Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Punk and Rap ~ Хамгийн сайхан нь УСК

9:18 AM

Чи минь миний ая хэмнэл дахилт бас бадаг
Чамайг алдвал Bieber-ийг биш өөрийгөө үзэн ядаг
Аль нь ч байж чадна миний хайр бас хам
Ирээдүй рүү хөтлөх цагаан хаалга, Нарны гүүр, Мянганы зам

Доржоодоо миний Хорлоо нар, сар, тэнгэр, од нь
Мянган газрын мисс байсан ч чи минь хамгийн содон
Хамгийн сайхан нь юу гээч надад боломж байна
Даанч чи тэнд алсад би энд гасалж байна

Kim kardashian, Kate beckinsale хараал идэг
Кино оддын дэргэд монгол охид хамгийн шилдэг
Киви жимстэй Клеопатратай харьцуулашгүй
Хайр халамжаар дүүрэн, харьцаа төгс бие, гурваар дарсан гэзэг

Үзэг барьсан анхлан суралцагч залуугийн шүлэг
Мэдлэг дутмаг үгсийн баялаг, үзэсгэлэнтэй л гэдэг
Үлэмжийн чанар үүлэн үстийн төлөө бид дайнд үхдэг
Үргэлж бид та нарыг хамгаалж явна хэрхэхийг тэнгэр мэдэг

Дх:
Хардаж харамлаж магтан дуулах хар мянган дууны нэгэн дуу
Хажууд чинь сууж хамт байх заяатай хамгийн сайхан нь
Харь гаригийн хүүхэн байсан ч харахгүй харин би чиний сонголтийг баллахгүй
Хаа ч явсан чи Монголын билэг тэмдэг хамгийн сайхан нь

Халуун зүрхнээс төрсөн төгс
Халиуран намилзах үс үнэр
Өдрийн жаргалыг нэгээр нэмнэ
Үгээ цэгнэ, гомдож мэднэ

Нэхий дээлээ уралцан урдуур хойгуур унан тусна
Уудам талдаа сайхан амьдрана утаанбаатарт өнгө нэмнэ, ухаан сийлнэ
Нэг тэгээд тэг тэр чигээрээ бид бүгд цэг
Хамгийн сайхан хүмүүст нэрийг чинь бичье энд

Нэг өглөөг зэрэг угтаж, нэг шөнө хамт унтана
Нэг хэл нэг соёлын үргэлжлэл болж хамт урсана
Хэн ч халдаж чадхааргүй болгохыг бид хүснэ
Хэзээ ч бууж өгөхгүй амьдрал чиний төлөө дуусна
Chanel номер тав түрхсэн ч сүүний үнэр арилахгүй
Сая саяаар амласан ч гадаад бүсгүй хайрлахгүй ээ
Сайхан гэдэгээс өөр үг олдохгүй
Сайхан чиний ээж, чиний эгч, чиний охин
Хамгийн сайхан нь

Дх:

Аавын эрх охин миний эрхэм хатан
Яг л ээж шиг минь цэвэр ариун Монгол бүсгүй
Чамайг хараад зохиол шүлэг бичиж суудан байх нь
Чамайг гэх залуусын хамт би ч гэсэн үхэн хатна

Монгол охин харийн залуугийн өвөрт бүү уйлаг
Монгол залуу нь харин тэднийг бүү гомдоог
Урт сайхан гэзэгтэй уужуу тайван сэтгэлтэй
Миний Монгол үзэсгэлэн гоо чи миний гоолингоо

Read On 0 comments

Оюунтүлхүүр ~ Хайрт минь / Миний хайр УСК/

9:17 AM

Хэрвээ чинийхээ надад хайртайг чинь
Хүсэл алдуурсан сэтгэлийн үгийг чинь
Сонсолгүй холдсон бол нулимс урсаж
Анзаараагүй явсан бол уулзалгүй
Эргэж дурсахын цагт зүрх уйлхал байсан
Тэвэрсэн энгэрт чинь саналаа чамайг сэтгэлдээ
Тэвчиж хүлээсэн зүрхнээс нулимс тогтохгүйнэ ээ
Одоо холдолгүй үргэлж хамт уу?
Хайрт минь
Чинийхээ эзгүйд хайрыг хайралсан чамдаа зориулж

Дх:
Сувдран зүсрэх бороон дуслуудад
Ертөнц хайраар, өнгө өнгөөр
Уяран догдлох сэтгэл зүрх чамтай
Хайраас хөтлөх гэрэлт замаар
Гялалзан алслах оддын хязгаарт
Ертөнц хайраар, өнгө өнгөөр
Долгилон урсах холын тэртээд яруу аялгуу салхины аясаар

