Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Эгшиглэн. Show all posts

Болд, Маралжингоо & Эгшиглэн - Миний Хайрыг Хүлээ

4:57 PM

Маралжингоо:
Хэн ч хүрээгүй миний уруул дээр
Хүйтэн нулимс түрүүлж яагаад дуслана вэ
Миний хайр надад цөхрөв үү
Миний сэтгэлд үнэн цөхрөв үү
Дэндүү удлаа өдрүүд өнгөрөв үү
Дэргэд чинь баймаар байна, хайрт минь
Болд:
Харцыг минь ширтээч, хайрыг минь чагнаач
Нарнаас асуугаач, наддаа чи итгээч
Учирлахыг минь чи сонсохгүй л байна уу
Уйлахыг минь чи харахгүй л байна уу
Аргадахыг минь чи үнэмшихгүй л байна уу
Аз жаргалдаа чи итгэхгүй л байна уу
/хайрт минь, итгэхгүй л байна уу/
Эгшиглэн:
Зүүдэлсэн дуунд минь
Зөөлөн үнссэн чиний хайр эндүүрэв үү
Чиний хайр надад гомдов уу
Миний зүрх цөхрөв үү
Дэндүү удлаа, өдрүүд өнгөрөв үү
Дэргэд чинь баймаар байна, хайрт минь
Болд:
Үгийг минь чагнаач, намайг хүлээгээч
Битгий яваач дээ, би чамд хайртай
Учирлахыг минь чи сонсохгүй л байна уу
Уйлахыг минь чи харахгүй л байна уу
Аргадахыг минь чи үнэмшихгүй л байна уу
Аз жаргалдаа чи үнэмшихгүй л байна уу *2
Миний хайрыг хүлээ 

Read On 0 - сэтгэгдэл

BX - Love Song feat Egshiglen

1:31 PM
My baby, my honey
Галзуурахнээ, чамгүйгээр солиорохнээ
Бас надад чи байсныг би анзаараагүй л явж дээ
Oh, baby
Олон хүмүүс бидний тухай юу ярих нь гол нь биш
Ганцхан чамайг хайрлахад хэцүү нь сонин биш
Аз жаргалын элч ахиад ирэхгүйнээ
Дараа ирнээ гээд буцааж чадахгүй нь би
Oh, Яахуу хонгор минь яахуу
Бас дахиад гуниглах уу, аль эсвэл нууцыг дэлгэх үү
Явахгүй ээ би хайраа, ooh орхихгүй ээ би хайраа
Жаргаахгүй нь би чамайгаа, буцаахгүй ээ би жаргалаа
Ohh……oohh…eeehhh
Тэвчихгүйнээ би, чадахгүйнээ би
Чамайг бусад хэн нэгэнд алдахыг зөвшөөрөхгүй ээ
Ахиад гуниглахгүй ээ, ахиад ганцаардахгүй ээ би
Хүлээж байсан би энэ өдрийг, my honey
Хайр дурлал ингэж ахиад ирэхгүй ээ
Дараа ирнэ гэсэн ч хүлээж чадахгүй ээ
Oh, Яахуу хонгор минь яахуу
Бас дахиад гуниглаж би чадахгүй ээ
/Санаа зовох хэрэггүй ээ хайрт минь/
Явахгүй ээ би хайраа, ooh орхихгүй ээ би хайраа
Жаргаахгүй нь би чамайгаа, буцаахгүй ээ би жаргалаа
Ohh……oohh…eeehhh
Шаналалаар дүүрэн зүрхтэй үлдэхийг хүсэхгүй нь би
Шатаж дуусаагүй гал шиг шаналан үлдэхийг хүсэхгүй би
Дутуу амьдрал, дутуу жаргал, дутуу бүхнийг тэвчихгүй ээ
Хайр болж ирсэн энэ ариухан сэтгэлдээ хамтдаа
Eehhh…..Хамтдаа
Энэ дуу бол................энэ дуу................
Явахгүй ээ би хайраа, ooh орхихгүй ээ би хайраа
Жаргаахгүй нь би чамайгаа, буцаахгүй ээ би жаргалаа
Eehhh…..Холдохгүй ээ
Чи минь надаас битгий холдоорой, холдоорой хайрт минь
Ohh……oohh…eeehhh
Oh baby, my honey
My baby, oh honey, my baby
Энэ дуу бол хайрын дуу
Read On 1 - сэтгэгдэл

