Болд, Агиймаа - Хайрлах хүсэл
5:05 PMБи чамайг хааш нь ч явуулмааргүй байна
Би чиний өмнө буруутайгаа мэднэ
Хэзээ над дээр ирэхээ хэлээч
Хэзээ уулзахаа наддаа амлаач
Би чамайг өөрөөсөө алдмааргүй байна
Би чиний тухай өөртэйгээ ярина
Ахиад намайг битгий зовоо
Ахиад учрахаа одоо л хэлээч
ДХ: Өглөө бүхэн чамтай сэрэхийг хүснэ
Өөр надад юу ч хэрэггүй хонгор минь
Хайр ийм байдгийг үгээрээ хэлээгүй
Харсаар би чинийхээ нүднээс мэдэрсэн
хайрт минь
Би чамайг өөрөөсөө холдуулмааргүй байна
Би чиний төлөө бүхнээ зориулна
Сайхан хайрыг наддаа бэлэглээч
Санаа сэтгэл рүү урсан цутгаач
Би чамайг хааш нь ч явуулмааргүй байна
Би чиний өмнө буруутайгаа мэднэ
Хэзээ над дээр ирэхээ хэлээч
Хэзээ уулзахаа наддаа амлаач
ДХ: *2
Болд - Зүрхэн хоёр алга ft Агиймаа
4:54 PMШөнөөр шивэрсэн бороо
Үүрээр татрах боловуудаа
Чиний манасан зүүдэнд нь саран түрүүлж гийх болов уу?
Орой бүүдийсэн тэнгэр нь үдшээр цэлмэх боловуудаа
Очоод үнсмээр чамтайгаа өглөө хурдан учрахсан
Баруун баруунаар саатан жаргаж
Нарны цонхоор гуниг арилж
Бадаг санаа минь өөрөө шивэрсэн
Бодлын бороо ороосой
Саран наран туяатай салхин доороо чимээтэй
Өглөө үдшийн уянгатай миний хайрын хавар уу
Зүүдэнд ирсэн чимээтэй болор мөнгөн дусалаасаа
Зүрхэн хоёр алгаараа зэрэг нэгэн амсая даа
Хавраар ирсэн шувууд нь намартаа нэг л уянгална аа
Хайрын чимээгүй үнэн насандаа нэг л эгшиглнэ
Чиний ирэх зүгийн минь
Салхин чимээн дундаас
Миний өгөх хайрыг
Санаж жарган эрхэлнэ ээ
Зүүн зүүнээс мандан гарах
Нарны алтанхан туяанаас
Зүүдэнд минь өөрөө шивнэсэн
Хайрын бороонд норлоо доо
Саран наран туяатай салхин доороо чимээтэй
Өглөө үдшийн уянгатай миний хайрын хавар уу
Зүүдэнд ирсэн чимээтэй болор мөнгөн дусалаасаа
Зүрхэн хоёр алгаараа зэрэг нэгэн амсая даа
Баруун баруунаар саатан жаргаж
Нарны цонхоор гуниг арилж
Бадаг санаа минь өөрөө шивэрсэн
Бодлын бороо ороосой
Саран наран туяатай салхин доороо чимээтэй
Өглөө үдшийн уянгатай миний хайрын хавар уу
Зүүдэнд ирсэн чимээтэй болор мөнгөн дусалаасаа
Зүрхэн хоёр алгаараа зэрэг нэгэн амсая даа
Саран наран туяатай салхин доороо чимээтэй
Өглөө үдшийн уянгатай миний хайрын хавар уу
Зүүдэнд ирсэн чимээтэй болор мөнгөн дусалаасаа
Зүрхэн хоёр алгаараа зэрэг нэгэн амсая даа
Агиймаа - Lonely night
3:04 PMОрчих хязгаар тэнгэрт хүслээ тольдлоо
Хоосон биегүй мөрөөдлийн ертөнцөд
Хөнгөн хөгжимд сэтгэл сэргэн бүжлээ
Аялгуу эгшиг бүрт уусан шингэн
Аливаа юмс надад мартагдлаа
