Гантулга - Цэцгэн зүйрлэл
9:54 AMЦэлгэрхэн талаасаа чамайгаа хайлаа
Цээлийн ягаан цэцгүүд дүүрэн байлаа
Цээлийн ягаан цэцгийн дэлбээг
Цэвэрхэн чинийхээ царайтай зүйрлэлээ
Цээлийн ягаан цэцгийн дэлбээг
Цэвэрхэн чинийхээ царайтай зүйрлэлээ
Уудамхан талаасаа чамайгаа хайлаа
Улаан өнгийн цэцгүүд дүүрэн байлаа
Улаан өнгийн сарнай цэцгийн дэлбээг
Ухаалаг чинийхээ уруултай зүйрлэлээ
Улаан өнгийн сарнай цэцгийн дэлбээг
Ухаалаг чинийхээ уруултай зүйрлэлээ
Цайдамхан талаасаа чамайгаа хайлаа
Цагаан уул мөнхийн цэцгүүд байлаа
Цагаан өнгийн сарнай цэцгийн дэлбээг
Царайлаг чинийхээ царайтай зүйрлэлээ
Цагаан өнгийн сарнай цэцгийн дэлбээг
Царайлаг чинийхээ царайтай зүйрлэлээ
Гантулга - Торгон хилийн зүг
9:53 AMХилийн зүг юуны тулд
Хэний төлөө цэрэг эрчүүд
Бүхээгтэй ногоон машинтайгаа
Бүрэнхий үдшээр хаачина вэ хө
Дархан орныг минь хамгаалж
Даяар олныг минь өмгөөлөн зогсож
Атаат дайсныг өвдөглөн дархаар
Анд Зөвлөлтийн арми ирж байна
Зүсрэх сум тэсрэх бөмбөгийг
Зоригтой сөрсөн дайчин эрчүүд
Алтан хилийн сөөм газрыг
Амиараа нөхсөнийг бид мартаагүй
Монгол Орос мөр зэрэгцэн
Морин атак шууран ороод
Молцог элсээ улайран байсныг
Халхын гол мартаагүй
Умар зүг Сибирийн замд
Урт цуваа үелэн хөврөөд
Дуулгаа тайлсан цэрэг эрчүүд
Дуугаан дуулаад хаачина вэ хө
Дархан орныг минь хамгаалан босч
Даяар олныг минь өмгөөлөн зогсч
Атаат дайсныг өвдөглөн дарсан
Анд нөхөд минь буцаж явна *2
Гантулга - Нисгэгчийн дуу
9:53 AMЖигүүртэн хүрээгүй уулсын
Оргил тэргүүн дээгүүр
Жилдээ хүрэмгүй газарт
Өдөртөө очоод ирлээ
ДХ: Мөнгөн цагаан хүлэг минь
Дүүлж явна аа хө
Мөнгөн цагаан хөлгөө бариад
Дуулж явна аа би
Сумнаас тавьсан сум шиг
Салхи исгэрүүлэн цойлуулаад
Цэнхэр тэнгэрийн уудамдаа
Цэнгүүн явах жаргалтай
ДХ:
Буудалд угтах учирлын
Сайханд яаран тэмүүлсэн
Санаа цайлган хүмүүсийг
Саадгүй түргэн хүргэхээр
ДХ: Суман цагаан хөлөг минь
Дүүлж явна аа хө
Суман цагаан хөлгөө бариад
Дуулж явна аа би
Гантулга - Монгол ардын цэргийн дуу
9:52 AMАрдын хувьсгалын дунд төрсөн
Алдарт монголын залуу арми
Анд Зөвлөлтийн дайчдын хамтаар
Ард түмнээ дарлалаас чөлөөлсөн
Дахилт:
Ялагдашгүй манай армийн хүч нь
Яруу алдарт намын жолоодлого
Хөрш Зөвлөлтийн их тусламж
Хөдөлмөрчдийн гүн дэмжлэгт байдаг
Халх гол, Хаалган, Жэ-Хэн тэнд
Хатан зоригт Зөвлөлтийн армитай
Хамтарсан хүчээр дайсныг дарж
Хайртай эх орноо хамгаалсан
Дахилт:
Эрэлхэг чадвараа эрс дээшлүүлж
Энх хөдөлмөрийн гялалзсан амжилтаар
Эв найрамдлын ариун үйлсийг
Эрэлхэг соргогоор хамгаалсан
Гантулга - Дайчин нөхдийн дуу
9:51 AMДарийн утаанд халх гол үнэртэж
Дайчин эрс эх орныхоо төлөө
Дусал цусаа ч үл хайрласаар
Дуурсагдах алдраа мөнхөлсөн юм
Энэ бол 1945.08.23
Дууны ая хангинасан
Найрын дунд танилцаагүй
Бууны дуу тачигнасан
Дайны галд танилцсан юм
Нэгэн эхээс цуван төрж
Нэхий өлгий дамжаагүй юм
Цэргийн хуаранд ихэр болж
Цэгц журмын нөхөр болсон юм
ДХ: Саарал шинелээ тайлаагүй
Буурал найз минь хаа байна даа