Хааяа би чамаас хайрыг чинь асууна
Харин чи мэдэхгүй үүрд хайрлана гэнэ
Хааяа чи надаас хайр амлахыг гуйна
Харин би амлахгүй үүрд хайрлана гэнэ

Дасаж холдсон хайр чамайг надаас нэхнэ
Алс алсаас хэн нэгнээ үгүйлнэ
Тэвэрч намайг үлдээсэн хайранд чинь
Үүрд хамт дэргэд чинь
Тэгээд чинийхээ хайрыг дуулъя

Дх:
Сувдран зүсрэх бороон дуслуудад
Ертөнц хайраар, өнгө өнгөөр
Уяран догдлох сэтгэл зүрх чамтай
Хайраас хөтлөх гэрэлт замаар
Гялалзан алслах оддын хязгаарт
Ертөнц хайраар, өнгө өнгөөр
Долгилон урсах холын тэртээд яруу аялгуу салхины аясаар

Дх:
Сувдран зүсрэх бороон дуслуудад
Ертөнц хайраар, өнгө өнгөөр
Уяран догдлох сэтгэл зүрх чамтай
Хайраас хөтлөх гэрэлт замаар
Гялалзан алслах оддын хязгаарт
Ертөнц хайраар, өнгө өнгөөр
Долгилон урсах холын тэртээд яруу аялгуу салхины аясаар

Хэрвээ чинийхээ надад хайртайг чинь
Хүсэл алдуурсан сэтгэлийн үгийг чинь
Сонсолгүй холдсон бол нулимс урсаж
Анзаараагүй явсан бол уулзалгүй
Эргэж дурсахын цагт зүрх уйлхал байсан

Read On 0 comments

3 Охин ~ Удахгүй чи надаас

9:16 AM

УДАХГҮЙ ЧИ НАДААС НЭГЭН ЗҮЙЛ АСУУНА
УУЧЛАН БАЙЖ ЧИ ТЭР ҮГЭЭ СҮҮЛИЙН УДАА АСУУНА
БОЛОХГҮЙ БАС ӨРНӨХГҮЙ БАЙГАА ДУРЛАЛЫГ
БОДОЛ САНААНААСАА ХИЙСГЭН МАРТМААР БАЙГААГ МИНЬ АСУУНА

Дх: БИ ӨӨРӨӨ ЯВЧИХВАЛ ЧАМД АМАР ХАЙРТ МИНЬ
ХАЙХ ГЭЖ ОРОЛДООД, ХААНААС Ч СУРАГЛААД ХЭРЭГГҮЙ
АЛЬ ХЭДИЙН БИ ЧИНИИХ БАЙХАА БОЛИОД
АЛГА БОЛСОН ДУРЛАЛААС ЮУ Ч ЧАМД ҮЛДЭЭХГҮЙГЭЭР ХОЛДСОН БАЙНА

САНААНДГҮЙ ЧИ НАДААС ХЭЦҮҮ ЗҮЙЛ АСУУНА
САЛАХЫН ТУЛД БИШ ЖАРГАЛТАЙ БАЙХ ГЭЖ НИЙЛСЭНЭЭ АСУУНА
ИТГЭХГҮЙ БАС ИНЭЭХГҮЙ БАЙГАА ӨӨРИЙГӨӨ
ЭНД ҮЛДЭЭХ ТУХАЙ ЭСВЭЛ ҮЛДЭЭХГҮЙ ТУХАЙ ЗҮРХНЭЭС МИНЬ НИ АСУУНА

Дх: БИ ӨӨРӨӨ ЯВЧИХВАЛ ЧАМД АМАР ХАЙРТ МИНЬ
ХАЙХ ГЭЖ ОРОЛДООД, ХААНААС Ч СУРАГЛААД ХЭРЭГГҮЙ
АЛЬ ХЭДИЙН БИ ЧИНИИХ БАЙХАА БОЛИОД
АЛГА БОЛСОН ДУРЛАЛААС ЮУ Ч ЧАМД ҮЛДЭЭХГҮЙГЭЭР ХОЛДСОН БАЙНА