Энэ л бүрийг зурхнийхээ цохилтоор гал бурам мэдэрлээ
Lonely night it is a beutiful life*2
Lonely night*2
Lonely night
Хөл минь газраас хөндийрч дээшээ нислээ
Гараг эрхэс од мичид ойрхон байна
Түмэн өнгөөр солонгорох оддын гэрэл
Ганцаардах намайг тэврэн тойрч бүжлээ
Солирон бороо дэлхийрүү асгарч
Хөл доор минь очир гялалзаад
Хүсэлд хөдлөх аялгуунд
Сэтгэл алдран би явлаа
Lonely night it is a beutiful life*2
Lonely night*2
Lonely night
Би шөнөөр ганцаараа байх дуртай
Энэ л хөгжмийн эгшиг хэмнэл бүрийг
Таалан мэдрэх болгонд
Намайг ер бусын ертөнц нөмрөн авдаг
It is a beutiful life*2
Солирон бороо дэлхийрүү асгарч
Хөл доор минь очир гялалзаж
Хүсэлд хөдлөх аялгуунд
Сэтгэл алдран би явлаа
Lonely night it is a beutiful life*2
Lonely night*2
Lonely night
Агиймаа - Monday morning
3:02 PMГэтэл шатны дэргэд дулаахан харцтай санамсаргүй тулгарлаа
Бие бие рүүгээ бид хэдэн хормын турш инээмсэглэн ширтэлцлээ
Зүрх рүү минь төөнөсөн тэр дөлгөөн харцыг гурван өдөр би бодлоо
Анхны харцаараа дурлана гэж төсөөлөөгүй явсан тийм үү?
Хөөөн (Уянгалуулан хөөөн гэж дуулна)
Амьдрал чинь эгэл зүйлээр дүүрэн ч гэлээ
Үлгэр шиг учрах гоё хайр байдгыг мэдэрэв үү?
Wednesday night түүнтэй таарлаа дотно яриа дэлгэлээ
Дарс шимж хайрын хөгжимд уяран уруул зөөлөн шүргэлцлээ
Нүднээс чинь хайрын оч над руу асгарч чиний харцанд хөвөн нислээ
Зүрхний цохилтыг чинь мэдэрч байна догдлол бүхнээ бүү нуугаач
Анхны харцаараа дурлана гэж төсөөлөөгүй явсан тийм үү?Хөөөн (Уянгалуулан хөөөн гэж дуулна)
Амьдрал чинь эгэл зүйлээр дүүрэн ч гэлээ
Үлгэр шиг учрах гоё хайр байдгыг мэдэрэв үү?
Энэхүү дуу шиг хайртай учрах юмсан...
Агиймаа - Надаас чи
3:00 PMХэнд гомдлоо би нээх вэ?
Хундага дарсанд өөрөө хөлчүүрлэн
Амь амьдралаа чи бид хуваалцаж
Аз жаргалыг хамтдаа асаан эргэж ирнэ гээд алсыг чи зорьсон
Хүний нутагт өөр хайртай учраа юу?
Надаас үнэтэй хайр юмуу?
Хүлээж суудаг намайг мартаа юу?
Зөв бурууг чамаас хайгаагүйч цөхөрч байна сэтгэл минь
Зөнгөөрөө чамайг ирэхгүйг мэдэрсэн
Өөрөө өөртөө зүрх гомдолно
Өрөөлөөс юуг хайна вэ?
Худал үнэний дэнсэн дээр цөхөрлөө
Өдөр өдрөөр чи бид алслагдаж
Сэтгэлд дүр чинь бүдгэрлээ
Өөрөөсөө ч нуун чамайг би санахдаа уйлсан
Хүний нутагт өөр хайртай учраа юу?
Надаас үнэтэй хайр юмуу?
Хүлээж суудаг намайг мартаа юу?
Зөв бурууг чамаас хайгаагүйч цөхөрч байна сэтгэл минь
Зөнгөөрөө чамайг ирэхгүйг мэдэрсэн
Хайр минь халуун биш байсан уу?
Ганцаарддаг байвуу?