Дарийн утаа үнэрлэж
Харийн манхныг хамт тууллаа
Халуун цус минь ижил урсаж
Залуу нас минь өнгөрлөө
Эргүүлж явсан сэлэмнээс минь
Энхийн салхи сэнгэнэсэн юм
Энхийн сэлэмны тэр аясаар
Мөнхийн тэнгэр цэлмэсэн юм
ДХ:
Дархан хотын барилга дээр үү
Торгон хилийн зааг дээр үү
Дараа нь би халагдаж
Дайчин нөхөр минь үлдсэн юм
Манаа хүртэл үдээд
Санаа алдан гар барьсан юм
Хорин жил зам салсан ч
Хоёр биеэ бид мартаагүй
Энгийн цэргийн бид хоёр
Эх орныхоо төлөө манаандаа
ДХ: *2
Гантулга - Баярын жагсаал
9:50 AMЭгнээ зэрэгцээд эгнэн жигдэрсэн
Эрэлхэг цогтой дайчдын жагсаал
Эх орондоо тангараг өргөөд
Энгүй баяртай алхаж байна
ДХ: Нэг нэг нэг хоёр гурав
Нэг нэг нэг хоёр гурав
Хөл нийлүүлэн гараа гаргаад
Хөгжмийн аясаар алхаж байна аа
Жанжин тугаа өндөрт өргөөд
Жавхаа хийморио мөнхөд бадруулаад
Далай жаргалаа хамгаалах хүчээ
Даяар олондоо батлан харуулна
ДХ:
Азтай багачууд баясан инээгээд
Ахмад дайчид бахдан мишээгээд
Амраг бүсгүйчүүд цэцэг өргөөд
Ард олноороо энхийг ерөөнө
ДХ: *2
Ганаа – Чамтай хамт явмаар байна
9:50 AMШиврэн гуниглах борооноор ганцаар
Шүхрээ барьсаар алхаж явахад
Шүүдэрт норсон даашинзны хормой чинь
Шүлэг болж сэтгэлд минь уянгалах юм
Зэрэгцэн суусан бидэн хоёрыг
Зөнч саран адислан таалаач
Зүүд зэрэглээ шиг амьдралын харгуйгаар
Зөвхөн би түүнтэй хамт явмаар байна
Баяр гунигийг минь тэнцүүлж
Бартаад замыг давах хүч хайрлаач
Булбарай гарыг чинь атгасан хэвээр
Буурал хорвоог хамтдаа туулья
Будран уйтгарлах цаснаар ганцаар
Хүрмэн дотроо хүйтэн явахад
Будаж янзлаагүй чиний төрх
Бадаг дуунд минь эгшиглэсээр байх юм
Салах учиргүй бидэн хоёрыг
Саран авхай адислан таалаач
Салхи шуурга шиг амьдралын харгуйгаар
Сайхан түүнтэй би хамт явмаар байна
Баяр гунигийг минь тэнцүүлж
Бартаад замыг давах хүч хайрлаач
Булбарай гарыг чинь атгасан хэвээр
Буурал хорвоог хамтдаа туулья
Салхи шуурга шиг амьдралын харгуйгаар
Сайхан түүнтэй би хамт явмаар байна
Баяр гунигийг минь тэнцүүлж
Бартаад замыг давах хүч хайрлаач
Булбарай гарыг чинь атгасан хэвээр
Буурал хорвоог хамтдаа туулья
Ганаа - Хэдэн удаа
5:50 PMЭхлээд би чамаасаа ариун хайр гуйсан
Ялдам уруул чинь намайг шууд үнссэн
Надаас чам руу хязгааргүй их хайр очихыг
Зөн совин чинь мэдэрсэн ч юм уу
Бусдаас өөрийгөө нууж наддаа тэмүүлсэн
Гомдоох учиргүй эмзэгхэн чи минь
Надаас чам руу далай шиг их хайр урсахад
Хайрын завин дээр хамтдаа хөвөхөөр үлдсэн
Дахилт: Хэдэн ч удаа би чамдаа үнсүүлж
Хэдэн ч удаа би чамдаа хайрлуулж
Дөлгөөхөн харцаар чамайг ширтэхээс уйдахгүй
Хайртай чамдаа
Чамаас над руу дуу шиг дурлал ирэхэд /хайрт минь/
Чанга тэврээд /чанга тэврээд/ зөөлөн үнсэх жаргалтай
Энхрий дотноор би чинийх гэж хэлээч
Энэ төгс хайранд минь уусан эрхлээч хайрт минь
Дахилт: Хэдэн ч удаа би чамдаа үнсүүлж
Хэдэн ч удаа би чамдаа хайрлуулж
Дөлгөөхөн харцаар чамайг ширтэхээс уйдахгүй
Хайртай чамдаа
Дахилт: Хэдэн ч удаа би чамдаа үнсүүлж
Хэдэн ч удаа би чамдаа хайрлуулж