МАРТАХ ГЭЖ ДАСГААГҮЙ ЮМ ШҮҮ ӨӨРТӨӨ ЧАМАЙГ
УЙЛАХГҮЙ ГЭВЭЛ БИ БАС БАЯРЛАНА
САНАХ ГЭЖ ХАГАЦААД ЯАХ ЮМ БЭ
САРНААС Ч ӨНДӨРТ ХҮРЭЭГҮЙ ДУРЛАЛ МИНЬ УНТАРЧЭЭ

Read On 0 comments

Бид 4 ~ Шүтээн

1:41 PM

Харцаа чамаас би салгаж чадахгүй
Хайрлахгүйгээр би зөрж чадахгүй
Чамаасаа олж харсан гоо үзэсгэлэнг биширхэд
Нар гэрлээрээ тэвэрсээр сууна

Хүслээ би цэцэгнээс асууж чадахгүй
Хүрэхгүйгээр би холдож чадахгүй
Чамаасаа мэдэрч илбэх энхрий биеийг үнсэхэд
Сар туяагаараа бид хоёрыг нөмөрнө

Дх: Би чинь чамдаа хайртай болохоор
Бие сэтгэлээсээ би бүхнээ зориулъя
Чиний хайраар зөвхөн би дутах юм шүү
Чи минь наддаа

Бодлоо би салхитай хуваалцаж чадахгүй нь
Хайрлахгүйгээр би амьдарч чадахгүй нь
Чамаасаа бэлгэнд авсан чиний хайранд уяраад
Бороо дуслаараа сувдран байсан
Хайраа би нулимс шиг гомдоохгүй
Мөрөөдөлгүйгээр би явж чадахгүй
Чамаасаа итгэл сэтгэл үнэн хайрыг авахад
Өвөл цаснаас цэцэг өндийнө

Дх: Би чинь чамдаа хайртай болохоор
Бие сэтгэлээсээ би бүхнээ зориулъя
Чиний хайраар зөвхөн би дутах юм шүү
Чи минь наддаа /2/

Хайр амлаж ирдэггүй болохоор
Хайр сэтгэлээс урсдаг болохоор
Хайр дурлалаар дутах учраас
Хайр үргэлж мөнхөд гэгээн шүтээн

Дх: Би чинь чамдаа хайртай болохоор
Бие сэтгэлээсээ би бүхнээ зориулъя
Чиний хайраар зөвхөн би дутах юм шүү
Чи минь наддаа шүтээн /2/

Read On 0 comments

Kiwi ~ Намрын бороонд би гомдсон

1:40 PM

Хажууд минь үргэлж байсан
Хайр зөгнөсөн инээмсэглэл минь
Хаашаа чи юунд одоо вэ
Чамайг хүссэн учраас би
Чамаас холдохыг өөртөө зөвшөөрсөн
Хагацлыг тэврээд бууж өгсөн
Хайргүй гээд өөртөө би итгүүлмээр байна

Дх: Чамайг хайрласан зүрхээрээ
Чамд гомдож чадсангүй
Чамруу инээдэг харцанд
Нулимс удаан зохисонгүй
Чинийх байхаа би больсон
Чамд гомдохоос би айсан
Намайг тэврэн байж орсон
Намрын бороонд би гомдсон

Өчигдөр гэдэг энэ үг
Өөрт минь дэндүү хуучирсан ч үнэтэй
Өнөөдөр би чамгүй байна
Өнгөрсөнийг зүүдлээд сэрсэн
Өглөөг үзэн ядалтаар угтсан
Өнөөдөрт би дасахгүй нь
Өнгөрсөндөө би үүрд амьдармаар байна

Дх: Чамайг хайрласан зүрхээрээ
Чамд гомдож чадсангүй
Чамруу инээдэг харцанд
Нулимс удаан зохисонгүй
Чинийх байхаа би больсон
Чамд гомдохоос би айсан
Намайг тэврэн байж орсон
Намрын бороонд би гомдсон /3/

Read On 0 comments

Motive, Жонон ~ Хүү нь тандаа

1:39 PM

Сүүний чимээнд үүргэлсэн
Ботго ямар номхон юм бэ
Сүүдэрт үүргэлэх янзаганы
Амьсгаа ямар зөөлхөн юм бэ
Аль аль нь адилхан
Амьд бурхан ээжээсээ
Амьдрал бэлгэнд авсандаа
Аз жаргалаар эгшээ юм уу

Дуу дуундаа уярсан
Аялгуу ямар яруу юм бэ
Дуудахад нь ойрхон ээждээ
Дэндүү танхил өсөж дээ
Тэр болгон хэлж чадаагүй
Таньдаа хайртай гэдэг үгийг
Тэнгэрээс цэлмэг ухаандаа
Ээждээ харамгүй хэлэмээр байна