Агиймаа - Үлгэрийн хайр
2:59 PMНаддаа сэтгэлээ өгсөн итгэлийн өдөр
Аниргүйн дунд чимээгүй ирсэн хайр
Аз жаргалын амь сэрүүн зүүд минь
Хайж олсон, хайрлаж дурласан хайрын тэр шувуу бүжгээр захиа бичсэн
Би чамаас бүхнийг нэхэхгүй ээ бороон дунд зогс гэж хүслээ тулгахгүй
Амьдрал өөрөө дахилттай дуу болохоор би чамаас бүхнийг нэхэхгүй ээ
Амьдрал өөрөө дахилттай дуу болохоор дахин дуулъя ахин дуулъя
Газар унан бутрах бороон дуслын ширхэг шиг
Ганцхан дусал урсгаж навчиснаас зүүгдээд
Шилэн дээр тогтсон бидний амьсгалын цан дээр
Шивнэн хэлсэн үгээ бичсэн
Хайж олсон, хайрлаж дурласан хайрын тэр шувуу бүжгээр захиа бичсэн
Би чамаас бүхнийг нэхэхгүй ээ бороон дунд зогс гэж хүслээ тулгахгүй
Амьдрал өөрөө дахилттай дуу болохоор би чамаас бүхнийг нэхэхгүй ээ
Амьдрал өөрөө дахилттай дуу болохоор дахин дуулъя ахин дуулъя
Хайртай гэдэг тэр л үгийг чамаасаа харамлахгүй ээ
Харин чи наддаа дурласанаа шивнээч
Шивнээч хайрт минь
Наддаа шивнээч
Хайрын дууч минь
Би чамаас,
Хайрын дуугаа дуулъя, ахин дуулъя чамдаа
Хайрын шөнөө зүүрмэглэн чамайг би орхихгүй
Агиймаа - Ирж байна чи минь
2:57 PMХайр энэрэл авчирч намайг уяраах юм
Хаврын цэцэгс намрын цэцгүүдээсээ илүү
Учрал хүлээлт авчирч намайг сэргээх юм
Анхны бороо сүүлчийн борооноосоо илүү
Хүсэл мөрөөдөл авчирч намайг ариусгах юм
Анхны цас сүүлчийн цаснаасаа илүү
Итгэл хайр авчирч намайг дуулуулах юм
Дахилт:
Ирж байгаа чиний захиаг
Уншсан юм шиг л хүлээх минь жаргал
Ирж байгаа чиний зүг рүү
Очсон юм шиг л зүүдлэх минь жаргал
Сарны туяа нартай өдрөөсөө илүү
Чамайг бодох үдшийг надад бэлэглэх юм
Оддын гэрэл шүүдрийн дуслаасаа илүү
Болзоо хайр зөгнөж сэтгэлд тодрох юм
BX& Агиймаа - Луйварын хот
2:56 PMЭнэ Club сэтгэл ханамж, тэр миний таньдаг харамч
Энэ миний ордог дэлгүүр, тэнд хардаг охидууд
Энэ миний найзууд
Тэр намайг байнга торгодог цагдаа
Өнөөдөр бас бороотой гадаа
Мөнгөө би үргэлж хураалгах юмдаа
Дээд айлын атаман уудаг ахдаа
Дахилт :
Энэ бол миний амьдрах луйврын хот
Энэ бол миний байлдах дайны хот
Хэнд ч алдаж болохгүй миний хот
Энэ бол миний хайрын хайрын минь хот
Мөрөөдөл минь яг л усны ундрага
Тэнд хүрэн зам минь бас л шудрага
Амьдрал минт бүгдээрээ дайны талбарт
Гэвч миний хувь заяа
Энэ хотын хамгийн өндөр байшин
Харин энэ бол хамгийн хүнд дошин
Дахилт :
Rap
Ууртай алхана энэ хотод, удахгүй гутал цоорно
Түгжирлээс зугтаж тойрно, гэвч улам хэцүү болно
Утас дуугарна нөгөө хүн, өдөр шөнөгүй өрөө гэж зовооно
Удахгүй өгнөө эгчээ тайван байлдаа хамгийн гол нь
Адилхан эдгээр өдрүүд, болдогсон бол бүгдий нь солино
Алдагдсан боломжоо араас нь хөөгөөд эргүүлж олно
Би итгэлтэй байна, Над шиг залуучууд энэ хотоор дүүрэн
Би мэдэрч байна, Өөрчлөх хүсэл луйврын хотоор дүүрэн
Би итгэлтэй байна, Би мэдэрч байна
Над шиг залуучууд энэ хотоор дүүрэн
Дахилт :
Bridge :
Хэрвээ өөрчлөх боломж олдох юм бол
Миний төлөө үүнийг бүү алдаарай
Хэрвээ өөрчлөх боломж олдох юм бол
Луйврын хотоо бүү мартаарай
Quiza, BX, Агиймаа, Эгшиглэн - Хэв маягаа эвдэцгээе
2:45 PMНэг л юм үгүйлэгдээд байна, чөтгөр гэж ey.