Quiza, BX, Агиймаа, Эгшиглэн - Хэв маягаа эвдэцгээе

2:45 PM
Нэг л юм надад дутагдаад байх юм, Бурхан минь.
Нэг л юм үгүйлэгдээд байна, чөтгөр гэж ey.
Юунаас ч юм бүү мэд, хоцроод байх шиг санагднаа.
Ирээдүйгээс ирэх хүчийг хайж олмоор байна.

Хаана байна? Миний сэтгэл ханамж хаана байна?
Хаана байна? eyy. Миний баяр баясгалан минь.
Хаана байна? eh eh eh Эрч хүч энэрги минь.
Хаана байна? Амьдрах хэв маяг минь.

Дx:
Энэ бол Fusion. о о о Орчуулах хэрэггүй ээ.
Энэ бол цоо шинэ. Та та татгалзах аргагүй ээ.
Энэ бол sо cool. шинэ хэмнэл мэдэрцгээе.
Энэ бол өөрчлөлт. Хэв маягаа эвдэцгээе.

Хэлэх гэснээ март, хэн ч хамаагүй Хэмнэлээ эвд.
амьдрах журам гэж үгүй.
Азгүй дурлал, шархалсан зүрх,
Аль нь ч бишээ, энэ бол миний шинэ өнгө.

Хамгийн чанга дээр нь тавиад өгөөрэй, хөгжмөө.
Ярих юмгүй, зөв байна хамт бүжэглэе, өшөө!
Уур бухимдал бүхнээ гарга, гадагшаа.
Уух юм ойлгомжтой, найзаа. үндэсний Ногоон.

Дx:
Энэ бол Fusion. O o o Орчуулах хэрэггүй ээ.
Энэ бол цоо шинэ. Татгалзах аргагүй ээ.
Энэ бол sо cool. Эе шинэ хэмнэл мэдэрцгээе.
Энэ бол өөрчлөлт. Хэв маягаа эвдэцгээе.

Jay-Z шиг би нь л баян эр.
JLo шиг хүүхэн миний эхнэр.
Dr.Dre Put down my friends.
Миний машин хамгийн cool, Mercedes Benz.
Ингэж мөрөөдөнө, Мөрөөдөхөд үнэгүй.
Үнэ хүрнэ гэхдээ мөрөөдөхөд дүрэм бий. ....

Ганц олдох насандаа алиа салбадай байх албатай биш. амьдралдаа чи ...
Хамхуул мэт салхи дагаж бүү хийс.
Өөрийн тохирсон хэв маягтай, Үндэстэн болгон ёс жаягтай.
Quiza миний стылэ имиж бол фусион бээр. За баяртай!

Дx:
Энэ бол Fusion. о о о Орчуулах хэрэггүй ээ.
Энэ бол цоо шинэ. Та та татгалзах аргагүй ээ.
Энэ бол so cool. Eyy шинэ хэмнэл мэдэрцгээе.
Энэ бол өөрчлөлт. Хэв маягаа эвдэцгээе.

Эрх чөлөөний талбайд тэр чамайг чанга гэгч нь тунхаглая.
Энэ амьдарлийхаа хэв маягийг илүү өрнүүлж өгье.
Xэзээч ингэж харамсахгүйгээр энэ насаа эдэлцгээе.
Хэнийч дүрмээр биш зөвхөн өөрийн хэв маягаа эвдэцгээе.