Дх: Ээжээ хүү нь ирж байна
Энхрий хүү нь тандаа
Гансарсан сэтгэлийг нь дэвтээхээр ирлээ
Ээжээ хүү нь ирж байна
Энхрий хүү нь тандаа
Тэвэр дүүрэн жаргал амтлуулахаар ирлээ

Хүйтэнд хөлдсөн цэцэг мэт
Хүүгийнхээ тэр олон алдааг
Хүнлэг сэтгэлийн үзүүрээр
Та минь ямар их аргадаа вэ
Амьдралаа би бурханд биш
Ээждээ даатган залбирая
Амьдраад буцах он жилүүдэд нь
Үртэй хүн шиг жаргаая

Дх: Ээжээ хүү нь ирж байна
Энхрий хүү нь тандаа
Гансарсан сэтгэлийг нь дэвтээхээр ирлээ
Ээжээ хүү нь ирж байна
Энхрий хүү нь тандаа
Тэвэр дүүрэн жаргал амтлуулахаар ирлээ /2/

Read On 0 comments

Бид 4 ~ Оройтоогүй

1:37 PM

Намайг чамд хайргүй байсан гэвэп хүнд би хайртай болж үзээгүй болог
Надаас очих бүхэн чинийх биш байсан гэвэл хэнд ч би юуг ч зориулж байгаагүй болог
Чи надаас хол байгаа ч дотор ойрхон
Хэлсэн үгний чинь төгсгөл сонсогдсоор
Хэрэв гэсэн нэгэн бодол намайг дагадаг
Хагарсан цаг надаас чамайг авсан
Миний гээсэн тэр жаргал одоо хаана вэ
Байж чи үлдээгүй ч дахиад нэг харахсан
Яасан хүйтэн гээч чамгүй өдрүүд
Нар өөр дээр минь гийж туслаач даарсаар

Дх: Хүсэл минь чи намайг хараа ч хаанаас би чамайг олох вэ
Өнөөдөр энд надад юу ч үгүй ээ надад байсан бүх зүйп чи
Иргээд хайрлаа ч хайрлах оройтохгүй ээ

Дахиад нэг л удаа намайг чи санаа ч
Би тэр мөчийн төлөө юугаа өгөх вэ
Өмнөх шигээ над руу дурлаад ширтээч
Хайранд минь чи хэрэгтэй байна
Үдшийн ганц од хүслийг минь асуувал
Өөртөө би өөр чамаас юуг ч хүсэхгүй
Зүүд шиг тэр өдрүүдээ нууж үлдээд
Чамтай байсан өөрийгөө одоо ч хайдаг

Дх: Хүсэл минь чи намайг хараа ч хаанаас би чамайг олох вэ
Өнөөдөр энд надад юу ч үгүй ээ надад байсан бүх зүйл чи
Саяхан орсон бороонд навчис уйлан үлдлээ
Өвдөлт гашуун нулимс хацар даган бүлээн урсна
Өнчин харцны цаана хагацал хүйтэн нөмөрнө намайг
Салхилж одсон чамаар найз нь дутаж үлдлээ

Дх: Хүсэл минь чи намайг хараач хаанаас би чамайг олох вэ
Өнөөдөр энд надад юу ч үгүй ээ надад байсан бүх зүйл чи
Эргээд хайрлаа ч хайрлах оройтохгүй ээ
Хоёуланд нь иргээд хайрлах оройтоогүй байна

Read On 0 comments

A Sound ~ Stay /Гурван найз УСК/

1:36 PM

Hello Mr Bluesky
Where have you been all the time
I've been looking for you through the blazing stars
But they don't seem to understand
What I'm talking about
Cuz nothing really happend
When you're gone
All i feel like is
The great gig in the sky

I really really wont you stay with me
Oh stay stay stay
Never never ever fade away
Never fade away
Just stay stay the same
For all the rest of time

Hello Mr knowhow
Where do we go the paint the town red
Maybe we could go up
The hills and act a fool
Or drive around the town find the
Tools for something cool
Yeah nothing really happens
When you're gone
All i feel like is the gig in the sky

I really really wont you stay with me
Oh stay stay stay
Never never ever fade away
Never fade away
Just stay stay the same
For all the rest of time