Юунаас ч юм бүү мэд, хоцроод байх шиг санагднаа.
Ирээдүйгээс ирэх хүчийг хайж олмоор байна.
Хаана байна? Миний сэтгэл ханамж хаана байна?
Хаана байна? eyy. Миний баяр баясгалан минь.
Хаана байна? eh eh eh Эрч хүч энэрги минь.
Хаана байна? Амьдрах хэв маяг минь.
Дx:
Энэ бол Fusion. о о о Орчуулах хэрэггүй ээ.
Энэ бол цоо шинэ. Та та татгалзах аргагүй ээ.
Энэ бол sо cool. шинэ хэмнэл мэдэрцгээе.
Энэ бол өөрчлөлт. Хэв маягаа эвдэцгээе.
Хэлэх гэснээ март, хэн ч хамаагүй Хэмнэлээ эвд.
амьдрах журам гэж үгүй.
Азгүй дурлал, шархалсан зүрх,
Аль нь ч бишээ, энэ бол миний шинэ өнгө.
Хамгийн чанга дээр нь тавиад өгөөрэй, хөгжмөө.
Ярих юмгүй, зөв байна хамт бүжэглэе, өшөө!
Уур бухимдал бүхнээ гарга, гадагшаа.
Уух юм ойлгомжтой, найзаа. үндэсний Ногоон.
Дx:
Энэ бол Fusion. O o o Орчуулах хэрэггүй ээ.
Энэ бол цоо шинэ. Татгалзах аргагүй ээ.
Энэ бол sо cool. Эе шинэ хэмнэл мэдэрцгээе.
Энэ бол өөрчлөлт. Хэв маягаа эвдэцгээе.
Jay-Z шиг би нь л баян эр.
JLo шиг хүүхэн миний эхнэр.
Dr.Dre Put down my friends.
Миний машин хамгийн cool, Mercedes Benz.
Ингэж мөрөөдөнө, Мөрөөдөхөд үнэгүй.
Үнэ хүрнэ гэхдээ мөрөөдөхөд дүрэм бий. ....
Ганц олдох насандаа алиа салбадай байх албатай биш. амьдралдаа чи ...
Хамхуул мэт салхи дагаж бүү хийс.
Өөрийн тохирсон хэв маягтай, Үндэстэн болгон ёс жаягтай.
Quiza миний стылэ имиж бол фусион бээр. За баяртай!
Дx:
Энэ бол Fusion. о о о Орчуулах хэрэггүй ээ.
Энэ бол цоо шинэ. Та та татгалзах аргагүй ээ.
Энэ бол so cool. Eyy шинэ хэмнэл мэдэрцгээе.
Энэ бол өөрчлөлт. Хэв маягаа эвдэцгээе.
Эрх чөлөөний талбайд тэр чамайг чанга гэгч нь тунхаглая.
Энэ амьдарлийхаа хэв маягийг илүү өрнүүлж өгье.
Xэзээч ингэж харамсахгүйгээр энэ насаа эдэлцгээе.
Хэнийч дүрмээр биш зөвхөн өөрийн хэв маягаа эвдэцгээе.
Миний машин Cadillac.
Миний байшин...
Миний t-shirt Louis Vuitton.
Миний drink бол Fusion.
Дx:
Энэ бол Fusion. о о о Орчуулах хэрэггүй ээ.
Энэ бол цоо шинэ. Та та татгалзах аргагүй ээ.
Энэ бол so cool. Эе шинэ хэмнэл мэдэрцгээе.
Энэ бол өөрчлөлт. Хэв маягаа эвдэцгээе.
