Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Өнөөдөр. Show all posts

Харанга - Өнөөдөр

8:41 AM
Угтах баяр аз жаргалын дуудлага
Улирах он, ирэх ирээдүйн хэлхээ
Эрдэм, билэг цэцэн оюуны ундраа
Эрхэм шүтээн-энэ миний Өнөөдөр

Үнэнч шударга эрх чөлөөний дуулал
Үндэс язгуур, соёл түүхийн бичээс
Үлэмж түмэн, эгэл ардын амьдрал
Үзгэн хөлөг- энэ бидний Өнөөдөр

Сэтгэлдээ гэгээтэй хүн болгонд илгээе
Итгэлдээ гийх нартай хэн бүхэнд зориулъя
Мандах нарыг алгандаа тосож угтая
Маргаашийг өнөөдөртэй дуулъя

Хүсэл мөрөөдөл хайр дурлалын илч
Хүн төрөлхтөн, ертөнц дэлхийн холбоо
Хаан Монгол, хатан улсын тамга
Хамгаас эрхэм, энэ Монголын Өнөөдөр

Сэтгэлдээ гэгээтэй хүн болгонд илгээе
Итгэлдээ гийх нартай хэн бүхэнд зориулъя
Мандах нарыг алгандаа тосож угтая
Маргаашийг өнөөдөртэй дуулъя

Үг: С.Батбаатар, Р.Эмүжин, Л.Ганчимэг
Ая: Б.Чулуунбат
Read On 0 - сэтгэгдэл

Сэрчмаа - Өнөөдөр

8:43 AM
Итгэл минь би чинийхээ хайрлуу
Яг өнөөдөр ирж л явна аа
Санаж хүссэн өчигдрийг мартуулахаар
Сэрүүн зүүд чинь болж ирнэ
Нэг л шөнө би чинийхээ төрхийг
Нэрний чинь сайхантай мартаагүй
Минийх л гэж өмчилсөн хайранд догдлон
Өнөөдөр өөрийгөө өгье

ДХ: Дурлалын хундагыг
Хоёулаа ав адилхан
Дурсамжаараа дүүргэчихээд
Дуу чимээг нь энэ орчлонгоор дүүрэн хадаая
Түмэн дурлалын ододыг тэнгэрт түгээж
Тэдний дор хоёул өнөөдөр
Тэврэлтийн халуухан сайхныг мэдэрье

Өглөөг чи өөрөөс минь илүүтэй
Хүсэж байсныг чинь мэдэрсэн
Өчигдөр чинь өнөөдрөөр солигдон
Өглөө болж наран мандлаа


Үг: П.Хэрлэн
Ая: Т.Нарсар
Read On 0 - сэтгэгдэл

Flash - Өнөөдөр

5:42 PM
I want you so, I love you so thank you
1.Өнөөдөр газар дэлхийд дахин цас орсон өдөр
Удаа дараа үргэлжилдэг сэрүүн болсон нэгэн өглөө
Шинэхэн орсон цасан дээр гишгэн мөрөө гаргах сайхан өглөөний цэвэр агаарт амьсгалан алхах тайван
Энэхэн нэгэн өдөр би явдгаараа явж байхад өмнүүр өнгөрөх хүн бүрийг нүд салгалгүй харж байхад өмнө нь ердөө харж үзээгүй хөөрхөн хүүхэн зөрлөө
Дөхөж очоод танилцвал харин гайгүй охин мөртлөө надтай адил өнөө өглөө энэ цасан дээр алхаж байж
Намайг хараад миний хойноос надад таалагдах гэж гүйж өдөр болгон би түүнтэй урьдынхаараа уулзалдлаа өөрийн эрхгүй чи надад үнэхээр таалагдлаа
Хайрыг чинь хайрлаад сэтгэлийг даагаад хамтдаа жаргахыг хүснэ
Хайрынхаа дуугаа чамдаа зориулаад энхрий чамайгаа үнсэнэ
Нi lady наддаа эргээд ирээч my baby
Хамт байхдаа хайрынхаа үгийг харамлахгүй чамдаа хэлье

ДХ: Хэнд хэлж бичсэн үгээр намайг чи энд зогсоно вэ
Хэн ч хаана ч байсан хайрыг тээж зүрхлэхгүй гэж хэлэхгүй
Хүсч хайж байгаа чамайгаа зүрхэндээ тээж үгүйлнээ
I want you so, I love you so thank you

2.Энэ бүхэн болоход миний сэтгэл санаа үнэхээр гайхамшигтай
Одоо харамсалтай болсон ч түүнийгээ бодоход жаргалтай
Олон жил улиран өнгөрөн одсон байсан ч би чамтайгаа
Олноос илүү сайхан байсан буюу чамдаа хайртайгаа
Энэ л нүдээрээ сая л би олж харж байгаагаа улиран одсон он жилийн хойноос сая
л харж би мэдлээ
Хэн мэдлээ одоо чамдаа хайртай гэдгээ хэлээд би очиход сэтгэл зүрхээрээ чи минь намайг угтаад авах юм бол
Чамтайгаа би хамтдаа цаг хугацааг хайхралгүй
Хамтдаа амьдрах гэсэн хүсэл зорилго байвч одоо нэгэнт миний хүсэл
зорилго биелэх нь өнгөрчээ
Хүсэн хүлээж байсан тэр л хайр минь төгсжээ
I love you oh thank you
Энэ хайр байсан юм найз минь
Эргэн санаач хайрт минь эргэлзэлгүй ир найз минь
I love you oh thank you
Хэн буруутайг ойлгож бодооч би чамдаа хайртай одоо ч
Хайрыг минь битгий голооч

ДХ:

З.Ганцхан чамдаа зориулж бичсэн энэхүү дууны шүлэгнээс чамд минь хэзээ очих бол гэсэн бодол гарахгүй
Харахгүй чамайг би чинь дахин хэзээ ч харахгүй
Чамайг би чинь сэтгэл зүрхнээсээ л зөвхөн олох болно
Надад ирсэн чиний сэтгэлийг би ойлгоогүй гэсэн бодол миний толгой дотор хичнээн эргэлдэвч
Эргэлзэвч энэхүү болсон бүгд
Үнэн хэвээрээ
Эндүү харсан ч гэсэн би чинь чамдаа Үнэнч хэвээр

ДХ:

4.Намрын навчсанд дарагдсан өвлийн анхны шөнөөр чамайг санана
Найрч явсан үеэ бодож өнгөрч одсон бүхнээ харна үнэхээр бид учрах ёстой л юм
бол учрах л байлгүй үнэ цэнэгүй бусдын хайр нь чамд минь хуучрах л байлгүй
Хайр бол үнсэлт биш гэхдээ үүнгүйгээр жиш
Хээш, чи биш бол биш энэ минии хайр мөн дээш
Дээш дээшээ нэг нэгээрээ гардаг амьдралд
Биедээ хайртай хосууд над шиг биесээ хайрлан хардаг
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2