Миний машин Cadillac.
Миний байшин...
Миний t-shirt Louis Vuitton.
Миний drink бол Fusion.

Дx:
Энэ бол Fusion. о о о Орчуулах хэрэггүй ээ.
Энэ бол цоо шинэ. Та та татгалзах аргагүй ээ.
Энэ бол so cool. Эе шинэ хэмнэл мэдэрцгээе.
Энэ бол өөрчлөлт. Хэв маягаа эвдэцгээе.
Read On 0 - сэтгэгдэл

Эгшиглэн ~ Зүүдэндээ /Тэртээх ертөнцийн хөгжимчин УСК/

1:34 PM

Зүүдлээд би сэрлээ тэнгэрт одод
Уйтгарт үл автана мөрөөдөл хайр
Хэн нэгэн явлаа одоо ч хэзээ ч
Мөрөөдөл дунд чинь

Дх: Хүсэл учрал бүхнээс харамлаж үлдсэн чи минь
Хүлээлт шаналал байсан ч намайгаа чи бүү мартаарай

Сүүдэрт чинь нуугдаад сэтгэл зүүдэнд
Зүрхэнд тод тусна ганцаардал хайр
Хэн нэгэн явлаа одоо ч хэзээ ч
Ганцаардал дунд чинь

Дх: Хүсэл учрал бүхнээс харамлаж үлдсэн чи минь
Хүлээлт шаналал байсан ч намайгаа чи бүү мартаарай

Дх: Хүсэл учрал бүхнээс харамлаж үлдсэн чи минь
Хүлээлт шаналал байсан ч намайгаа чи бүү мартаарай

Read On 0 - сэтгэгдэл

Bebe, Эгшиглэн ~ Yoko

10:19 AM
Бүгдээс хол байшингийн дээвэр доор
Ганц л хүний ганцаардал амсдаг ганц ор
Хайрын эзэн нь хэнд ч хэрэггүй хэн нэгэн
Хэдэн сар жилээр ч хамаагүй эндээ өнжин шингэнэ
Зугаа цэнгэл сонин биш дурсаж бодож бүтээнэ
Гадаах амьдрал бол сонголтгүй биш ганцаардалын шүтээн
Цонхоор гадгаш харахгүй эндээ тэр баараггүй үүрд
Сууж дуулаад ширтэнэ яг гунигт хос хунгийн дуулийн дүрд
Тэрэнд хэрэлдэх хүн тэврэлдэх өөр
Хэнийг ч хамаагүй муулаад ард нь суугаад инээлдэх өөр
Тиймдээ ч байхгүй болхоор ярина тэр өөртэйгөө зөвхөн
Ёокогоос өөр хэн ч ингэж чадахгүй ганц сурах дөхнө
Өөрийг нь өөрөөс нь өөр ойлгох хүн нэг ч үгүй ээ
Хэнд ч хэлдэггүй хуучин үгсэнд л хэзээ ч хэрэглэх нэгжгүй ээ
Цаг хугацаа түүний хувьд айх тийм том дайсан бишээ
Ганцаараа энд байгаад байгаа нь хэн нэгнээс айсан бишээ

Дх: Би чамайг хайрласан би чамдаа л дурласан үүрд мөнх гэж мэдээгүй
Би чамайг зүүдэлсээр байна би чамайг хүлээсээр хэзээ ч мартахгүй ...

