Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Нутаг шүтээн. Show all posts

Жавхлан - Нутаг шүтээн

2:34 PM
Насны нөмөртэй аавындаа зориод очиход
Нарны илч нь наашлах шиг бодогдох юм аа
Буруу санаагүй цайлган удмынхаа
Буян хишгийг нь даахтайгаа болоо юу даа

Саран бүртийсэн ээжийдээ золгоод очихлоор
Сажлаа харгуй минь тэгшрээд л ирэх юм аа
Самсаа шархирах өрөвчхөн төрсөн дөө
Сайны дэмээр өдийтэй л явна даа

Нүнжиг түшигтэй алтайдаа буугаад мордохоор
Нүдний ялгаа нь арилсан байх юм аа
Уултай түүхтэй нутгаа шүтэхээрээ
Ухаан бодол минь уужирдаг л юм шүү дээ
Уултай түүхтэй нутгаа шүтэхээрээ
Ухаан бодол минь уужирдаг л юм шүү дээ
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2