Yeah nothing's gonna change when you're
No ones gone take away my heart

Read On 0 comments

Зоригт, Номин ~ Хамтдаа

1:35 PM

Холын холыг ч бай хэрвээ хүсэх юм бол чи
Хоног өдөр хол зай хамаагүй очиж чадна би
Чиний хүсэх хүсэл дэх тэр мэдрэмж бүрийг
Чамд мэдрүүлэхийн тулд хийж чадна би бүхнийг
Заавал романтик биш зүгээр л хармаар байгаа үедээ
Хажууд чинь байж хэлж боломгүй жаргал хийдэг
Заавал хүлээдэг биш заавал тэс оодордог
Залуу чи байдаг болохоор энийг сэтгэлийнхээ жаргал гэж хэлдэг

Дх: Чи хаана байна би тэр газарт
Хийж чадна нүд рүү минь хар
Эргэлзэх хэрэггүй хамт яв
Эхлүүлье бүгдийг хамтдаа /2/

Урсах урсгал цаг хугацааг өнгөрөөн байж би
Урт удаан үүрдийг үргэлжлүүлж чадна би
Чиний хүсэх хүсэл дэх тэр мэдрэмж бүрийг
Чамд мэдрүүлэхийн тулд хийж чадна бүхнийг
Заавал романтик биш зүгээр л хармаар байгаа үедээ
Хажууд чинь байж хэлж боломгүй жаргал хийдэг
Заавал хүлээдэг биш заавал тэс оодордог
Залуу чи байдаг болохоор энийг сэтгэлийнхээ жаргал гэж хэлдэг

Дх: Чи хаана байна би тэр газарт
Хийж чадна нүд рүү минь хар
Эргэлзэх хэрэггүй хамт яв
Эхлүүлье бүгдийг хамтдаа /2/

Чамайг дуулна гэдэг хүртэл гэдэгээ мэдэхгүй
Хайр гээч нь дуусаж байж л нэг санаа минь амрах байлгүй
Олон юм ярьдаг охин гэж битгий бод жоохон айлгүй
Сэтгэл минь нурж унахааргүй болсон тиймээс хийдэг айлгүй
Гэж бүү амла надаа гарыг минь атгаад кармаал
Тэр үед тэнгэр нурж унасан ч тиймээ бүх юм нормал
Хэний нүд ямар харцаар ширтэнэ надад ердөө хамаа алга
Өөр айлын хонх дарах хүртэл чинь би тайлна хаалга
Чимээгүй байсан ч ярьдаг чимээгүй дассан чи бид
Айлын хүүхдүүд чи бидэнд хэлдэг үргэлж чи бидэнд
Хэн гэдгээ марттал хажууд чинь байна би чинийх
Хэр удаан хэнч мэдэхгүй сэртэл минь чимх

Дх:

Read On 0 comments

Эгшиглэн ~ Зүүдэндээ /Тэртээх ертөнцийн хөгжимчин УСК/

1:34 PM

Зүүдлээд би сэрлээ тэнгэрт одод
Уйтгарт үл автана мөрөөдөл хайр
Хэн нэгэн явлаа одоо ч хэзээ ч
Мөрөөдөл дунд чинь

Дх: Хүсэл учрал бүхнээс харамлаж үлдсэн чи минь
Хүлээлт шаналал байсан ч намайгаа чи бүү мартаарай

Сүүдэрт чинь нуугдаад сэтгэл зүүдэнд
Зүрхэнд тод тусна ганцаардал хайр
Хэн нэгэн явлаа одоо ч хэзээ ч
Ганцаардал дунд чинь

Дх: Хүсэл учрал бүхнээс харамлаж үлдсэн чи минь
Хүлээлт шаналал байсан ч намайгаа чи бүү мартаарай

Дх: Хүсэл учрал бүхнээс харамлаж үлдсэн чи минь
Хүлээлт шаналал байсан ч намайгаа чи бүү мартаарай

Read On 0 comments

Universe best songs /2014/ ~ I Swear

5:15 PM

I see the questions in your eyes
I know what's weighing on your mind
You can be sure I know my part
'Cause I'll stand beside you through the years
You'll only cry those happy tears
And though I make mistakes I'll never break your heart
And I swear by the moon and the stars in the skies
I'll be there
I swear like the shadow that's by your side
I'll be there
For better or worse till death do us part
I'll love you with every beat of my heart
And I swear
I'll give you everything I can
I'll build your dreams with these two hands
We'll hang some memories on the walls
And when
Just the two of us are there
You won't have to ask if I still care
'Cause as the time turns the page
My love won't age at all
And I swear
By the moon and the stars in the skies
I'll be there
I swear
Like the shadow that's by your side
I'll be there
For better or worse till death do us part
I'll love you with every beat of my heart
(Beat of my heart)
And I swear
I swear
By the moon and stars in the sky
I'll be there
(I swear)
I swear like the shadow that's by your side
I'll be there
For better or worse
(Better or worse)
Till death do us part
(Oh no)
(I'll love you with every)
Every single beat of my heart
(I swear)
(I swear)
Oh, I swear

