Showing posts with label Дууны нэр: Чамайг гэсээр. Show all posts
Бичүү - Чамайг гэсээр
4:37 PMСэтгэлд сүлсэн дуу минь ээ
Сэрмээргүй гэгээн зүүд минь ээ
Дурласан сэтгэлийн шаналал минь чамайгаа
Дуулан хайлан хүлээж суунаа
Дахилт: Чамайг гэсээр
Хайрандаа халамцуухан яваагаа би
Цэцэг цэцгийн чихэнд би
Шивнэмээр байна
Дун цагаан нулимс минь ээ
Дурлалын хөнгөн гуниг минь ээ
Дуусашгүй хайрын бороо минь чамайгаа
Дуулан хайлан хүлээн суунаа
Дахилт: Чамайг гэсээр
Хайрандаа халамцуухан яваагаа би
Цэцэг цэцгийн чихэнд би
Шивнэмээр байна
Хорвоод хосгүй цэцэг минь ээ
Дууг минь хөглөсөн нүдэн минь ээ
Биелээгүй нууцхан мөрөөдөл минь чамайгаа
Дуулан хайлан суунаа
Дахилт: Чамайг гэсээр
Хайрандаа халамцуухан яваагаа би
Цэцэг цэцгийн чихэнд би
Шивнэмээр байна