Ёоког дагаагүй биш байсан мөнгө хайр
Нэр хүнд нэг хүнд ээ бүгд
Яагаад ийм юм болов гэж бодож байгаа бол сайн сонс
Утга нь энэ дууны бүх үгэнд тэр хүүхэнд биш ээ
Нүхэнд бүдэрч байна тэр тэгээд л байж байсан бүгдийгээ шууд алдаж
Энэ бүгдийг чамд хэлж бодохгүй тийм тийм ичэмхий
Дүүдээ хайрыг л нэр авах гэж
Бүгдийг нь хаясан ч тэр баясана
Энэ аз жаргал баясална
Хэзээ нэг цагт дуусахгүй мэтээр
Цаг мөч маш хурдан явсан
Нэг мэдхэд л сэрсэн
Цаг хугацааны машинд суусан эгээтээл
Бүгдийг бодож эхэлхэд зүүдлэж дуусаж больж байна сэрсэн
Үргэлжид тэндээ байх ёстой гэж мэдэрсэн
Тэгээд энэ зүүдэндээ үлдэхээр хуучин дээвэр доор
Ганцаардалын хаан сор хуучнаа бодон бодсоор

Дх: Би чамайг хайрласан би чамдаа л дурласан үүрд мөнх гэж мэдээгүй
Би чамайг зүүдэлсээр байна би чамайг хүлээсээр хэзээ ч мартахгүй ... /х3/
Read On 0 - сэтгэгдэл

Эгшиглэн - Хоёр хоёрын тав

8:48 AM
Надад байхгүй бүхэн чамд минь байгаа гээд
Намайг хайрлаач гээд гэвч чи минь шивнээгүй
Одоо би хүлээж гүйцлээ надад хэцүү байна
Ондоо нэгэн түүнийг хайрлана гэхээс би уйлмаар

Хайр минь чи сонсооч чамайг эхэлбэл би
Хайрлан чамд дуулах сэтгэл бас надад бий
Асуух хархан нүдний чинь өмнө үнэн хариулт надад бий
Амьсгалаар аргадан чамдаа хэлэх үгс надад бий

Дх: Хайрлан чамайгаа үнсэж тэврэхсэн
Харамсаж санаа алдахгүй харамлан өөртөө үлдээе
Эрхэлж чамдаа би чинь жаргахсан хайр минь чи минь гэрэлтээч
Хайрын бороонд чи хайртай гэдгийг минь сонсооч

Хайраа гэж дуудах дууны өнгийг чи сонс
Хайрлуулахаар ирсэн чамайгаа чанга тэвэрнэ
Жаргахын үедээ хайрын амьдрал богинохон санагдана
Жаргаах хүнгүй ганцаар өөртөө гомдож яах вэ

Дх:

Надад байхгүй бүхэн чамд минь байгаа гээд
Намайг хайрлаач гээд гэвч чи минь шивнээгүй
Read On 1 - сэтгэгдэл

Эгшиглэн - All night

8:53 AM
Chorus: All night all night all no matter
All right let's dance now together
All night all night all no matter
Cause sunday morning chill out
Breakfast and lunch and go out

Би чамайг хэмнэлд дуртай хип хоп ойлгодог Boy гэдгийг мэдэхгүй ч
Beat сонсоод хамтдаа доргиод саак бүжий
Харихгүй мэдрэл муутай охин гэж бодоорой битгий
Мэлээн холик зан гаргаж маргаж пээдийгээрэй битгий
Би бол Gangster girl ойлгосонд Thanks man
Би биш ээ бэлэн хоол би төлье такс нь май
Миний хайр дурлал хаа нэгтэй газар хоолоор дайлуулж биш
Минжинсор шиг далайн эргээр хамт зугаалж алхах биш

Chorus:

Миний toc майк миний style like домог мэт 2pac
Миний brand Nike миний унаа honda bike
Цагаан хоолтон биш иддэг хоол гэвэл rice and chicken
Үздэг кино бол Comedy Drama...