Read On 0 comments

NY10 ~ Forever

5:14 PM

Даруухан чи минь миний сэтгэлд нандин эрхэм
Яруухан чи минь миний зүрх сэтгэлийн эзэн
Зүрхийг минь илэх мэт чамд ихээр татагдана
Төрхийг чинь харах гэж зүүд нойронд автагдана
Давтагдана шөнө бүр чамайг үнсэж буйгаар зүүдлэх юм
Амтагдана чиний хацрыг уруулаараа мэдрэх юм
Сэдрэх юм, зүрх сэтгэл чамайг үгүйлээд хэцүү юм
Чамаас өөрд дурлахгүй чи бол миний бүсгүй юм
Тэнгэрт түгэх одод адил миний зүрх чамайг нэхнэ
Тэрхэн мөчид чамайг санана зүрх сэтгэл дэндүү хөөрнө
Сэтгэлийг минь догдлооно чамайг санан мөрөөднө
Чамд би хорогдоно чамаас бусдыг үл тооно
Хайр гэдэг үгийг сонсохоор хамгийн түрүүнд чи бодогдоно
Хамгаас илүү хайртай болохоор чамд би хорогдоно
Дассан сэтгэл ийм байдаг байх дандаа чамайг зүүдлэх юм
Даруухан чамайг би үргэлж хүсэн хүлээх юм

Дх: Hey, my hand in sweet away
Im’in never see your face again
Tell me how to feel everything this was sad
With our love What is life

Тэнгэрт саран гийгээд одод түгэж байсан
Тэрхэн мөч надад мартагдахааргүй сайхан байсан
Чамайг надаас булаах гэсэн хэн ч миний дайсан
Намайг хайрлахаа болихвий гэхээс би айсан
Чи хайсан гэнэхэн надаас гэгээн хайр хүснэ
Дүрэлзэн асах галруу хааяа ус цацан зүрх зүснэ
Хорвоод ганц л заяах заяаны хайраа олсон
Зөвхөн чиний төлөө миний зүрх цохилох болсон
Зүрхнийхээ нандин бүхнээ ганцхан чамд зориулна
Зүрхнээсээ чамайг хайрлана хэн ч үл хориглоно
Зүгээр л дэргэд минь байхыг үргэлж хүснэ
Зөнгөөрөө чамтайгаа үүрд хамт байхыг хүснэ
Харанхуйн дунд даарахвий гэсэндээ өөрөөсөө холдуулахгүй
Сэтгэл зүрх нь хөрөхвий гэсэндээ өөрөөсөө холдуулахгүй
Зүгээр л надад итгэ цор ганц хайр минь
Зүрх сэтгэлээрээ намайг тэтгэ охин минь
Дх:
Хайрласаар дуусгана хармалсаар байх болно
Амьдрал гэдэг чамгүйгээр утга учиргүй байх болно
Хажууд чинь байх ёстой жаргал мэдрүүлэх ёстой
Хамгын түрүүнд гүйж очоод чангаар тэврэх ёстой
Аз жаргал гэж юу юм бэ гэж асуувал би хариулна
Амьдралын минь эрдэнэ болсон охин чи гэж хэлнэ
Нарт хорвоод чи надад дэндүү их хэрэгтэй
Өөр хөвгүүнтэй байвал би дайн зарлах эрэгтэй
Хэн нэгнийг хайрлана гэдэг хамгийн их тэвчээр шаардна
Хэнээс ч илүү хайрладаг болохоор чамайг би хүлээж чадна
Тэвчээрийнхээ эцсийг үзнэ чамтай хамт үүрд үлдэнэ
Чи бид хоёрын хайрыг хэн ч үл гүйцнэ
Үгүйлсэн өдөр надад дэндүү олон бий
Өнгөрсөн дурсамжаа хоёул хамт тоолно тийм
Үүрд гэж хэлнэ хайраа амьдралаа би чамтай үрнэ
Чамгүй байсан өдөр бүрийг гунигтайгаар өнгөрөөнө
Дх:

Read On 0 comments

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд