Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: 16 нас. Show all posts

Ариунаа - 16 нас

3:24 PM
Амьдралын минь алтан босго
Арван зургаан нас минь
Азтайхан баяртайхан
Арван зургаан хавар минь

Эх орныхоо эзэн
Иргэний паспорт гардана гээд
Хүлээж яарсаар чамтай золголоо
Хүсэж мөрөөдсөөр чамтай учирлаа

Амьдралын минь алтан жолоо
Арван зургаан нас минь
Азтайхан баяртайхан
Арван зургаан хавар минь

Энэрэлт намын дуу
Эвлэлийн батлах гардана гээд
Хүлээж яарсаар чамтай золголоо
Хүсэж мөрөөдсөөр чамтай учирлаа

Амьдралын минь алтан цулбуур
Арван зургаан нас минь
Азтайхан баяртайхан
Арван зургаан хавар минь

Ирэх цагийн суу
Илгээлтийн эзэн болно гээд
Хүлээж яарсаар чамтай золголоо
Хүсэж мөрөөдсөөр чамтай учирлаа

Аа аа аа аа аа аа аа аа аа аа
Би арван зургаан настай
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2