Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: 3 охин. Show all posts

Ариунаа, 3 Охин - Оюутан Нас Аялгуу

2:02 PM

Инээд хүртэл дэргэд явдаг залуу нас минь миний өглөө
Дуу нь хүртэл дагаж уярдаг оюутан нас аялгуу
Сэтгэлээсээ бусдыг бичээгүй хайрын минь анхны захидлууд шиг
Санаанд минь үлдэх өдрүүдтэй оюутан нас-залуу нас

Номын цэнхэр салхи нь үлээх хаврын үдэш сэтгэлийн өглөө
Зүүдний минь мөрөөдөл болсон анхны нууцхан учрал минь
Инээд баяслаас бусдыг мартуулсан эргээд дурсах он жилүүд минь
Илүү сартай зун шиг жаргалтай оюутан нас-оргилуун үе

Дахилт:
Бие биенээ санаж уулзах намрын дууны шүлэг шиг өдрүүд
Бие биендээ дасан эргэж ижилсэх сэтгэл гэгээн уянгатай
Цаг цагаа нэхэн дуулан хөвөрдөг дуулиантай он жилүүд минь
Санаанд минь эгшиглэх оюутан нас-залуу нас

Үүд нь хүртэл дуулж байдаг даруухан харш минь миний сургууль
Үдэх хонхны чимээ нь уу даа оюутны өдрүүд уянгатай
Эрдмээсээ бусдыг эрээгүй ингэж эхэлсэн энэ л өдрүүд минь
Эргээд бодохлоор бахдалтай оюутан нас-аялгуу нас

Мөрөөдөх хүртэл надаас хоцрох миний дэврүүн он жилүүд
Ирээдүй хүртэл дэргэд ирдэг идэр цагийн хүсэл минь
Жаргалаасаа бусдыг зохиогоогүй итгэлийн минь сэрүүн өдрүүд шиг
Сэтгэлээрээ өөдрөг хийморьтой оюутан нас-залуу нас 

Read On 0 - сэтгэгдэл

3 охин - Өвлийн хайрын дуу

1:45 PM
Хайраа чам руу алхаж явна
Дуу аяланхан яарч л байна
Хацар дээр минь энхрийхэн цагаан цас
Зөөлөн хаяланхан би даарч л байна
Чамайгаа санахаар дулаацаж л байна

Хайраа би чам руу алхаж явна
Халуун тэврэлтийг үгүйлж л байна
Хажуугаар минь хайрандаа эрхлэх хос (эрхлэх хос)
Жаргал тэмүүлэн гүйж л байна
Хайрын намуун өдөр дуулж л байна

Дуулсан дууны минь энэ эгшиг шиг будрах цас ч юмуу
Дун цагаахан цасан ширхэг дурлал ч юмуу
Хонгорхон ялдам дурлал, холдошгүй энхрий
Хайр чи бид 2-ын хүсэл цав цагаан
Дуулсан дууны минь энэ эгшиг шиг будрах цас ч юмуу
Дун цагаахан цасан ширхэг дурлал ч юмуу
Хонгорхон ялдам дурлал, холдошгүй энхрий
Хайр чи бид 2-ын хүсэл цав цагаан

Хайраа би чам руугаа алхаж явна (алхаж явна)
Хасын цагаахан цасан хаялан байна
Хотын гэрэлт гудамж өнгөөр солонгорон байна
Үдшийн болзоо нь үлгэр мэт байна
Үнсэлтээ би чамдаа илгээе

Дуулсан дууны минь энэ эгшиг шиг будрах цас ч юмуу
Дун цагаахан цасан ширхэг дурлал ч юмуу
Хонгорхон ялдам дурлал, холдошгүй энхрий
Хайр чи бид 2-ын хүсэл цав цагаан
Дуулсан дууны минь энэ эгшиг шиг будрах цас ч юмуу
Дун цагаахан цасан ширхэг дурлал ч юмуу
Хонгорхон ялдам дурлал, холдошгүй энхрий
Хайр чи бид 2-ын хүсэл цав цагаан

Тиймээ хайрт минь, бид 2-ын хайр мөнх гэдэгт би итгэж байна
Хүсэл минь цав цагаахан яг л энэ будрах цас мэт гэгээхэн, ариухан
Цаг хугацаа улиран өнгөрөвч хэзээ ч хувирашгүй
Үргэлж шив шинэхэн, цав цагаахнаараа
Зүрхэнд минь мөнхөд орших
Тиймээ чи бидний хайр
Read On 0 - сэтгэгдэл

3 охин - Дачах уу

4:15 PM
Арван тавны саран гармагч
Аавын охидууд night club-т
Ай хө, зэ хө
Ай хө, зэ хө
Ай хө, зэ хө
Ай хө, зэ хө
Хөөе залуу чи эхлээд өөрийгөө Сайн хичээ
Юмны учрыг ойлгоогүй байж битгий ингэжий
Хаана байна, нөгөө монгол гүндүүгүй зан
Харин чи яг л нөгөө байдаг бацаан
Эр хүн гэдэг чинь эхлээд уужуу
Эмэгтэй хүнд бол бүүр бууж өг
Иймэрхүү занг бол аль болох нууж яв
Тиймэрхүү занг энд тэндээс сурж ав
Харсан болгон руугаа харайгаад яах юм бэ?
Хүссэн зүйл хүзүү орооно гэдэг биз дээ
Яарвал даарна гэдэг эхлээд жоохон намба заа
Эхний давцанд ийм бишээ эргэлзэл бай
Дайралцвал дайралций, далим хөөргөө тавилций
Хэлэлцвэл хэлэлций, хэт хутгаа тавилций
Дайралцвал дайралций, далим хөөргөө тавилций
Хэлэлцвэл хэлэлций, хэт хутгаа тавилций
Хэн гэж бодоовээ ноён Донжуан
Хэлэлцээр чинь алга байнаа,баанжаа
Эхлээд өөрөө хаанаас ирсэн хэн гэгч вэ?
Эрдэнэт, Дархан, Улаанбаатар эсвэл Хужаа
Бизнес хийдэг үү?, биеийн тамрын багш уу?
Бидний мөнгийг шимдэг төрийн албан хаагч уу?
Тагнуулч эсвэл татварын байцаагч
Таахад амархаан чи бол залуусыг эрэлхийлэгч
Бүдүүлэг байна, бүжиглэж чадах уу?
Club хааж чадна, дотор нь байж дачхуу?
Ууж чадахгүй байж бусдыг ирээд харчих уу?
Уурандаа эсвэл энэ газрыг хаах уу?
Дайралцвал дайралций, далим хөөргөө тавилций
Хэлэлцвэл хэлэлций, хэт хутгаа тавилций
Дайралцвал дайралций, далим хөөргөө тавилций
Хэлэлцвэл хэлэлций, хэт хутгаа тавилций
Албаа битгий гайхуулжий, ажлаа битгий ашиглажий
Шидэт дохиур чинь үйлчлэхгүй ээ
Ширээн дээр минь намайг зүгээр үлдээ
Хөгжим эгшиглэнэ, хүн бүхэн энчээ
Хэмнэл бүжиглэнэ, дэмжинэ бүгд Dj-г
Эрүүний цагдаа эндээс бүүр явжээ
Эргээд ирэх үедээ тэр намайг занажээ
Эргэн тойрон гэрлэн гялбаанд
Энд тэндгүй бүжгийн талбайд
эргээд хартал нөгөө цагдаа
Одоо энэ үйл ажиллагаагаа зогсоо
ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ
Дайралцвал дайралций, далим хөөргөө тавилций
Хэлэлцвэл хэлэлций, хэт хутгаа тавилций
Дайралцвал дайралций, далим хөөргөө тавилций
Хэлэлцвэл хэлэлций, хэт хутгаа тавилций
Read On 0 - сэтгэгдэл

3 охин - Дэлхийн ягаан зүрх

4:12 PM
Цэцэгс модод нь энд үнэрээр төгс
Жимс бал нь энд дуу алдам
Урсгал ус, гол мөрөн нь тунгалаг бас мөнхийн юм
Уруул хүрэхэд нь энд хайр амсана
Уруул хүрэхэд нь энд хайр амсана

Үүлс нь хүртэл энд сүү шиг цагаан
Талын салхи нь энд дураараа
Гүн хөх тэнгэрийн заадас руу
Нүд алдан байж ширтэхэд
Эрх чөлөөгөө энд мэдэрнэ
Эрх чөлөөгөө дүүрэн амьсгална би
Дт: Дэлхий ягаахан зүрх
Дуусашгүй хайрын өлгий
Мянган мянган жил Миний Монголд
Аз жаргалын үлгэр төгсөшгүй
Аз жаргалын дуу энд дуусашгүй

Зөөлөн цасан энд уярааж бударна
Бороо нь ч бас энд хайр шивнэнэ ээ
Наврын алтанхан навчис
Хаврын номин яргуй энд
Хаа ч байхгүй өнгөөр солонгорно
Хаа ч үгүй дээдийн ганцхан дэлхийн зүрх ээ

Дт: Дэлхий ягаахан зүрх
Дуусашгүй хайрын өлгий
Мянган мянган жил Миний Монголд
Аз жаргалын үлгэр төгсөшгүй
Аз жаргалын дуу энд дуусашгүй
Бид заавал туулах энэхэн амьдрал аа
Бас чамаас салшгүй энэ тавилангаа
Даанч их хайраараа хайрлана
Хаа ч үгүй дээдийн ганцхан дэлхийн зүрх ээ
Дт: Дэлхий ягаахан зүрх
Дуусашгүй хайрын өлгий
Мянган мянган жил Миний Монголд
Аз жаргалын үлгэр төгсөшгүй
Аз жаргалын дуу энд дуусашгүй /2 удаа/
Read On 0 - сэтгэгдэл

3 охин - Цаснаас түрүүлж үнсээч

4:10 PM
Цайран будрах цасан бүжиглэн эргэлдсээр
Цагаахан гуниг сэтгэлээс нисч одлоо
Цайлган хонгор энхрий чинийхээ уруулыг
Цасан ширхэг мэт зөөлнөөр үнсье үнсье

Дахилт-1:
Цас минь чи хаялаач хайртыг минь үнсээч
Цагийн аясанд хувирахгүй сэтгэлийг минь түүнд илчлээч
Хайрт минь чи амлаач харцаараа шивнээч
Ханашгүй жаргал амлаач өвлийн үдшээр болзъё

Дахилт-2:
Цаснаас түрүүлж үнсээч хайрт минь намайгаа хацар дээр минь
Хайрын сормуус хацар дээр минь орлоо зөөлөн бударлаа
Хайрын сормуус хацар дээр минь дэврэн орлоо бударлаа
Хацар дээр минь цаснаас түрүүлж үнсээч

Намайг тэврээд үнс хайрт минь намайг үнс
Анхны цасан аз жаргал шивнэн орлоо зөөлөн бударлаа
Анхны цасан аз жаргал шивнэн орлоо
Амраг чинийхээ уруул дээр чинь үнсье
Чамайгаа үнсье хайрлан байж үнсье энхрий хайрт минь

Аниргүйхэн хотын гудамжинд цав цагаан
Аялах дууны бүжиг тэр цаас ч юм уу
Амраг хайрт минь чинийхээ харцнаас би
Анхны цас мэт ариухан хайрыг мэдрэе

Дахилт-1:
Цас минь чи хаялаач хайртыг минь үнсээч
Цагийн аясанд хувирахгүй сэтгэлийг минь түүнд илчлээч
Хайрт минь чи амлаач харцаараа шивнээч
Ханашгүй жаргал амлаач өвлийн үдшээр болзъё

Дахилт-2:
Цаснаас түрүүлж үнсээч хайрт минь намайгаа хацар дээр минь
Хайрын сормуус хацар дээр минь орлоо зөөлөн бударлаа
Хайрын сормуус хацар дээр минь дэврэн орлоо бударлаа
Хацар дээр минь цаснаас түрүүлж үнсээч

Намайг тэврээд үнс хайрт минь намайг үнс
Анхны цасан аз жаргал шивнэн орлоо зөөлөн бударлаа
Анхны цасан аз жаргал шивнэн орлоо
Амраг чинийхээ уруул дээр чинь үнсье
Чамайгаа үнсье хайрлан байж үнсье энхрий хайрт минь
Read On 0 - сэтгэгдэл

3 охин - Чамайг хайсаар байх уу?

4:08 PM
Би яагаад энэ өдөр энэ үдшийнх шиг ганцаардаж
Болзоонд явахыг бие сэтгэл хүсээд байна вэ?
Хөггүй болсон төгөлдөр
Хуур шиг гуниглаад
Яагаад дурлал намайг зорьж ирэхгүй
Хүлээлгээд байна вэ?

Зүрх чи минь уйлаа юу?
Зүрх минь ганцаардад байна уу?
Хайр амтагдсан тэврэлтийг хаанаас олох вэ?
Би хайрын элчинд хацараа дулаацуулахсан
Өвлөөр бүтэн сарыг ширтэн бүхэл шөнөжин суухсан гэж бодоод хайсаар байх уу?

Хайр дурлал бороо биш тэнгэрээс орохгүй
Хаялан будрах цас ч бас биш
Тэр зөвхөн зүрх сэтгэлээс ургах
Тэргэл сарны солонгон хүрээлэл

Шөнийн бороонд норолгүй
Ганцаараа үлдсэн цэцэг
Өглөө нарнаас урьд хатаж эхэлдэг дэлбээ нь

Ганцхан намайг хайрын дээдээр хайрлах
Дурлал минь бий гэдэгт
Зүрх чи зүүдэнд минь шивнэдэг юм

Зүрх чи минь уйлаа юу?
Зүрх минь ганцаардад байна уу?
Хайр амтагдсан тэврэлтийг хаанаас олох вэ?
Би хайрын элчинд хацараа дулаацуулахсан
Өвлөөр бүтэн сарыг ширтэн бүхэл шөнөжин суухсан гэж бодоод хайсаар байх уу?

Хайсаар байх уу
Зүрх минь

Зүрх чи минь уйлаа юу?
Зүрх минь ганцаардад байна уу?
Хайр амтагдсан тэврэлтийг хаанаас олох вэ?
Би хайрын элчинд хацараа дулаацуулахсан
Өвлөөр бүтэн сарыг ширтэн бүхэл шөнөжин суухсан гэж бодоод хайсаар байх уу?
Read On 0 - сэтгэгдэл

3 охин - Чихэнд минь шивнээрэй

4:05 PM
Дандаа хоёул хамтдаа байна гэж үнсээрээ
Дассан сэтгэлын үгээ шивнээрэй
Дурлал намайг эзэмдэжээ
Зүрхийг уярааж дээ
Дуу шиг үнэн амьдарлыг хамтдаа эхэлэе

Хэрвээ чи энэ бүхнийг адилхан бодож байвал
Хурдхан ирээрэй
Одоохон ирээрэй
Цэцэгс тэврээд гүйгээд хүрээд ирээрэй
Чин зүрхнээсээ би чамд хайртай
Гэж хэлээд тэврээрэй
Гэгээн хайрын дуугаа чамдаа би чинь дуулая

Сонсоорой хайраа
Хайраа сонсоорой
Хайраа

Хамтдаа байвал жаргалтай гэж итгээрэй
Хайрлаж энхрийлж намайгаа тэврээрэй
Чи минь надад итгээрэй
Хайраа сонсоорой
Чихэнд минь хайраа шивнээд зөөлөн үнсээрэй

Хэрвээ чи энэ бүхнийг адилхан бодож байвал
Хурдхан ирээрэй
Одоохон ирээрэй
Цэцэгс тэврээд гүйгээд хүрээд ирээрэй
Чин зүрхнээсээ би чамд хайртай
Гэж хэлээд тэврээрэй
Гэгээн хайрын дуугаа чамдаа би чинь дуулая

Сонсоорой хайраа
Хайраа сонсоорой

Сонсоорой

Цэцэгс тэврээд гүйгээд хүрээд ирээрэй
Чин зүрхнээсээ би чамд хайртай
Гэж хэлээд тэврээрэй
Гэгээн хайрын дуугаа чамдаа би чинь дуулая

Сонсоорой хайраа
Хайраа сонсоорой
Сонсоорой
Хайраа
Read On 0 - сэтгэгдэл

3 охин - Шинэ жил

4:01 PM
Шив шинэхэн цагаахан цас
Шинэ өглөөтөэй учиран золголоо
Ширхэг ширхэгээр хаялан орсоор
Шинэхэн хосуудын сэтгэлийг мялаасан

Өнтөй өвлийн цагаахан цас
Өөрийн өнгөтэй учран золголоо
Өндөр тэнгэрээс хаялан орсоор
Өхөөрдөм хүүхдүүдийн сэтгэлийг мялаасан

Шинэ жилийн баярыг хүргэе
Шинэ оны мэндийг дэвшүүлье
Та нартаа сайн сайхныг хүсээд,
Шинэ жилийн мэнд, шинэ оны мэнд та нартаа хүсье, бид бүгдээс

Happy new year! Happy new year!
Дуулан бүжин цэнгэн наадацгаая

Хүсэн хүлээсэн шинэ жил ирлээ
Хүний өглөөтэй учиран золголоо
Хүж эх дэлхийдээ гоёлоо нэмсэн
Хүн ардынхаа сэтгэлийг мялаасан

Ганган хээнцэр гацуурхан модод
Гоёлын зүүлттэй учран золголоо
Гялалзан анивчих одод гэрэлтсээр
Гадаа гэртгүй хотыг мялаасан

Шинэ жилийн баярыг хүргэе
Шинэ оны мэндийг дэвшүүлье
Та нартаа сайн сайхныг хүсээд,
Шинэ жилийн мэнд, шинэ оны мэнд та нартаа хүсье, бид бүгдээс

Happy new year! Happy new year!
Дуулан бүжин цэнгэн наадацгаая

Шинэ жилийн баярыг хүргэе
Шинэ оны мэндийг дэвшүүлье
Та нартаа сайн сайхныг хүсээд,
Шинэ жилийн мэнд, шинэ оны мэнд та нартаа хүсье, бид бүгдээс

Happy new year! Happy new year!
Дуулан бүжин цэнгэн наадацгаая

Шинэ жилийн баярыг хүргэе
Шинэ оны мэндийг дэвшүүлье
Та нартаа сайн сайхныг хүсээд,
Шинэ жилийн мэнд, шинэ оны мэнд та нартаа хүсье, бид бүгдээс

Happy new year! Шинэ жил ирлээ
Happy new year! Шинэ он гарлаа
Дуулан бүжин цэнгэн наадацгаая Дуулан бүжин цэнгэн наадацгаая
Read On 0 - сэтгэгдэл

3 охин - Bye bye

2:28 PM
Өглөө босоод чамруу ярилаа
Үргэлж чи сэрээгүй байх юм
Үнэндээ ярих дургүйг чинь би
Үгнээс чинь сонсоод ойлгох юм

Усанд орчихоод толинд харлаа
Уруулаа будаж хэсэг зогслоо
Уураа гаргах гэж инээлээ
Удаан удаан цонхруу ширтлээ

ДХ: Дандаа би чамаас эхэлж уучлалт гуйх юм
Дараа нь тэгээд дандаа би өөрөө буруутах юм
Oh baby! Одоо би чамаас уучлалт гуйхгүй ээ
Дандаа би чамаас эхэлж уучлалт гуйх юм
Дараа нь тэгээд дандаа би өөрөө буруутах юм
Oh baby! Оройтожээ миний хайр bye bye!

Дараа нь би уяангаагынд очлоо
Мэдээж гэртээ байхгүй байлаа
Мэдрэл юм шиг дэлгүүр хэсхэд
Миний дэргэд дажгүй залуу зогслоо

Би хэдий болтол би хүлээх вэ?
Хэлээд өгөөч надад хайрт минь
Одоо чи надад учираа хэлэхгүй бол
Ондоо хүнийх болхоос яах вэ?

ДХ: Дандаа би чамаас эхэлж уучлалт гуйх юм
Дараа нь тэгээд дандаа би өөрөө буруутах юм
Oh baby! Одоо би чамаас уучлалт гуйхгүй ээ
Дандаа би чамаас эхэлж уучлалт гуйх юм
Дараа нь тэгээд дандаа би өөрөө буруутах юм
Oh baby! Оройтожээ миний хайр bye bye!

Уурла хайрла намайг хайрла гэсэн ч бусдаас хармал
Дурла дарал намайг зэмэл гэхдээ битгий адал
Асуудал дүүрэн худал ярианд итгэж бүү тамал
Бодол санаа бүхнээ тулгаж эд эс битгий хэмэл

Цэгэл тэгэл муухай аашаа нэг мөр цэгэл
Чамайгаа гуйлаа аргаа ядан худлаа уйлан суулаа
Сонирхол буулаа чи бүр сүүлдээ надаар гуйлган суулаа
Чиний хоосон нүд хөмсөг сайхан царай oh bye bye!

ДХ: Дандаа би чамаас эхэлж уучлалт гуйх юм
Дараа нь тэгээд дандаа би өөрөө буруутах юм
Oh baby! Одоо би чамаас уучлалт гуйхгүй ээ
Дандаа би чамаас эхэлж уучлалт гуйх юм
Дараа нь тэгээд дандаа би өөрөө буруутах юм
Oh baby! Оройтожээ миний хайр bye bye!/x2/
Read On 0 - сэтгэгдэл

3 охин - Stupid boy

2:27 PM
Stupid boy, stupid boy, stupid boy
Stupid boy, stupid boy, stupid boy
Stupid boy, ээждээ тэр бүхнийг даатгана
Stupid boy, саахалтай хөгшин хүүхэд
Stupid boy, эр хүн шиг ...
Stupid boy, stupid boy
Ээж нь түүнийг цаг үргэлж балчир танхилаар төсөөлж ирсэн
Элдэв асуудлаас хамгаалж өмгөөлнө, өмгөөлнө
Хорин хэдийг насалсан ч памперснаасаа салаагүй
Тэнэг залуу болимоор юм өө

Ээжээ, oh oh lollipop идмээр байна
Ээжээ, oh oh нарны шил зүүмээр байна
Ээжээ, oh oh охидтой зугаалмаар байна
Ээжээ, oh oh шөнөжин би party-дмаар байна

