Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Болдбаатар. Show all posts

Болормаа - Гэгээн хайрын дуу

6:51 PM
Сэтгэлд хөглөгдсөн нууцхан хайр
Уяан дээр минь дүүхэлзэх нь сайхан
Уулзъя гээд гадаа ирэхэд нь
Удаан хүлээлгэх нь наддаа сайхан

ДХ: Хурын усыг хундаганд дүүргээд
Хувааж уугаад хоёул согтох шиг
Хувь заяаны учралууд чамтайгаа
Хуурын чавхдас шиг ижилсэн хөглөгдөнө

Үргэлж уулзах энэхэн хайр
Үүрдийн болохоор дэндүү сайхан
Үүр цайтал хоёул мөрөөдөөд
Үнэн үгийг чинь сосох сайхан

ДХ:

Ариун нандин миний л хайр
Алган дээр минь бөмбөрөх нь сайхан
Аз жаргалд хоёул өлгийдөөд
Аав л ээжий болох нь сайхан

ДХ: *2
Read On 0 - сэтгэгдэл

Болдбаатар - Нутгаа санаад уйлдаг сэтгэл

6:51 PM
Ай би нутгаа санахаараа
Аяар аяархан дуулан гэгэлздэг
Аав л ээжий хоёртоо очоод
Ярьж хөөрөөд ирмээр болдог оо

ДХ: Нутгаа санаад уярдаг сэтгэл минь
Намар оройн бороо шиг зүсэрдэг ээ
Нутгаа санаад уйлдаг сэтгэл минь

Ай би нутгаа санахаараа
Сэм сэмхэн гунигаа тээдэг ээ
Зөн совин шувуу шиг зэллээд
Цэнхэр алсыг чимээгүй ширтдэг ээ

ДХ:

Ай би нутгаа санахаараа
Аньсган нүд минь мөнгөн хяруутай
Анир анирхан дурсамж гэрэлтээд
Аясхан бодол минь хөнгөн гунигтай

ДХ: *2


Үг: Н.Пүрэв
Ая: Т.Найданжав
Read On 0 - сэтгэгдэл

Болдбаатар - Хадат ухаа

6:51 PM
Хадат ухаагийн оройгоор
Хайлаас юундаа ургаа вэ
Хайртай амраг чамтайгаа
Хаврын сардаа уулзана даа

Бүдүүн модны мөчир дээр
Бүргэд юундаа сүүмийх вэ
Бүрэн итгэлт чамтайгаа
Бүгдийг зөвлөж ярьмаар байна

Навчит ухаагийн оройгоор
Намираа бороо шаагиж байна
Насан багын чамтайгаа
Намрын сардаа уулзана даа
Read On 0 - сэтгэгдэл

Болдбаатар - Ээжээ дурсана

6:51 PM
Хөөрхөн борлог мориороо
Хөндийг туулах сайхан даа
Хөгшин буурал ээжийгээ
Хүндлэн асрах сайхан

Ганган борлог мориороо
Газрын холыг туулахдаа
Голын хайртай ээжийнхээ
Гараас нь хөтлөх сайхан даа

Энгэрийн ганцхан модондоо
Элээ шувуу эргэлдэнэ
Эмгэн буурал ээжий минь
Эргэж надад олдохгүй
Read On 1 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2