Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Хайртай. Show all posts

Бид 4 ~ Хайртай

5:11 PM

Даруухан мишээсэн дэндүү хөөрхөн чиний харц
Зүгээр л зүрхэнд минь нисэн ирээгүй байх
Эгэл уйтгарт хорвоог өдий хүртэл туулахдаа
Чамтай л учирна гэж тэвчиж хүлээсэн байх
Алс холоос энд гэрэлтэх нарны цацраг
Зөвхөн над дээр тусах шиг санагдана
Бүх зүйл чинь эмзэг эрх танхил учраас
Нэг ч хатуу үг хэлж хэзээ ч гомдоохгүй
Нулимсгүй замаар цэцэг ургуулж үүрд алхаад
Эгэл ертөнцөд хайрын гэрлээ бэлэглэе
Гүн хөх шөнөөр, үүр хаяартал
Уруул дээр чинь зөөлөн үнсэе
Би зөвхөн чинийх

Дх: Бурхан биднийг учруулаа юу
Бид бие биендээ зориулагдав уу
Хайрын энэ үлгэрийг эхлүүлсэн болохоор
Аз жаргалаа хамтдаа үргэлжлүүлэе хайрт минь /2/

Хэзээ ч дуусашгүй хайрын дуугаа
Зөвхөн чамдаа зориулж бичлээ
Орчлонд бидэнд хайраас өөр юу ч хэрэггүй
Хайртай би чамдаа хайртай

Дх: Бурхан биднийг учруулаа юу
Бид бие биендээ зориулагдав уу
Хайрын энэ үлгэрийг эхлүүлсэн болохоор
Аз жаргалаа хамтдаа үргэлжлүүлэе хайрт минь /2/

Read On 0 - сэтгэгдэл

MIXX ~ Хайртай

10:21 AM

Би ганцаараа энд ирсэн
Нэг л өдөр чамд гүн орсон
Хэвээрээ, би чамаар өвчилдөг
Надад чи хайртай байж

Хүлээ чи боллоо гэхэд
Нэгэн хүн энд нурж эхэлсэн
Бодоод явж болох ч өөрт нэг л хоосон

Дх: Сонсохгүй ээ энэ үгийг чи
Хэлье гээд чамд нэг нь ч хүрэхгүй ээ
Хүрэхгүй юм шиг хайрыг чинь хүйтэн үлээнэ
Тэгж л би явуулсан

Чи байснаараа зүсч одсон
Цаг нь ирэхээр би нэхэж боссон
Дураараа чи санаанд амьдарсан
Чамтай би тулан байж
Одоо чи байхгүй гэхээр
Хөндий зүрх даарч чамгүй уйлна
Үдийн нар тусаж дотор байнга үүлтэй

Дх: Сонсохгүй ээ энэ үгийг чи
Хэлье гээд чамд нэг нь ч хүрэхгүй ээ
Хүрэхгүй юм шиг хайрыг чинь хүйтэн үлээнэ
Тэгж л би явуулсан

Баахан би тоолгүй төөрсөн байж
Наах нь чи цайлгүй ойлгон байж
Хаах нь би хайрыг гээж
Яасан гэж
Түлхэж чамайг үзсэн
Хэлж уурлаж байна
Хүмүүс минь
Хонгор минь
Намайг сана
Бүгдийг сана
Өөрт минь гэсээр хачин нуугдчих вэ
Байж л байгаа гэж би сохор тааж

Дх: Сонсохгүй ээ энэ үгийг чи
Хэлье гээд чамд нэг нь ч хүрэхгүй ээ
Хүрэхгүй юм шиг хайрыг чинь хүйтэн үлээнэ
Харсаар байж явсан би
Хэзээ хойно чамаар гандаж

Сонсохгүй ээ энэ үгийг чи
Хэлье гээд чамд нэг нь ч хүрэхгүй ээ
Хүрэхгүй юм шиг хайрыг чинь хүйтэн үлээнэ
Тэгж л би явуулсан

Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2