Уух зүйл reo oull ice and cocktail nice нь mountain dew
Утас нь i phone хамгийн Cool нь Motorolla хамгийн гол нь биш i know
Зав гарвал Basketball volleyball and football
Энгийн нэгэн охин минь That's my all That's my all

Chorus:

mmmm i feel like a dancing queen
and come with me - ohhh

Chorus:*2
Read On 0 - сэтгэгдэл

Эгшиглэн feat BX - 100%

8:40 AM
Жинхэнэ хайрыг хайсан аялал минь зогсохгүй хайр
Чи хаа ч байсан гэсэн чамайг заавал олох болно
Итгэл минь дүүрэн бас царай зүс сайн харц дээгүүр надад хайртай хүн
Олон боловч би тэр нэгэн жинхэнэ эр хүнийг хүлээнэ

Над руу харахыг чинь би мэдэрсэн ч нуухыг оролдох болно
Намайг хүсдэгийг чинь би мэдсэн ч бас чамаас нуухыг хичээнэ
Утасны дугаарыг чинь би сонирхохгүй
Надад чам шиг залуу зөндөө олноороо
Даанч миний сонирхол VIP
Дэндүү итгэлтэй би өөртөө

ДХ: 100% би 100% өөртөө итгэлтэй, харц дээгүүр дэгжин тэр охин
100% би 100% бас ухаалаг /хөөрхөн түүнд хүндлэл үзүүл залуу минь/
Цорын ганц хайр минь чи хаа ч байсан би чамайг олох болно
Тэр үед энэ дуу минь чамд намайг илэрхийлэх болно энэ дууг минь сонс

Болзоондоо чи ирэхдээ зүрхэн хэлбэртэй чихэр биш сарнайтай
Надад таалагдах гэж бүү хичээ хөгжилтэй л байхад болно
Zara, Gucci, Dolce and Gabbana
Харин надад дэндүү таалагдана Versace
Гадна над шиг хэн ч байж болно
Чиний дотор хэн байгаа нь надад чухал

ДХ:
Read On 0 - сэтгэгдэл

Болд, Эгшиглэн - Гол дүр

8:25 AM
Бүх юм байрандаа яг өчигдөр орой шиг энэ газар
/Бүх юм байрандаа яг өчигдөр орой шиг энэ газар/
Гэтэл одоо бүгд хэвээрээ ч хоосон байранд би орь ганцаар
/Санаанд оромгүй юм/
Хаалгыг минь чи тогшиж байна гэж би дотроо горьдон очиход
Харин бодит байдалд өөр хүн намайг сайн уу гэнэ

ДХ: Хайрт минь чи миний амьдралд гэнэт орж ирсэн нэгэн гол дүр
Чиний үгүйд сэтгэл зүрх минь чамайг үгүйлнэ урьд урьдаас илүү

Чиний үнэртэй ус энэ өрөөнөөс хараахан замхраагүй ээ
Чамд намайг сайн таних цаг хугацаа огт олдоогүй ээ
Толинд би харагдаж байгаа шиг ганцаардлыг хүсээгүй ээ
Харин чи эргээд ирвэл эхлэхэд би бэлэн

ДХ: *2

Романтик киноны төгсгөл шиг наддаа чи ирээч
Чамайг хэрвээ ирвэл дахиад би хэзээ ч явуулахгүй ээ

ДХ: *2


Үг: Quiza
Ая: Д.Болд
Read On 0 - сэтгэгдэл

Маралжингоо, Эгшиглэн, Болд - Миний хайрыг хүлээ

9:08 AM
Маралжингоо:
Хэн ч хүрээгүй миний уруул дээр
Хүйтэн нулимс түрүүлж яагаад дуслана вэ
Миний хайр надад цөхрөв үү
Миний сэтгэлд үнэн цөхрөв үү
Дэндүү удлаа өдрүүд өнгөрөв үү
Дэргэд чинь баймаар байна, хайрт минь

Болд:
Харцыг минь ширтээч, хайрыг минь чагнаач
Нарнаас асуугаач, наддаа чи итгээч
Учирлахыг минь чи сонсохгүй л байна уу
Уйлахыг минь чи харахгүй л байна уу
Аргадахыг минь чи үнэмшихгүй л байна уу
Аз жаргалдаа чи итгэхгүй л байна уу
/хайрт минь, итгэхгүй л байна уу/

