Showing posts with label Дууны нэр: Болгар найз минь сайн уу. Show all posts
Бадрууган - Болгар найз минь сайн уу
4:42 PMНарлаг монголын цэлмэг тэнгэр доор
Найрамдалт нөхдийн цэнгээнт инээдийн дунд
Баяр хөөртэй сайхан танилцсан
Болгар найз минь сайн байна уу
Болгар найз минь сайн байна уу
Тохилог зуслангийн торгон дэвжээн дээр
Бөхийн барилдааны үзүүр түрүүнд үлдсэн
Цолоо дуудуулж дотно танилцсан
Болгар найз минь сайн байна уу
Болгар найз минь сайн байна уу
Эвсэг Болгарын Софийн тэнгэр доор
Элэгсэг түмний олимпийн наадам дээр
Баяртай золгож барилдах болзоотой
Болгар найз минь сайн байна уу
Болгар найз минь сайн байна уу