Аялгуунд минь янаглал байдаг
Асан дүрэлзэх гал шиг бадардаг
Илчээрээ би чамайг далладаг
Инээдээр чи цангаж явдаг
Өдөр шөнөөр нойр минь хулждаг
Үгүйлсэн сэтгэлдээ чи л дутдаг
Дахилт
Биеийг минь хөглөчихдөг шидтэн
Би дурлалын хөгжим юмаа
Ганцхан чамаар эгшиглэдэг
Газрын амьд аялгуу юм
Дутсан сэтгэлдээ чамайгаа би урьдаг
Дурсамж урласаар чи минь залардаг
Гол мөрөн шиг харц чинь надаас
Гоо ариуныг надад шивнэдэг
Амьсгаа чинь хүртэл дэргэд хонодог
Амталсан бодолдоо би согтуу байдаг
Дахилт
Биеийг минь хөглөчихдөг шидтэн
Би дурлалын хөгжим юмаа
Ганцхан чамаар эгшиглэдэг
Газрын амьд аялгуу юм
Дахилт
Post a Comment