Хишгээ ~ Дурлалд би яарч байна
2:13 PMМаргааш хурдан болоосой гэж хүсэж байна
Унаанаасаа хоцрох вий гэж яарч байна
Үдийнхээ цайнд амжиж орохоор гүйж байна
Үнэндээ чам руу хүргэнэ гэж итгээд байна
Дотно найзтайгаа уулзах гээд явж байна
Догдлол хүлээлтээ тоочихоор яарч байна
Бороотойд норон норон алхаж байна
Болзож хайрлахаар би яарч байна
Дх: Эрээн тууз гялгар хайрцаг биш ээ
Эндхийн хамгийн чанга тэврэлтийг
Хээнцэр зүүлт амьд цэцэг биш ээ
Хэн нэгний халуухан үнсэлтийг
Үдэш хурдхан өнгөрөөсэй гэж хүсэж байна
Өнөөдрөөсөө хоцрох вий гэж айж байна
Өглөөний хотод хөг нэмэхээр явж байна
Магадгүй энэ бүхэн чамд хүргэнэ
Зүүдэндээ чамд тэврүүлэн эрхэлж байна
Зүрх минь хурдан хурдан цохилж байна
Яаран яаран учрах залуу чамайгаа
Яг хажууд минь байгааг мэдэж байна
Дх: Эрээн тууз гялгар хайрцаг биш ээ
Эндхийн хамгийн чанга тэврэлтийг
Хээнцэр зүүлт амьд цэцэг биш ээ
Хэн нэгний халуухан үнсэлтийг
Хайрлаж болох уу санаж болох уу
Хааяа болзож болох юм уу