Дөлгөөхөн харцаар чамайг ширтэхээс уйдахгүй
Хайртай чамдаа /х3/
Ганаа, Маралжингоо - Харын виз
5:49 PMХайр гэдэг наддаа гуниг ч юм уу
Хамгийн гэнэн алдаа ч юм уу (Үгүй хонгор минь)
Бүрхэг шөнийн саран ч юм уу
Бүлээн нулимстай харц ч юм уу
Дурлал гэдэг наддаа учрал ч юм уу
Дурсамж дүүрэн өдрүүд минь
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Харц чинь дур булаам байсан
Хүсэл чинь дэндүү гэгээн байсан
Болзоонд яарсан сэтгэл буруугүйэ
Бороонд норсон цамц хатаагүйэ
Уруул чинь харамлам зөөлөн байсан
Уйлхад чинь үнсмээр байсан (намайг тэврээч)
Хүсэл минь гал шиг халуун байсан
Хүлээж суухад жаргалтай байсан
Дурлал гэдэг наддаа учрал ч юм уу
Дурсамж дүүрэн өдрүүд минь
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Харц чинь дур булаам байсан
Хүсэл чинь дэндүү гэгээн байсан
Болзоонд яарсан сэтгэл буруугүйэ
Бороонд норсон цамц хатаагүйэ
Ганаа - Мөн ч их саналаа даа ээжийгээ
5:47 PMБүүвэйн тэнгэр ээжийгээ би чинь санаж л цөхөрлөө
Бүрэнхий шөнийн зүүдээ би чинь манаж л ядлаа
Хүний нутгийн холыг яалтай
Хөхрөх харгуйн уртыг
Хүрэн зүрхний эмзгийг яалтай
Хайрын тэнгис ээжийгээ би чинь санаж л бэтгэрлээ
Харанхуй шөнийн зүүдээ би чинь манаж л ядарлаа
Гүний хошууны алсыг яалтай
Гүйгээд гүйцэхгүй замыг
Гүн гүнзгий гунигийг яалтай
Дахилт: Уртын уртын харгуйг нь туулан явж зүүдэллээ
Ухаантай сайхан ээжтэйгээ уулзан золгож зүүдэллээ
Даваа давааны холыг нь даван явж зүүдэллээ
Даамай сайхан ээждээ би үнсүүлж зүүдэллээ
Ачтай сайхан ээжээсээ би чинь алсхан л явна даа
Алаг хоёр нүдэндээ би чинь нулимстай сэрлээ дээ
Салгуун алсын нутгийг яалтай
Санаснаар болдоггүй хорвоогийн
Сар жилүүдийн уртыг яалтай
Дахилт: Уртын уртын харгуйг нь туулан явж зүүдэллээ
Ухаантай сайхан ээжтэйгээ уулзан золгож зүүдэллээ
Даваа давааны холыг нь даван явж зүүдэллээ
Даамай сайхан ээждээ би үнсүүлж зүүдэллээ /х2/
Ганаа - Зүүдэлж нойрсоорой намайгаа
5:47 PMДурлалт хосуудын гэгээн хайрын шивнээнд
Дуулим хорвоо бүүвэйн дуунд нойрсож байна
Ариун хайрын цэнхэрхэн дэлхийд
Алиман саран үлгэрээ шивнэж байна
Аядуухан шөнийн оддын туяа
Уруул дээр чинь эрхлэнхэн байна
Дахилт: Нандин учрал зөгнөөд миний зүүдэнд ирээч
Намайгаа бас чи минь зүүдэлж хоноорой
Хацар дээр чинь энхрий зөөлхөн үнсээд
Хайртай гэдгээ чамдаа шивнэе сайхан нойрсоорой
Аз жаргалын дуут шувуухай чи
Анивчих оддын гялбаан дунд гүн нойрсоноо
Чимээгүй шөнийн зүүдэн хөлгөөр
Чи минь наддаа яаран ирнэ
Ялгуун сарны намуун туяа
Уруул дээр чинь эрхлэнхэн байна
Дахилт: Нандин учрал зөгнөөд миний зүүдэнд ирээч
Намайгаа бас чи минь зүүдэлж хоноорой
Хацар дээр чинь энхрий зөөлхөн үнсээд
Хайртай гэдгээ чамдаа шивнэе сайхан нойрсоорой
Миний хонгор сайхан нойрсоорой
Дахилт: Нандин учрал зөгнөөд миний зүүдэнд ирээч
Намайгаа бас чи минь зүүдэлж хоноорой
Хацар дээр чинь энхрий зөөлхөн үнсээд
Хайртай гэдгээ чамдаа шивнэе сайхан нойрсоорой /х2/
Ганаа - Дурлалыг юутай зүйрлэх юм бэ?
5:47 PMЧамтай учрах л гэж замбуулинд би төрсөн юм
Чанга тэврэн үнсэж, уяран хайрлах гэсэн юм
Дуу шиг хорвоод хайрыг дурлалыг юутай зүйрлэх юм бэ?
Гялсхийн харвах одтой юу?
Нисэхийн ургах нартай юу?
Гал улаан сарнайтай юу?
Галавын цөлд тааралдах ганцхан балга устай юу?
Хорвоод ганцаараа ирчихээд
Хоёулаа болж л амьдардаг
Хосгүй тавиланд талархнаа
Орчлонд ганцаараа төрчихөөд
Олуулаа болж л жаргадаг
Онцгой заяанд баярлана
Надтай учрах л гэж нартад чи минь төрсөн юм
Хүрэх замын уртад хөтлөлцөх гэж л ирсэн юм
Дуулим хорвоод хайраа дурлалыг юутай зүйрлэх юм бэ?
Дуниарт цагаан манантай юу?
Дутуу цагаан мөрөөдөлтэй юу?
Бал бурам, эрдэнэ сувдтай юу?
Бяцхан ялдам шувуухайтай юу?
Байхгүй гэгээн диваажинтай юу?
Хорвоод ганцаараа ирчихээд
Хоёулаа болж л амьдардаг
Хосгүй тавиланд талархнаа
Орчлонд ганцаараа төрчихөөд
Олуулаа болж л жаргадаг
Онцгой заяанд зүрхнийхээ гүнээс баярлана
Хорвоод ганцаараа ирчихээд
Хоёулаа болж л амьдардаг
Хосгүй тавиланд талархнаа
Орчлонд ганцаараа төрчихөөд
Олуулаа болж л жаргадаг
Онцгой заяанд баярлана
Дурлалыг юутай зүйрлэх юм бэ
Ганаа - Гүнж минь болооч
5:46 PMГудамжаар нимгэн гуниг тээсээр алхаж явахдаа
Гурван үг хүлээсэн зүрх минь хэнийгээ хайна
Борооноор дурлалтай минь урьж
Болзох амраг надад ирээгүй ч
Хэний зүүдийг эрхлүүлж байгаагаа
Тааж би мэдэхгүй юм
Дандаа би ганцаараа
Чамаасаа би чинь төөрсөөр
Дахилт: Үүлнээс шивэрсэн энэхэн хайр минь
Чи минь надаас энэ дууг хүлээв үү
Харцаар зүсэрсэн дусал бүхэн чинь
Ариун байж надтай мөнхөд шиврэх үү
Над руу зөөлөн ширтээд догдлон үнсэж хэлсэн
Намуун шөнө уярмаар тэр үгийг зүрхэндээ тэвэрсэн
Үргэлж чи надтайгаа
Чамайгаа би чинь энхрийлсээр биширсээр хайрласаар
Дахилт: Үүлнээс шивэрсэн энэхэн хайр минь
Чи минь надаас энэ дууг хүлээв үү
Харцаар зүсэрсэн дусал бүхэн чинь
Ариун байж надтай мөнхөд шиврээч
Хайрыг би чинь одоо үлгэр мэт төсөөлж
Харин наддаа чи минь бүхнээ зориулж гүнж минь байх болноо
Хайрыг чи минь одоо нарнаас ч илүүтэйгээр
Харин чамдаа би дэндүү хайртай ханхүү чинь хайр чинь гэсэн юм
Дахилт: Үүлнээс шивэрсэн энэхэн хайр минь
Чи минь надаас энэ дууг хүлээв үү
Харцаар зүсэрсэн дусал бүхэн чинь
Ариун байж надтай мөнхөд шиврэх үү
Гала - Өнчин тогоруу
5:46 PMӨнөө өглөө миний дээгүүр
Өнчин ганцхан тогоруу нислээ
Өнчин ганцхан тэр тогорууг
Өөртэйгээ би жишин зүйрлэхдээ
Дахилт:
Ганцаараа юунд тогоруу шувуу
Ганганан гунганан нисэн одлоо
Ижлээ алдсан хөөрхий тогорууг
