Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Балхжав. Show all posts

Ариунаа, Балхжав - Хослон Дуулъя

3:11 PM

Одтой тэнгэрээс мишээхэд
Орчлрн дэлхий гэрэлтүүлэхэд
Онгон талдаа саран гийгүүлж
Намайг чамтай уяруулахад
Найрсаг дэлхий дуу чуулахад
Нандин хайрын дуу хорвоод түгэж
Миний зүрхний толь минь
Чиний минь харц хайраараа аслаа
Аялан дуулах хаврын шувуудтай
Айзим нийлүүлж хослон дуулъя
Үерийн ус шиг оргилсон хайраа
Үнэн зүрхээ хоёулаа холбъё
Үерийн ус шиг оргилсон хайраа
Үнэн зүрхээ хоёулаа холбъё
Цэлмэг тэнгэрийг гийгүүлэхэд
Цэцэг дэлхийг гэрэлтүүлэхэд
Цэнгэг талдаа наран гийгүүлж
Амраг биднийг уяруулахад
Азтай жаргалтай мөч учруулахад
Ариун хайрын дуу хорвоод төрүүлж
Миний зүрхний толь минь
Чиний минь зүрх хайраараа аслаа
Аялан дуулах хаврын шувуудтай
Айзим нийлүүлж хослон дуулъя
Үерийн ус шиг оргилсон хайраа
Үнэн зүрхээ хоёулаа холбъё
Үерийн ус шиг оргилсон хайраа
Үнэн зүрхээ хоёулаа холбъё 

Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2