Эгшиглэн:
Зүүдэлсэн дуунд минь
Зөөлөн үнссэн чиний хайр эндүүрэв үү
Чиний хайр надад гомдов уу
Миний зүрх цөхрөв үү
Дэндүү удлаа, өдрүүд өнгөрөв үү
Дэргэд чинь баймаар байна, хайрт минь

Болд:
Үгийг минь чагнаач, намайг хүлээгээч
Битгий яваач дээ, би чамд хайртай
Учирлахыг минь чи сонсохгүй л байна уу
Уйлахыг минь чи харахгүй л байна уу
Аргадахыг минь чи үнэмшихгүй л байна уу
Аз жаргалдаа чи үнэмшихгүй л байна уу *2

Миний хайрыг хүлээ
Read On 0 - сэтгэгдэл

Эгшиглэн - Найрах арга чинь буруудаад байна

8:55 AM
Санасныхаа зоргоор намайг өөрийн болгож авна гэж бодоо юу
Ноён хайр минь
Хүссэн бараа шиг сонголт хийгээд болоо юм шиг харагдаа юу
Бяцхан жаал минь
Хэдэн цэцэг аваад үнсүүлнэ гэж байхгүй шүү
Би биш хөнгөмсөг нь
Хаанаас ирсэн хэн бэ гэдгээс чинь огтхон ч айхгүй шүү
Харин би ихэмсэг нь
Уран цэцэн үгтэй MSG үнэндээ бол надад биш
Хуучирсан арга өөр хүнд зориулаарай
Хошин шогийн хоёр билет миний сэтгэлд сюрприз биш
Уучлаарай Дулмаатай үзээрэй
Костюм пиджак надад лав гоё харагдахгүй залуу минь
Үсний чинь засалт арай биш надад таалагдахгүй байна
Явсан суусан газрыг минь андаж тандах хэрэггүй
Романтик бишээ харин би арай жоохон хэнэггүй

ДХ: Найрах арга чинь буруудаад байна
Найзууд чинь мөрий тавьж хуруудаад байна
Бусдаас илүү гарах гэж битгий хичээ
Намайг хараад битгий сандарч ичээ

Hey hey hey hey / I know u wanna different
I know u wanna be with / I know u gotta hate it
Bur I keep it gangster / girl u better wake up
C'mon u fresh your mind / it's just another play
Forget the name and play the game

Hey yo everybody, C'mon
I wanna do something like this
Everybody, screaming with me
Are we ready / one-two-three-four

Na-na-na-na-na-na-na-na
Something like this!let's go
Na-na-na-na-na-na-na-na
C'mon everybody, together

Яагаад намайг сонгоо вэ сайхан залуу минь
Би бол муу хүн өөр охин оролдооч
Ганцаараар байсаар байгаад өөрийнхөөрөө
Зөрүүд бас гөжүүд охин хувь заяагаа бодооч
Үдшийн зоогонд урьсан байна чиний тэмцэл дуусахгүй нь
Чи байн байн залгана
Өдрийн хоолонд бас чамтай зүрх минь даанч уусахгүй нь харин чамаас залхана

Байгаагаарааа байвал би байгаагаараа байна
Байгаагаараа байхгүй байвал байгаагаараа байхгүй
Найраагаараа намайг уяраагаад авч чадахгүй байвал
Найраагаа болиод зүрхээрээ намайг уяраагаарай

Үсээ битгий самна үүнийхээ оронд гельд
Өмдөө битгий индүүд энэ чинь чамд шинэхэн нээлт
Намайг сонирхох залуучууд стиль имиж янз бүрийн
Гэтэл надад таалагдах ганцхан миний л Юүндэн

ДХ: Найрах арга чинь буруудаад байна
Найзууд чинь мөрий тавьж хуруудаад байна
Бусдаас илүү гарах гэж битгий хичээ
Намайг хараад битгий сандарч ичээ *2

