Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

3 Охин ~ Удахгүй чи надаас

УДАХГҮЙ ЧИ НАДААС НЭГЭН ЗҮЙЛ АСУУНА
УУЧЛАН БАЙЖ ЧИ ТЭР ҮГЭЭ СҮҮЛИЙН УДАА АСУУНА
БОЛОХГҮЙ БАС ӨРНӨХГҮЙ БАЙГАА ДУРЛАЛЫГ
БОДОЛ САНААНААСАА ХИЙСГЭН МАРТМААР БАЙГААГ МИНЬ АСУУНА

Дх: БИ ӨӨРӨӨ ЯВЧИХВАЛ ЧАМД АМАР ХАЙРТ МИНЬ
ХАЙХ ГЭЖ ОРОЛДООД, ХААНААС Ч СУРАГЛААД ХЭРЭГГҮЙ
АЛЬ ХЭДИЙН БИ ЧИНИИХ БАЙХАА БОЛИОД
АЛГА БОЛСОН ДУРЛАЛААС ЮУ Ч ЧАМД ҮЛДЭЭХГҮЙГЭЭР ХОЛДСОН БАЙНА

САНААНДГҮЙ ЧИ НАДААС ХЭЦҮҮ ЗҮЙЛ АСУУНА
САЛАХЫН ТУЛД БИШ ЖАРГАЛТАЙ БАЙХ ГЭЖ НИЙЛСЭНЭЭ АСУУНА
ИТГЭХГҮЙ БАС ИНЭЭХГҮЙ БАЙГАА ӨӨРИЙГӨӨ
ЭНД ҮЛДЭЭХ ТУХАЙ ЭСВЭЛ ҮЛДЭЭХГҮЙ ТУХАЙ ЗҮРХНЭЭС МИНЬ НИ АСУУНА

Дх: БИ ӨӨРӨӨ ЯВЧИХВАЛ ЧАМД АМАР ХАЙРТ МИНЬ
ХАЙХ ГЭЖ ОРОЛДООД, ХААНААС Ч СУРАГЛААД ХЭРЭГГҮЙ
АЛЬ ХЭДИЙН БИ ЧИНИИХ БАЙХАА БОЛИОД
АЛГА БОЛСОН ДУРЛАЛААС ЮУ Ч ЧАМД ҮЛДЭЭХГҮЙГЭЭР ХОЛДСОН БАЙНА

МАРТАХ ГЭЖ ДАСГААГҮЙ ЮМ ШҮҮ ӨӨРТӨӨ ЧАМАЙГ
УЙЛАХГҮЙ ГЭВЭЛ БИ БАС БАЯРЛАНА
САНАХ ГЭЖ ХАГАЦААД ЯАХ ЮМ БЭ
САРНААС Ч ӨНДӨРТ ХҮРЭЭГҮЙ ДУРЛАЛ МИНЬ УНТАРЧЭЭ
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2