Stupid boy, идэхээс өөр эрдэм номгүй
Stupid boy, шоудахаас өөр ажилгүй
Stupid boy, мөрөөдөж бодохоос цаашгүй
Stupid boy, stupid boy
Амьдралд өөрөө хөл тавин ... баатар болж
Алингаа алдаж арчаагүй хүндээ, арчаагүй хүндээ
Хүн шиг амьдрал зохиох гэхээр
Хэлгүй байж хүүхэн эргүүлж
Охин шууханд нүдээ унагана

Ээжээ, oh oh lollipop идмээр байна
Ээжээ, oh oh нарны шил зүүмээр байна
Ээжээ, oh oh охидтой зугаалмаар байна
Ээжээ, oh oh шөнөжин би party-дмаар байна

Stupid boy, stupid boy, stupid boy, stupid boy
Stupid boy, ээж нь түүнийг үргэлж жаахнаар төсөөлсөн
Stupid boy, олон асуудлаас хамгаалж өмгөөлдөг
Амьдралд өөрөө хөл тавин ... баатар болж
Алингаа алдаж арчаагүй хүндээ, арчаагүй хүндээ
Хүн шиг амьдрал зохиох гэхээр
Хэлгүй байж хүүхэн эргүүлж
Охин шууханд нүдээ унагана

Ээжээ, oh oh lollipop идмээр байна
Ээжээ, oh oh нарны шил зүүмээр байна
Ээжээ, oh oh охидтой зугаалмаар байна
Ээжээ, oh oh шөнөжин би party-дмаар байна
Ээжээ, гоё lollipop идмээр байна
Ээжээ, armani шил зүүмээр байна
Ээжээ, oh oh охидтой зугаалмаар байна
Ээжээ, oh oh шөнөжин би party-дмаар байна
Read On 0 - сэтгэгдэл

3 охин ft Ice top - Баасан гараг

2:25 PM
Үдшийн тэнгэрт саран гийлээ
Хүдэр цээжийг чинь налъя baby
Нуугаад яахав надад чамайг гэсэн хүсэл бий
Намайг энхрийлэх янагийн үгсээ яасан бэ
Аль алив шоудъя шалавхан гараад ир ханьсая
Тав дахь өдөр савдаг өдөр бүдийг дуудъя төгрөгнөөс бусдыг нь аваад яваа
Би энд байна шүү би ч бас байна шүү
Би ч бас байна шүү охидтой яана шүү
Яана шүү гэснээс байна шүү тээ сайхан байна шүү тээ
Санаж байснаас үнэхээр сайхан байна шүү тээ
нүүгээр дүүрэн охидууд дүүрэн эгчмэд бүсгүй талбай дүүрэн
Эднийг битгий ичээ битгий эгчээ мэгчээ гээч ээ энд ирсэн шоучидаа
Элдвийн ажил бодох оо боль энгийн даруу өмсөж зүүсэн хувцсаа хурдан соль
Хувцасаа соль ажлаа боль худлаа суухаар цусаа холь суу нааш ир
Май уу чи нааш ир энд суу би чамтай түншлэе дараа нь чамайг цэнэглэе
Би энд байна шүү охидтой яана шүү
Миний таньдаг охид хаана байна аа
Миний танилууд баганы цаана байна аа
Мөн байна аа тэд тийм байна аа
Юу л байна надад мөнгө байна аа
Хүүш тэрийг хараа сак baby
Гайхаад хэрэггүй ээ чи baby
Чамтай танилцъя хүүе baby
Тэгээд дараа нь хоёулаа жаргаж цэнгэе come on

Дахилт:

Энэ долоо хоног гэртээ суулаа больё одоо болоо
Дэгжин хувцасаа өмсөөд гаръя нас биеэ битгий голоо
Энэ өдөр миний байх газар энэ гэр нэг л биш ээ
Харин тийшээ явах нь нэг л зөв зөн совин юм шигээ
Аз жаргал дүүрэн мишээ бид бие биендээ хайраа шингээе
Бид нарын савах хугацаа мэдээж өглөө болтол тийм бишээ тийм ээ
Намайгаа чи минь битгий түгшээ надтай хамтдаа гараа дээшээ
Наргия цэнгэе доргие бүжье намуухан шөнийг үдье
Hey baby сайхан байна уу baby тасарч уусаар үнэн сак baby
Таазаа саваад crazy funny baby намайг ширт хар би smile baby зад ав сав савч
Freedom baby Сэтгэлээрээ итгэлээр чи lucky baby
Халаалттай татаач ээ so so baby харин бүү согт бас шогт чи baby цоглог дуутай орноос босон утас шүүрэн хэсэг гарлуу залгаж гарлаа
Санаа нийлэн хэсэг бөөнөөр хэсэг нөхдөөр арай өөрөөр сэтгэж гарлаа сэтгэл зовоох нэгэн зүйлтэй арга тасарлаа гэтэл овоо нэгэн санаа тархинд тодорлоо бадарлаа саналаа
Тэр нэгэн савах дуртай намайг үргэлж сонжих дуртай тэр нэгэн залууг би санан залгалаа Байна уу сайн уу чамд мөнгe байна уу

Дахилт:

