Ганаа - Зүүдэлж нойрсоорой намайгаа
5:47 PMДурлалт хосуудын гэгээн хайрын шивнээнд
Дуулим хорвоо бүүвэйн дуунд нойрсож байна
Ариун хайрын цэнхэрхэн дэлхийд
Алиман саран үлгэрээ шивнэж байна
Аядуухан шөнийн оддын туяа
Уруул дээр чинь эрхлэнхэн байна
Дахилт: Нандин учрал зөгнөөд миний зүүдэнд ирээч
Намайгаа бас чи минь зүүдэлж хоноорой
Хацар дээр чинь энхрий зөөлхөн үнсээд
Хайртай гэдгээ чамдаа шивнэе сайхан нойрсоорой
Аз жаргалын дуут шувуухай чи
Анивчих оддын гялбаан дунд гүн нойрсоноо
Чимээгүй шөнийн зүүдэн хөлгөөр
Чи минь наддаа яаран ирнэ
Ялгуун сарны намуун туяа
Уруул дээр чинь эрхлэнхэн байна
Дахилт: Нандин учрал зөгнөөд миний зүүдэнд ирээч
Намайгаа бас чи минь зүүдэлж хоноорой
Хацар дээр чинь энхрий зөөлхөн үнсээд
Хайртай гэдгээ чамдаа шивнэе сайхан нойрсоорой
Миний хонгор сайхан нойрсоорой
Дахилт: Нандин учрал зөгнөөд миний зүүдэнд ирээч
Намайгаа бас чи минь зүүдэлж хоноорой
Хацар дээр чинь энхрий зөөлхөн үнсээд
Хайртай гэдгээ чамдаа шивнэе сайхан нойрсоорой /х2/