Ганцаар зуны богино шөнийг угтлаа
Орчих хязгаар тэнгэрт хүслээ тольдлоо
Хоосон биегүй мөрөөдлийн ертөнцөд
Хөнгөн хөгжимд сэтгэл сэргэн бүжлээ
Аялгуу эгшиг бүрт уусан шингэн
Аливаа юмс надад мартагдлаа
Энэ л бүрийг зурхнийхээ цохилтоор гал бурам мэдэрлээ
Lonely night it is a beutiful life*2
Lonely night*2
Lonely night
Хөл минь газраас хөндийрч дээшээ нислээ
Гараг эрхэс од мичид ойрхон байна
Түмэн өнгөөр солонгорох оддын гэрэл
Ганцаардах намайг тэврэн тойрч бүжлээ
Солирон бороо дэлхийрүү асгарч
Хөл доор минь очир гялалзаад
Хүсэлд хөдлөх аялгуунд
Сэтгэл алдран би явлаа
Lonely night it is a beutiful life*2
Lonely night*2
Lonely night
Би шөнөөр ганцаараа байх дуртай
Энэ л хөгжмийн эгшиг хэмнэл бүрийг
Таалан мэдрэх болгонд
Намайг ер бусын ертөнц нөмрөн авдаг
It is a beutiful life*2
Солирон бороо дэлхийрүү асгарч
Хөл доор минь очир гялалзаж
Хүсэлд хөдлөх аялгуунд
Сэтгэл алдран би явлаа
Lonely night it is a beutiful life*2
Lonely night*2
Lonely night
Post a Comment