Юу байна аа залуучууд аа бүсгүйчүүдээ
За тэгэхээр өнөөдөр сайхан шоу тэслэх үү
Тэр бүсгүйг бүжгэнд урих уу эсвэл суугаад жоохон юм уухуу
Учраа мэдэхгүй түүнийгээ би чинь дайлна би чинь хайлна би чинь
Уран цэцэн үгээрээ би түүнийгээ би чинь өөрийн болгоод буулгаад авчихъя бэлхүүсээр нь тэврэн бүжье
Харин гэтэл хажуу талаас алив алив наашаа дөх гэдэг байгаа
Пөөх ядаж байхад ямар дажгүй хөөрхөн юм бэ хөөх
Өнөөдөр баасан гараг шоудахад таарсан өдөр энэ өдрийг сайхан гэнэ
Энэ тэндэхийн баараар тэнэ
Тээр доороос хүслийн асах галаас хурц булаам sex ажаа хажуу талаас татан чангаана ямар сайхан байна ёооё тиймээ ийм кайф гоё
I’m sexy boy ёстой яах нь энэ вэ намайг өдөөд согтуу ажаа яах нь вэ тийм ээ хаачих нь вэ намайг хөтлөөд эгчээ хаачихна вэ
Байжий тавьжий та суужий дарс уугаад ондоо залууг хайжий
Энд цугласан охид ёстой хөөрхөн гээч чи жоохон чөлөөтэй бөгсөө хөдөлгөөч
Чамайг сайхан гэнэ уян зөөлөн янаг хөдөлдөг гэнэ
Чамтай байхад надад үнэхээр ёстой сайхан байна энэ охин буудалд очиж надад энгэрээ нээнэ ээ
Энэ үеэр гоол алдвал миний хүүхдийг тээнэ

Дахилт:

Энд тэндгүй уйтгарт хүмүүс суусаар байна харсаар байна манай хэд дарс пиво-г шимэн шимэн зооглож байна байна
Хөөрхөн охид энд тэндгүй бүжиглэнэ тэд наалдан цэнгэнэ
Харин би бол яг энэ бааранд олон бүсгүйтэй хамтдаа байна хэл ам орооцолдоод нилээд согтсон бололтой би
Баасан ахын төрсөн өдөр надад үнэхээр сайхан байна шүү
Баярлаж цэнгэх доргих сайхан
Баасан гарагт уулзацгаая
Read On 0 - сэтгэгдэл

Зангад, Ариунаа, Төмөрцог, 3 охин - Багшаа дуулья

2:18 PM
Оньсыг тайлан эрдмийн үүдийг нээж өгч та
Оюун гийлгэн ээлтэй замыг зааж өгч та
Оройд дээдлэм ардын багш таны
Ойд шингээсэн баатар сүрийг магтъя
Оройд дээдлэм ардын багш таны
Ойд шингээсэн баатар сүрийг магтъя

Үнэнийг айлдан учрын чагт нээж өгч та
Үзлийг суурилан учгийн гох зааж өгч та
Үнэхээр хайрлам ардын багш таны
Үүрд гайхуулам сайхан алдрыг магтъя
Үнэхээр хайрлам ардын багш таны
Үүрд гайхуулам сайхан алдрыг магтъя

Дэвшлийг ойлгох хүчний хөл нээж өгч та
Дэлхийг нийтлэх хүний хэл зааж өгч та
Дэгжлээр дүүлсан ардын багш танаа
Дээш бадраасан үйлст ачийг магтъя
Дэгжлээр дүүлсан ардын багш танаа
Дээш бадраасан үйлст ачийг магтъя
Дэгжлээр дүүлсан ардын багш танаа
Дээш бадраасан үйлст ачийг магтъя
Read On 0 - сэтгэгдэл

3 охин - Бид гурвуулаа

2:13 PM
me on ... just don't care
Нээрээ хамт 3 охин, бидний бүжиг энэ дуунд зохино
Өөр хэн нэгэн намайг орхионо
Гэсэн ч 3 охин одоо хүртэл ...
Ану, Анна, Соло гэдгийг мэдэхгүй бол
Стиль имиж харин бусдаас нэг л ондоо
Хайр сэтгэл гэдэг чухал байдаг хойно доо
Харин бидэнд хамтлаг хамгийн ...
Уран бүтээл хийх гэж удлаа
Учир нь бид нар дуулж чадахгүй худлаа
3 охин тайзан дээрээ гараад ирлээ
Арай өөр ... бариад гараад ирлээ

3 охин тайзан дээрээ гараад ирлээ
Арай өөр ... бариад гараад ирлээ
Харин бидэнд хариу барин бүжиглээрэй
Хариу барин бид нар чин сэтгэлээрээ
Бид хамтдаа, бид цугтаа мэдэрч дуулна
Цаг хугацаа явж одсон ч бид гурвуулаа
3 охин тайзан дээрээ гараад ирлээ
Арай өөр ... бариад гараад ирлээ
Харин бидэнд хариу барин бүжиглээрэй
Хариу барин бид нар чин сэтгэлээрээ
Бид хамтдаа, бид цугтаа мэдэрч дуулна
Цаг хугацаа явж одсон ч бид гурвуулаа
3 охин тайзан дээрээ гараад ирлээ
Арай өөр ... бариад гараад ирлээ
Харин бидэнд хариу барин бүжиглээрэй
Хариу барин бид нар чин сэтгэлээрээ
Бид хамтдаа, бид цугтаа мэдэрч дуулна
Цаг хугацаа явж одсон ч бид гурвуулаа

3 охин тайзан дээрээ гараад ирлээ
3 охин тайзан дээрээ гараад ирлээ
Read On 0 - сэтгэгдэл

3 Охин ~ Удахгүй чи надаас

9:16 AM
УДАХГҮЙ ЧИ НАДААС НЭГЭН ЗҮЙЛ АСУУНА
УУЧЛАН БАЙЖ ЧИ ТЭР ҮГЭЭ СҮҮЛИЙН УДАА АСУУНА
БОЛОХГҮЙ БАС ӨРНӨХГҮЙ БАЙГАА ДУРЛАЛЫГ
БОДОЛ САНААНААСАА ХИЙСГЭН МАРТМААР БАЙГААГ МИНЬ АСУУНА

Дх: БИ ӨӨРӨӨ ЯВЧИХВАЛ ЧАМД АМАР ХАЙРТ МИНЬ
ХАЙХ ГЭЖ ОРОЛДООД, ХААНААС Ч СУРАГЛААД ХЭРЭГГҮЙ
АЛЬ ХЭДИЙН БИ ЧИНИИХ БАЙХАА БОЛИОД
АЛГА БОЛСОН ДУРЛАЛААС ЮУ Ч ЧАМД ҮЛДЭЭХГҮЙГЭЭР ХОЛДСОН БАЙНА

САНААНДГҮЙ ЧИ НАДААС ХЭЦҮҮ ЗҮЙЛ АСУУНА
САЛАХЫН ТУЛД БИШ ЖАРГАЛТАЙ БАЙХ ГЭЖ НИЙЛСЭНЭЭ АСУУНА
ИТГЭХГҮЙ БАС ИНЭЭХГҮЙ БАЙГАА ӨӨРИЙГӨӨ
ЭНД ҮЛДЭЭХ ТУХАЙ ЭСВЭЛ ҮЛДЭЭХГҮЙ ТУХАЙ ЗҮРХНЭЭС МИНЬ НИ АСУУНА

Дх: БИ ӨӨРӨӨ ЯВЧИХВАЛ ЧАМД АМАР ХАЙРТ МИНЬ
ХАЙХ ГЭЖ ОРОЛДООД, ХААНААС Ч СУРАГЛААД ХЭРЭГГҮЙ
АЛЬ ХЭДИЙН БИ ЧИНИИХ БАЙХАА БОЛИОД
АЛГА БОЛСОН ДУРЛАЛААС ЮУ Ч ЧАМД ҮЛДЭЭХГҮЙГЭЭР ХОЛДСОН БАЙНА

МАРТАХ ГЭЖ ДАСГААГҮЙ ЮМ ШҮҮ ӨӨРТӨӨ ЧАМАЙГ
УЙЛАХГҮЙ ГЭВЭЛ БИ БАС БАЯРЛАНА
САНАХ ГЭЖ ХАГАЦААД ЯАХ ЮМ БЭ
САРНААС Ч ӨНДӨРТ ХҮРЭЭГҮЙ ДУРЛАЛ МИНЬ УНТАРЧЭЭ
Read On 0 - сэтгэгдэл

3 Охин ~ Аавдаа баярлалаа

4:03 PM
Мөнх наран мэт миний ааваа
Хайрын дээдээр бүүвэйлж охиноо тэвэрдэг
Халуун дулаахан нөмөрт тань би
Үргэлж дандаа гэрэл гэгээ рүү тэмүүлж явна
Хайртай аавыгаа санан уулзахад
Хамгаас үнэн үгийг тань би сонсдог
Уужуу сэтгэлдээ аавыгаа бодохоор
Ухааныг тань үр чинь бишрэн хүндэлж явна

Дх: Аврал хайр энэрэлийн алтанхан оч нь аав минь та билээ
Аав таныхаа сэтгэлийн жигүүр болсон үр охин нь би билээ
Хайртай ээжийд минь халамж хайрын дээд хань
Халуун сэтгэлтэй аавдаа охин нь баярладаг /2/
Аав минь таньдаа охин нь баярладаг /2/

Үр биднийхээ наран болсон
Цайлган сэтгэлт аавыгаа би дуулж байна
Уулын горхи шиг ая дуу минь ааваа
Миний бэлэг болж таньдаа охин нь үнсүүлмээр байна


Дх: Аврал хайр энэрэлийн алтанхан оч нь аав минь та билээ
Аав таныхаа сэтгэлийн жигүүр болсон үр охин нь би билээ
Хайртай ээжийд минь халамж хайрын дээд хань
Халуун сэтгэлтэй аавдаа охин нь баярладаг /2/
Аав минь таньдаа охин нь баярладаг /2/

Уулын горхи шиг ая дуугаа ааваа таньдаа зориулж дуулъя
Аав минь таньдаа охин нь баярладаг
Халуун сэтгэлт аав тань руугаа хурдан очоод үнсүүлмээр байна
Аав минь таньдаа охин нь баярладаг /2/
Read On 4 - сэтгэгдэл

3 Охин ~ Эр хүн зүрхэндээ уйлдаг

5:39 PM
Хайр минийх байсан
Үүрд гэж итгэсэн
Хамгийн нандин өдрүүд байсан
Даанч би гомдоосон

Хайр нисээд одсон
Чи надаас явсан
Чиний хайрыг дааж чадаагүй
Өөртөө би гомдсон

Дх:Өр зүрх чинь харууслын нулимсаар дүүрч
Өөрөөс минь хайр хүлээснийг мэдээгүй
Гэнэн сэтгэл хожимдож ухаарлаа гээд ч
Эр хүн зүрхэндээ уйлдаг юм байна

Итгэл алдраад удсан
Сэтгэл өнчрөөд үлсэн
Харин зүрх минь шаналлаар дүүрэн
Уйтай гунигтай

Дх:Өр зүрх чинь харууслын нулимсаар дүүрч
Өөрөөс минь хайр хүлээснийг мэдээгүй
Гэнэн сэтгэл хожимдож ухаарлаа гээд ч
Эр хүн зүрхэндээ уйлдаг юм байна

Хайр буцаад ирээч
Би чамайг хүлээнэ
Гомдсон сэтгэл шаналсан зүрхийн чинь
Ганц удаа ч гэсэн аргадахсан
Read On 0 - сэтгэгдэл

3 Oхин, Дөлгөөн ~ Amore

10:38 AM
Jump jump jump - everybody jump
Өлмий дээрээ дээш сэгсэлзээрэй jump
Хэлбэлзээрэй гээш хэлээ гарга хэнээч

Миний top ten list хөгжилтэйхэн бас тэгээд л
Наргиантайхан жаал цэнгээд л, жаргалтайхан инээгээд л
Ер нь догь догьдоо хамтаараа энд догь
Бүгдээрээ байх нь догь хэлээрээ нэг долооё
Амандаа даа

Дх:
Аморе,
Мэнд аморе
Бүгд амортие
Мэнд амортие

Хаанаас ирсэн гайхал вэ
Хэлээ гаргаад зохино
Харсан болгон нахилзаад
Хэмнэл дагаад дохино
Go go for your dream
Амттай мөчүүд яг л ice cream
Гадуур дотуур инээж алхаад
Ганц хариулт I have a dream
Bounce Bounce хэлээ дээш
Багадаад байвал бүгд хөлөө дэлс
Охид залуус онцгой бүсэд оройжин хамт dance
Ер нь dance dance dance хамтаараа бүгд dance
Бүгдээрээ баахан dance хэлээрээ бас нэг dance
Let's dance dance dance dance ...

Дх:

Сайн сонс энэ beat, цаанаа so cool
Болж байна болдийм байна алж байна алдийн байна
Энэ үнэхээр давгүй шүү
Энэ үдэш галзуу шүү
Хүн болгон хүртэе шүү дорьгий шүү тэргүүлнэ шүү
I like it sorry намайг уучил
I like it өөрийгөө би даачие
Цоглог энд тэндгүй тэнд эндгүй энд тэндгүй
Би ганц удаа ханз авлаа
Гацаж бас бяц авлаа
Хаа сайгүй санаа зоволтгүй гарч болохгүй
Гарч ганц бяц ...

Дх:
Аморе,
Мэнд аморе
Бүгд амортие
Мэнд амортие

Мэнд амортие /х2/
Read On 0 - сэтгэгдэл

3 Охин ~ Ганцхан чинийх

11:14 AM
Уян зөөлөн чин зүрхний хайр минь
Үнэнч гэдгээ чамдаа өдөр бүр хэлмээр байна
Нарт ертөнц биднийг үргэлж хайраар хөглөнө
Хайр дурлалдаа хоёулаа уусан цэнгэн жаргана

Дурлал хайрын зүүд зэрэглээн дунд
Дуусашгүй хайраа чамдаа зориулж
Чамайг жаргаах гэж би чинь ирсэн юм шиг
Насан туршдаа би чамайгаа хайрлая

Чамайгаа би хайрлаад тэр л хайрандаа
Улам уусан шингээд зөвхөн чинийх болж
Амьдралын минь хувь тавилан ганцхан чиний хайр шүү

Чамайг жаргаах гэж би чинь ирсэн юм шиг
Насан туршдаа би чамайгаа хайрлая
Чамайгаа би хайрлаад тэр л хайрандаа
Улам уусан шингээд зөвхөн чинийх болж
Амьдралын минь хувь тавилан ганцхан чиний хайр шүү

Амьдралын минь он жилүүд улиравч
Холын бороотой намрыг хамт өнгөрүүлж туулахсан
Хайрын тэр харцыг үргэлж услан байж
Хайрын уянгатай хамт ариун дурлалаа дуулая

Дурлал хайрын зүүд зэрэглээн дуунд
Дуусашгүй хайраа чамдаа зориулж
Чамайг жаргаах гэж би чинь ирсэн юм шиг
Насан туршдаа би чамайгаа хайрлая

Чамайгаа би хайрлаад тэр л хайрандаа
Улам уусан шингээд зөвхөн чинийх болж
Амьдралын минь хувь тавилан ганцхан чиний хайр шүү
Read On 0 - сэтгэгдэл

3 Охин ~ Jingle bell rock

10:33 AM
Jingle bell, jingle bell
Jingle bell rock
Jingle bell swing
And jingle bells ring
Snowing and blowing
Up bushels of fun
Now the jingle hop has begun

Jingle bell, jingle bell
Jingle bell rock
Jingle bells chime in
Jingle bell time
Dancing and prancing
In jingle bell square
In the frosty air

What a bright time
It's the right time
To rock the night away
Jingle bell, time
Is a swell time
To go gliding in a
one horse sleigh

Giddy-up, jingle horse
Pick up your feet
Jingle around the clock
Mix and mingle
In a jingling beat
That's the jingle bell rock
Read On 0 - сэтгэгдэл

Амархүү, 3 охин - Зүрх чам руу

8:50 AM
Зөрөөд өнгөрөхдөө чи над руу нүдээрээ инээсэн
Зөөлөн инээмсэглэлд чинь би дурласан

Дурласан би чинийхээ энхрийхэн харцанд
Хоргодсон миний зүрх чинийхээ дэргэд
Зөрөөд өнгөрөх тавилан биднийг төөрүүлээгүй
Хүрээд ирсэн хайр минь

Учирсан би анх чамтайгаа өвлийн цаснаар
Уулзах бүртээ нууцлаг сайханд чинь татагдсан
Хайрлаж учирсан бидэн хоёрын дурлал
Хоног өдрүүдийн минь жаргал

Дх: Зөөлөн зөөлөн цасан хаялна
Зөвхөн миний уруул дээр хайлна
Уулзах мөчөө хүлээж суухдаа дуу аялна
Халуухан зүрх минь чам руу *2

Нартай бас цастай өвлийн намуухан өдөр
Хайр дүүрэн сэтгэл чи намайг зорьж ирсэн
Намайг чамайг догдлуулсан энэхэн учрал
Ариухан хайрын минь эхлэл

Дх:

Чамтайгаа хамт байхад би нэг л өөр
Чиний нүд чимээгүй ширтэх харц чинь
Намайг жаргалтай болгох юм
Гараас минь чи зүрхлэн атгахад итгэл төрсөн
Ганцхан чамд хайртай гэж сэтгэлдээ би шивнэсэн

Дх: *2
Read On 1 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2