь хэзээ догдлох вэ
Хэзээ чи надад ирэх вэ
Хэзээ чи намайг тэврээд үнсэх вэ
Би чамд хайртай гэдгээ
Хэзээ ч зүрхэнд минь хадаж
Бороо шиг норгож орхих вэ
Хацар норгосон дуслуудыг
Нулимс байсныг мэдээгүй ч
Хэзээ чи намайг үнсэх вэ
Гэхдээ чи надад дурлахгүй ч гэлээ
Гуньсан бодлыг минь хайрлаж амьдраад
Гэхдээ чи саранд дурлахгүйгээр
Гэгээн хорвоогийн өнгийг өөртөө уусгаарай
Chorus:
Цэцгийн дэлбээ газраас өндийж
Хэзээ гадаа хавар болох вэ
Чи хэзээ намайг хайрлэх вэ
Гадаа орсон цасан өвлийг
Гуниг байсныг мэдээгүй ч
Хэзээ миний сэтгэл догдлох вэ
Зүрхэнд хэзээ өглөөний наран гийж
Зөөлөн уруул чинь хэзээ үнсэх вэ
Зүүдэнд минь дандаа шүүдэр шиг бууж
Зүггүй салхи шиг намайг хэзээ үнсэх вэ
Chorus:
Зүүдийг минь аргадаж чи минь наддаа ирсэн
Ирсэн чи ирсэн сэтгэл хэмээх хөлөгөөр
Холоос чамдаа би ирлээ би ирлээ
Болд - Хос гэрэлтэх од
5:11 PMТэнгэрт хос гэрэлтэх одод бий
Тодоос тод цагаан өнгийн тэр л од нь чиний минь
Холоос чамайг хайрлах гэж харвасан
Хоёрхон алтан шаргал одны нэг нь минийх
Дахилт:
Шөнийн саран чиний минь царай шиг туяатай
Ширхэг ширхгээр хаялах цасан цав цагаахан
Тэр цасхан дундаас миний хайр гэрэлтээд
Саргүй шөнөөр ч чамайгаа би хөтөлнөө
Тэнгист эрхлэн тоглох хоёр загасны
Алтанхан титэм зүүсэн хөөрхөн нэг нь чи минь
Тэвэртээ сувдан сондор зүүсэн хонгорхон
Эгэлхэн мөнгөн сортой нөгөө хос нь би чинь
Дахилт:
Шөнийн саран чиний минь царай шиг туяатай
Ширхэг ширхгээр хаялах цасан цав цагаахан
Тэр цасхан дундаас миний хайр гэрэлтээд
Саргүй шөнөөр ч чамайгаа би хөтөлнөө /х2/
Саргүй шөнөөр ч чамайгаа би хөтөлнөө
Саргүй шөнөөр ч чамайгаа би хөтөлнөө
Болд - Хайрын хүч
5:10 PMӨглөө болгон наран мандаж
Өнгөт орчлонд нэгэн хүн төрдөг ч
Өөр хэн нэгэн нь хайраар дутаж
Үдшийн оддын нэг нь харвана
Өчигдрийн бороо зүрхэн дээр зүсэрдэг ч
Өдөр дундын наран хурц ээдэг ч
Оройн сэрүүнд чи хайраар даараад
Омог бардам зан чинь ганцаардана
Chorus:
Чи өөрөө хайран дундаас ургаж
Чанга хэцүү амьдралд бүдэрвэл
Өргөж босгох хүн ч бусдын хайр байдаг юм
Өөрөө чи орчлон дээр тэднийг хайрлаж амьдрана
Чи бол хүн хайрын хүч хүний амьдрал
Бүрхэг өдрүүд олон байдаг ч бүхнийг давах итгэл чамд бий
Өнгөрснийг мартаад өөдрөг алхавал өөр
Олдох насаа хүн шиг амьдарвал газраар биш чи тэнгэрээр ниснэ
Chorus :
Болд - Хайрын ургамал
5:10 PMСэтгэлдээ нартай яваа нэгнийгээ
Сайхан халуун урмын үгээр тэтгээрэй
Асаж байгаа галын дөл дээр
Усан нулимс унагахгүйгээр
Алтан нарыг чиглэн хамтдаа ургаарай
Атаархлын бараан сүүдэрт даарахдаа
Андынхаа мөрөөр чангахан тэврээрэй
Дэмээр эвлэх хорвоод биесээ
Түшиж явахад гэрэл ойрхон
Түнэр шөнөөр ч саран гийдэг юм шүү дээ
ДХ: Хүн өөрөө хайрын ургамал
Хайр өөрөө сэтгэлийн бурмаар
Тэжээгдэж
Тэтгэгдэж ертөнцөд амьдрах хүчийг олж авдаг юм
Мөнх амьдрах биш дээ хүний хорвоо дээр
Мөрөөдлөөрөө чи тэр бүхнийг бүтээгээд
Өнгө өнгийн жаргал бүхнийг
Өрөөл бусдад түгээгээрэй
Өөрийн гэсэн бүхнээ мөнхлөн үлдээгээрэй
Хайр дурлал аз жаргал бүхэн бидний замд
Гараа өргөөд чамайг намайг хүлээж байна
Хамгийн гол нь чи тэр бүгдийг
Халуун сэтгэлээр тосож аваад
Хан тэнгэрийн нартай цуг мандаарай
ДХ: Хүн өөрөө хайрын ургамал
Хайр өөрөө сэтгэлийн бурмаар
Тэжээгдэж
Тэтгэгдэж ертөнцөд амьдрах хүчийг олж авдаг юм /х2/
Хүний амьдрал тэр чигтээ гайхамшиг
Хүрэх газар хол юм шиг ч ойрхон байдаг юм шүү
Сайн явахад минь атаархал биш
Халуун сэтгэлээр тэтгээрэй
ДХ: Хүн өөрөө хайрын ургамал
Хайр өөрөө сэтгэлийн бурмаар
Тэжээгдэж
Тэтгэгдэж ертөнцөд амьдрах хүчийг олж авдаг юм /х2/
Болд - Хайртай хүнийхээ гар руу гүйгээрэй
5:09 PMБи чамайг явах гэж байгааг мэдэж байна
Би чамайг хүчээр байлгаж чадахгүй
Би чамд юу ч болсон ч үргэлж хайртай байна гэдгээ л хэлж чадна
Хэрэв чиний сонгосон зам жаргалтай гэрэлтвэл
Хэзээ ч би зүрхэндээ гунигтай хоцрохгүй
Хэрэв хэн нэгэн нь зүрх сэтгэлийг чинь хүндлэхгүй бол
Chorus:
Чи хайртай хүнийхээ гар лүү гүйгээрэй
Зөвхөн энэ л гар чамайг дулаацуулна
Бороо чиний зүрхийг гунигтай болговол
Битгий ай би хэзээ ч холдохгүй хайрт минь
Чамд зориулсан миний хайр их хүчтэй
Чамайг өөрөөсөө явуулж чадахаар их хүчтэй
Тэгэхдээ би чамайг үргэлж зүрхэндээ чанга тэврэн явна
Хэрэв чи санаагаа өөрчлөхөөр болвол
Буцаад чи наддаа хэзээ ч ирж болно
Хэрэв чи ирье гэвэл би чамайг тэврэн авахад бэлэн байна
Chorus:
Чи анх надад найр мэдрүүлсэн болохоор
Би анх чамайг хайрласан болохоор
Чиний надад өгсөн жаргал
Миний чамд өгсөн сэтгэл
Чи бид хоёрын болон энэ ертөнцөд үүрд үлдэнэ
Chorus:
Болд, Агиймаа - Хайрлах хүсэл
5:05 PMБи чамайг хааш нь ч явуулмааргүй байна
Би чиний өмнө буруутайгаа мэднэ
Хэзээ над дээр ирэхээ хэлээч
Хэзээ уулзахаа наддаа амлаач
Би чамайг өөрөөсөө алдмааргүй байна
Би чиний тухай өөртэйгээ ярина
Ахиад намайг битгий зовоо
Ахиад учрахаа одоо л хэлээч
ДХ: Өглөө бүхэн чамтай сэрэхийг хүснэ
Өөр надад юу ч хэрэггүй хонгор минь
Хайр ийм байдгийг үгээрээ хэлээгүй
Харсаар би чинийхээ нүднээс мэдэрсэн
хайрт минь
Би чамайг өөрөөсөө холдуулмааргүй байна
Би чиний төлөө бүхнээ зориулна
Сайхан хайрыг наддаа бэлэглээч
Санаа сэтгэл рүү урсан цутгаач
Би чамайг хааш нь ч явуулмааргүй байна
Би чиний өмнө буруутайгаа мэднэ
Хэзээ над дээр ирэхээ хэлээч
Хэзээ уулзахаа наддаа амлаач
ДХ: *2
Болд - Хайраа нээгээч
5:04 PMДууны нэр : Болд – Хайраа нээгээч
Цомгийн нэр : Болд
"440Hz"
Нартай хуртай нэг л өдөр цастай байхыг хүсэх юм
Хайртай дуртай мөртлөө чи өөрөө харцаа нуухыг хүсээд байх юм
Салхинд хийсэх хонгор үс сэтгэлээр минь тоглоод байх юм
Саяхан дассан чиний нүднээс нууцхан хайрыг мэдрээд байх юм
Chorus:
Хайраа хайраа би чамдаа хайртай
Чамайг хүсвэл би нисээд очноо
Өө миний хайраа би чамдаа хайртай
Нууцхан хайраа наддаа нээгээч
Сэтгэлдээ нуусан гурван үг чинь
Чамайг одоо зовоож байна уу надад хэлээч
Бороонд ганцаар алхаж байхдаа
Намайг ердөө ч санахгүй байна уу
Copмуус нойтон үлдмээр байна уу
Yгүй бол чи надад хэлээч
Сайхан залуу чамдаа би
Хайртай гээд өөртөө шивнээч
Chorus:
Цэцэг болон надаас ургаач дээ
Бороо болон над дээр шиврээч дээ
Шөнийн тэнгэрт сар шиг гийгээч дээ
Өө хайрт минь өө хайрт минь
Chorus:
Хөөе чи надад юу гээд хэлчихвээ
Хайртай гэж би буруу сонсов уу
Энэ л үгийг чамаас би
Хүлээгээд байсан юм шүү дээ
Chorus:
Болд - Хос гэрэлтэх од
5:04 PMТэнгэрт хос гэрэлтэх одод бий
Тодоос тод цагаан өнгийн тэр л од нь чиний минь
Холоос чамайг хайрлах гэж харавсан
Хоёрхон алтан шаргал одны нэг нь минийх
Дх:
Шөнийн саран чиний минь царай шиг туяатай
Ширхэг ширхэгээр хаялах цасан цав цагаахан
Тэр цасхан дундаас миний хайр гэрэлтээд
Саргүй шөнөөр ч чамайгаа би хөтөлнөө
Тэнгист эрхлэн тоглох мэт
Алтанхан титэм зүүсэн хөөрхөн нэг нь чи минь
Тэвэртээ сувдан сондор зүүсэн хонгорхон
Эгэлхэн мөнгөн сортой нөгөө хос нь би чинь
Дх:
Шөнийн саран чиний миньарай шиг туяатай
Ширхэг ширхэгээр хаялах цасан цав цагаахан
Тэр цасхан дундаас миний хайр гэрэлтээд
Саргүй шөнөөр ч чамайгаа би хөтөлнөө
Дх:
Шөнийн саран чиний миньарай шиг туяатай
Ширхэг ширхэгээр хаялах цасан цав цагаахан
Тэр цасхан дундаас миний хайр гэрэлтээд
Саргүй шөнөөр ч чамайгаа би хөтөлнөө/3 удаа/
Бичүү - Хүсэл
4:37 PMЭгэлхэн даруухан тэр нэгэн бүсгүйг
Эзэнгүй зүрхэндээ би олохын мөрөөдөл
Болохгүй юм шиг санагдавч
Бодол санаа минь эргэлзэвч
Зүрх минь нэг л үгийг хэлэхийг хүснэ
Эмзэгхэн танхилхан чи надтай учраад
Ирэх жаргалыг ихээр хүсэх үү?
Чамайг жаргаана гэж амлахгүй ч
Тэмүүлж өөрийнхөөрөө хайрлана
Хайр минь нэг л хүнд үлдэхийг хүснэ ээ
Уйтгар гунигаараа баяр жаргалаараа
Уртхан амьдралыг хамтдаа туулья
Чи бид хоёрын хайрын тэр л сэтгэл
Чимэг болон гэрэлтэх халуунаараа
Чимэг болон гэрэлтэх халуунаараа
Хайр ирэхдээ даль жигүүр ургуулдаг уу?
Хангал сэтгэлдээ би таахыг хүснэ ээ
Ирчихсэн юм шиг зүүдлэвч
Итгэж ядах юуных вэ?
Хүсэл минь нэг л тайван биш байна
Уйтгар гунигаараа баяр жаргалаараа
Уртхан амьдралыг хамтдаа туулья
Чи бид хоёрын хайрын тэр л сэтгэл
Чимэг болон гэрэлтэх халуунаараа
Чимэг болон гэрэлтэх халуунаараа
Уйтгар гунигаараа баяр жаргалаараа
Уртхан амьдралыг хамтдаа туулья
Чи бид хоёрын хайрын тэр л сэтгэл
Чимэг болон гэрэлтэх халуунаараа
Чимэг болон гэрэлтэх халуунаараа
Батсүх - Хүсэл
4:13 PMҮг: Д.Ган-Очир
Ая: Ц.Чулуунбат
Чиний нүдээр би ямар харагддаг бол
Уруулд чинь миний уруул ямар амттай вэ
Хайрлaсан харцыг зүрх чинь мэдэрдэг үү
Чиний хүслээр би яаж хайрлах вэ
Чиний сэтгэлд хайр минь ямар өнгөтэй вэ
Амрагийн зөөлөн уруул
Аргадаж намайг таалаач
Асгарах сул хархан гэзгийг чинь илбээд
Yдшийн цэнхэр сарнаар
Энгэртээ тэврэн уусмаар
Эгэлхэн яруухан дурлал билээ чи хайр билээ
Дх: Хайрлан бишэрмээр хайлан урсмаар
Эмзэг зөөлөн өмнө чинь сөгдмөөр байна би чамдаа
Яаран очмоор өдөр бүхэн чамруу
Яг л тийм яруухан сэтгэл билээ чи хүсэл билээ
Зүрхний чинь зайд би ямар нууцлаг бол
Нандин бүхэн чинь болж очиход хэр хол вэ
Сонсохыг хүссэн үг чинь таалагдав уу
Хайрын амтаар чи яаж жаргах вэ
Халуухан хүсэлд үдэш ямар бүлээхэн бэ
Бадрууган - Хонин цагаан үүл
10:47 AMХонин цагаан үүл нь ээ хөө
Хувирч сэмрээд нүүлээ дээ хөө
Хонгор жаалхан чамтайгаа би ай хөө
Ханилахын заяа ч дутлаа даа хөө
Наадан тоглох нүд чинь ээ хөө
Нүглийг ч мартмаар тормолзоно доо хөө
Найдан дассан сэтгэл минь ай хөө
Насан туршдаа ганцаараа хөө
Цайдам хээрийн салхи нь ээ хөө
Цагийг элээж урсана даа хөө урсана даа
Цайлган томоогүй амраг минь ай хөө
Цээжинд үүрд хоногшиноо хөө
Тосоод ирсэн тавилангаас нь хөө
Тойрч гарахын аргагүй дээ хөө аргагүй дээ
Торомгор жаахан амраг минь чамаасаа
Тасраад одохын ч аргагүй дээ хөө
Бадрууган - Хайрын дурсамж
10:46 AMЗүрхнээс хайлан ундрах
Зүйргүй ялдам аялгуунд
Уяран бүжих
Турьхан танхилхан бие
Жаргалтай мөч
Зуурдын алтан гялбаа
Заяаны тэнхлэгээ
Эргэтэл энхрийлж явна
Хайрын дуу
Миний хүслийн дуу
Халуухан бодлын аялгуунд
Хослон наадсан
Хайрын минь дурсамж
Уйтгар баяр ээлжлэн
Зүрхийг минь халгиасан
Ерөөл тавилан
Ертөнцийн өнгө будаг
Чинхүү хайр
Чамаас эхлэх ундрагатай
Нартаас буцан буцтал
Бодолд оршино
Хайрын дуу
Миний хүслийн дуу
Халуухан бодлын аялгуунд
Хослон наадсан
Хайрын минь дурсамж
Ариунаа - Хүслийн жигүүртэй хүүхэд нас
3:21 PMХүслийн жигүүртэй хүүхэд нас минь
Хөөр баяраар дүүрэн байгаасай
Хүч дэлхийн хаана ч ялгаагүй
Хүүхэд бүхэн инээж байгаасай
Хүүхэд бүхэн инээж байгаасай
Хүч дэлхийн хаана ч ялгаагүй
Хүүхэд бүхэн инээж байгаасай
Хүүхэд бүхэн инээж байгаасай
Хүсэл мөрөөдлөөр жигүүрлээд
Хүүхдийн ертөнцөд аялахад
Хүн бүхнийг зочиосон
Хүүхэд насаа дурсацгаая
Мөрөөдлийн жигүүртэй хүүхэд нас минь
Дандаа жаргаж байгаасай
Миний чиний ачтай зүүд
Маргааш өдрөө баярлан угтаасай
Миний чиний ачтай зүүд
Маргааш өдрөө баярлан угтаасай
Маргааш өдрөө баярлан угтаасай
Хүслэн мөрөөдлөөр жигүүрлэн
Хүүхдийн ертөнцөд аялахад
Хүн бүхнийг зочиосон
Хүүхэд насаа дурсацгаая
Хүслийн жигүүртэй хүүхэд нас минь
Хөөр баяраар дүүрэн байгаасай
Хүч дэлхийн хаана ч байсан
Хүүхэд бүхэн инээж байгаасай
Хүүхэд бүхэн инээж байгаасай
Хүч дэлхийн хаана ч байсан
Хүүхэд бүхэн инээж байгаасай
Хүүхэд бүхэн инээж байгаасай
Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн
Хүүхдийн ертөнцөнд аялацгаая
Хүн бүхнийг зочиосон
Хүүхэд насаа дурсацгаая
Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн
Хүүхдийн ертөнцөнд аялацгаая
Хүн бүхнийг зочиосон
Хүүхэд насаа дурсацгаая