Yeah everybody c'mon scream
Na-na-na-na-na-na-na-na
C'mon everybody
Na-na-na-na-na-na-na-na

We just playing ha
Read On 0 - сэтгэгдэл

Sho, Эгшиглэн - Амьдралын тоглоом

8:55 AM
ДХ: Хааяа би харуусан уйтгарлан суух нь бий
Хар ус уух нь ч бий
Хамгийн муу нь хийнэ
Хажуудаа суусан хүндээ хамаг буруугаа хийнэ
Халуурч дуг хийнэ хааяа
Харин маргааш нь бүх юм хэвийн

Амьдрал зургаан талтай шоо дөрвөлжин азын тоглоом ч гэлээ
Аль нь тоглогч гэдгийг санавал хожиж болох билээ
Чиний гарт шоо түүнээс шоон дотор чи биш
Чихэр дагаж гүйсэн хүү учиргүй олон тоон дотор живнэ
Толгой нь гашилаад л тооны машин ажиллаад л
Тоймгүй олон проблем зажилаад л мажийлаа л даа
Маргааш анзааралгүй мангар олон жил алдаад
Магадгүй чи хожиж болно гол нь чи таа л даа
Алийг нь сонгох вэ алийг нь хараад сэтгэл онгойх вэ
Аль яг хэдий хүртэл ааш муутын өмнө тонгойх вэ
Энэ бол чи чиний амьдрал чи гол дүр
Эргэж харж уйлахаасаа өмнө нэг шийдсэн бодолд хүр
Эр хүн нэг л шийдсэн ам гарсан өөр зам үгүй
Элдэвийг хөөж инээх нас замхарсан өөрийн замаа хөө
Эцсийн цэг нь хүртэл дараагийн өгүүлбэрийн эхлэл болдог
Энэ тоглоомыг тоглож байж л учрыг нь олдог

ДХ:

Амьдрал байгаа цагт асуудал болон сул тал бидний сүүдэр
Олон удаа бүдрэв боломж олддог гэдгийг ч нүдээр үзэв
Бүх юм дуусах болоогүй байна энэ бол эхлэл
Зовлонг тойрохгүй дайрч өнгөрнө амьдралд хайртай гэж хэл
Халаас нимгэн заримдаа ядуу сэтгэл тавгүй
Ажилдаа алхаад очно оройн хоол аяганы дундуур
Эргээд харахад юу эсийг үзэв үхэхээс бусдыг
Эр хүний замын хүзүү урт тэр тусмаа ухрах ёсгүй
Хааяа амьдрал тэр аяараа нуруун дээр дарах мэт
Аргагүйтэх үе гарна өөрөөсөө өөр ханьгүйг сана
Шийдэлд хүрмээр байдаг санаснаар болдоггүй нь харамсалтай
Амьдрал хэнийг ч ялгалгүйгээр хал амсуулдаг
Хүн болгон итгэнэ үлгэр шиг сайхан төгсгөлд
Хэдий богинохон ч найдвар өгсөн
Тоост хорвоогийн нартай цэлмэг өдрүүд олон
Албаар чамайг сорьж унагаах нь амьдралын тоглоом

ДХ:

Амьдрал өөрөө новш болохоор битгий санаа зов
Амьдрал өөдөө зогс аль болохоор бүгдийг анаад ав
Тагнаад ав чагнаад ав амьдралаараа наадав
Ээж шагнаад аав загнаад зав гарвал амьдралаараа наадав
Амьдрал өөрөө новш болохоор битгий санаа зов
Амьдрал өөдөө зогс аль болохоор бүгдийг анаад ав
Тагнаад ав чагнаад ав амьдралаараа наадав
Ээж шагнаад аав загнаад зав гарвал амьдралаараа наадав

ДХ:
Read On 1 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2