Бүгдээс хол байшингийн дээвэр доор
Ганц л хүний ганцаардал амсдаг ганц ор
Хайрын эзэн нь хэнд ч хэрэггүй хэн нэгэн
Хэдэн сар жилээр ч хамаагүй эндээ өнжин шингэнэ
Зугаа цэнгэл сонин биш дурсаж бодож бүтээнэ
Гадаах амьдрал бол сонголтгүй биш ганцаардалын шүтээн
Цонхоор гадгаш харахгүй эндээ тэр баараггүй үүрд
Сууж дуулаад ширтэнэ яг гунигт хос хунгийн дуулийн дүрд
Тэрэнд хэрэлдэх хүн тэврэлдэх өөр
Хэнийг ч хамаагүй муулаад ард нь суугаад инээлдэх өөр
Тиймдээ ч байхгүй болхоор ярина тэр өөртэйгөө зөвхөн
Ёокогоос өөр хэн ч ингэж чадахгүй ганц сурах дөхнө
Өөрийг нь өөрөөс нь өөр ойлгох хүн нэг ч үгүй ээ
Хэнд ч хэлдэггүй хуучин үгсэнд л хэзээ ч хэрэглэх нэгжгүй ээ
Цаг хугацаа түүний хувьд айх тийм том дайсан бишээ
Ганцаараа энд байгаад байгаа нь хэн нэгнээс айсан бишээ
Дх: Би чамайг хайрласан би чамдаа л дурласан үүрд мөнх гэж мэдээгүй
Би чамайг зүүдэлсээр байна би чамайг хүлээсээр хэзээ ч мартахгүй ...
Ёоког дагаагүй биш байсан мөнгө хайр
Нэр хүнд нэг хүнд ээ бүгд
Яагаад ийм юм болов гэж бодож байгаа бол сайн сонс
Утга нь энэ дууны бүх үгэнд тэр хүүхэнд биш ээ
Нүхэнд бүдэрч байна тэр тэгээд л байж байсан бүгдийгээ шууд алдаж
Энэ бүгдийг чамд хэлж бодохгүй тийм тийм ичэмхий
Дүүдээ хайрыг л нэр авах гэж
Бүгдийг нь хаясан ч тэр баясана
Энэ аз жаргал баясална
Хэзээ нэг цагт дуусахгүй мэтээр
Цаг мөч маш хурдан явсан
Нэг мэдхэд л сэрсэн
Цаг хугацааны машинд суусан эгээтээл
Бүгдийг бодож эхэлхэд зүүдлэж дуусаж больж байна сэрсэн
Үргэлжид тэндээ байх ёстой гэж мэдэрсэн
Тэгээд энэ зүүдэндээ үлдэхээр хуучин дээвэр доор
Ганцаардалын хаан сор хуучнаа бодон бодсоор
Дх: Би чамайг хайрласан би чамдаа л дурласан үүрд мөнх гэж мэдээгүй
Би чамайг зүүдэлсээр байна би чамайг хүлээсээр хэзээ ч мартахгүй ... /х3/
Post a Comment