Агиймаа, Ганбаа /Мотив/ ~ Зүрх минь чамруу
2:11 PMЭгэл харц энхрий бүхнийг би олж харсан
Тэртээд хамтдаа үүлсийн дундуур
Жигүүр урган нисэж зөвхөн чамдаа дурсласан би
Хайр өөрөө гараас минь чанга хөтлөөд
Чиний байгаа зүгрүү зүрхийг минь авч одсон
Тэртээх мөчөөс би чамдаа дурлан хайрлах болсон
Миний хайсан хамгийн үнэтэй хайр минь чи
Дх: Наран ургах мэт чиний хайр тийм л дулаахан
Нандин хайрын мэдрэмж гэдгийг би чамаас мэдэрч байна
Аз жаргалын арлын зүгт хайрын далайд хамт аялаад
Үүрдийн хайраар сэлүүрдэн хамт жаргал руу
Зүрх минь чам руу
Зүрх минь чам руу
Цагаан үсээр цас хийж сарыг үзэг болгоод
Оддыг эвлүүлж хайрын шүлэг би зохионо
Бичсэн мөр бүхнээ зөвхөн чамдаа илгээж
Хайрын үгтэй хариу зурвас чамаас авсан би
Хайрын нандин үрийг хөрсөнд хамт суулгаад
Эгэлхэн хайраараа услан хамтдаа өндийлгөөд
Энэ л хайрын цэцэг минь тэнгэрийг чиглэн дээш ургана
Тэртээх биднийг гийх эрхэс болон мандана
Дх: Наран ургах мэт чиний хайр тийм л дулаахан
Нандин хайрын мэдрэмж гэдгийг би чамаас мэдэрч байна
Аз жаргалын арлын зүгт хайрын далайд хамт аялаад
Үүрдийн хайраар сэлүүрдэн хамт жаргал руу /2/
Агиймаа, Энхзол - Сэрүүн тэврэлт /АZ Ойрхон OST/
8:53 AMУйлж суухдаа өөртөө гэмшиж
Сарны хүйтэн тэврэлтэнд даарч хонолоо ч
Чинийхээ өвөрт жаргахыг хүсч билээ
Дөлгөөн зөөлөн харцны наагуур манан татсан ч гэлээ
Гэвч цаг хугацаа хэдий хуучирчээ
ДХ: Би чамайг гуйгаад очихгүй ээ
Аз жаргалаа алдчихаад
Энэ л бүхэн миний хайр байсан
Эргээд ирэхгүйгээр нисээд явчихсан
Хичнээн харуусаад яах вэ
Чамайг харсан нүдийг минь хайрынх гэж
Хэн ч надад хэлээгүй гэлээ ч
Хүний сэтгэлд жаргалгүй хөвж явлаа ч
Хичнээн ихээр чам руу тэмүүлнэ вэ
Энгэр цээжийг налсан хацар минь халуун хэвээрээ
Гэвч он жилүүд дурсамжаа нуужээ
ДХ: *2
Миний ариун хайр байсан
Болд, Агиймаа - Хайрлах хүсэл
8:38 AMБи чиний өмнө буруутайгаа мэднэ
Хэзээ над дээр ирэхээ хэлээч
Хэзээ уулзахаа наддаа амлаач
Би чамайг өөрөөсөө алдмааргүй байна
Би чиний тухай өөртэйгээ ярина
Ахиад намайг битгий зовоо
Ахиад учрахаа одоо л хэлээч
ДХ: Өглөө бүхэн чамтай сэрэхийг хүснэ
Өөр надад юу ч хэрэггүй хонгор минь
Хайр ийм байдгийг үгээрээ хэлээгүй
Харсаар би чинийхээ нүднээс мэдэрсэн
хайрт минь
Би чамайг өөрөөсөө холдуулмааргүй байна
Би чиний төлөө бүхнээ зориулна
Сайхан хайрыг наддаа бэлэглээч
Санаа сэтгэл рүү урсан цутгаач
Би чамайг хааш нь ч явуулмааргүй байна
Би чиний өмнө буруутайгаа мэднэ
Хэзээ над дээр ирэхээ хэлээч
Хэзээ уулзахаа наддаа амлаач
ДХ: *2