Эргэн иртэл дуугаа би дуулна
Өрнийг зорьсон тэр тогорууг
Өөртэйгээ би жишин зүйрлэхдээ
Уйтгарт нүднээс нулимс унаган
Унаган хайраа эргэн санахдаа
Дахилт :
Үдэш унтах зүүдэнд минь
Үргэлж нисэн ирэх тогоруу
Өглөө сэрээд босоод харахад минь
Үргэлж надаас хулжин одох юм
Дахилт :
Зүүдэнд умбах шөнө бүхэн
Зүрхэнд нисэн ирэх тогоруу
Заяа төөргөөр адилхан ч гэсэн
Замбуулин дээр ижлээ эрэх юм
Үргэлж нэадаас хулжин одох юм
Гала - Хөвгүүн
5:44 PMНүдэнд дулаахан хөвгүүн чамайгаа
Насан туршдаа хайрлана гэж би
Оюун бодолдоо би шивнээд
Охидоос чамайг харамлаж байсан
Хайр гэрэлтсэн нүдээрээ чи
Хамгаас түрүүнд над руу ширтээд
уулын анхилам ягаан цэцгийг
Учрал чи минь надад өгсөн
Учрал чи минь надад өгсөн
Даруухан зантай хөвгүүн чамайгаа
Дөлгөөн мөрөнтэй чи чинь зүйрлээд
Зүүдэндээ би чинь чамайгаа хараад
Зүрхэндээ дүрийг чинь гэрэлтүүлнэ
Хайр гэрэлтсэн нүдээрээ чи
Хамгаас түрүүнд над руу ширтээд
уулын анхилам ягаан цэцгийг
Учрал чи минь надад өгсөн
Учрал чи минь надад өгсөн
Дагаад дуул чи минь надтай хамт дуул
Дуулсан хайрын энэ асуулт бүрт хариулая
Дараа нь чамд хайрын үгс найруулья
Энэ миний бодол чи сайн сонс
Ингээд би чамд …
(Цааш нь сайн ойлгосонгүй ээ. )
Хайрыг минь булаасан хөвгүүн чамайгаа
Хонгор зүрхэндээ би чинь нандигнаад
Хэнээс ч илүүгээр чамайгаа гэсээр
Хувирашгүй сэтгэлээ чамдаа өгсөн
Хайр гэрэлтсэн нүдээрээ чи
Хамгаас түрүүнд над руу ширтээд
уулын анхилам ягаан цэцгийг
Учрал чи минь надад өгсөн
Учрал чи минь надад өгсөн
Би чинь чамдаа хайртай шүү
Чи минь наддаа итгээрэй
Бие биенээ хайрлья
хэн хэнээ хайрлья
Нэг нэгнээ хайрлья
Бие биенээ хайрлья
хэн хэнээ хайрлья
Нэг нэгнээ хайрлья
Бие биенээ хайрлья
хэн хэнээ хайрлья
Нэг нэгнээ хайрлья
Бие биенээ хайрлья
Гала - Уучлаарай Зулаа
5:44 PMЗугаатай мөчөө би чинь дурсаад
Зүүд нойрондоо чамайгаа хайрлаад
Хайрт чамдаа хар сарнай бэлэглье
Хайрын чинь дуунд уярана
Дахилт:
Хархан нүднээс чинь дуслах
Хайрын чинь тэр нулимсыг
Хар сарнайтай зүйрэлчихээд
Хайрын чинь дуунд уярана
Уучлаарай 2 Зулаа. Уучлаарай 2 Зулаа
Хуй салхинаас чамайгаа харамлаж
Хайрынхаа дээдээр чамайгаа гэтлээд
Сайхан чамдаа сарнай цэцэг бэлэглье
Сэтгэлийн чинь үгэнд итгэнэ
Дахилт:
Зугаатай мөчөө би чинь дурсаад
зүүд нойрондоо чамайга зүүдлээд
Хайрт чамдаа хар сарнай бэлэглье
Хайрын чинь дуунд уярана
Дахилт:
Гала - Нэг ангийнхан
5:39 PMДууны нэр : Gala – Нэг ангийнхан
Цомгийн нэр : Gala
Найртай сайхан намрын өдрүүдээ
Найз би чинь хэзээ ч мартахгүй ээ
Намирах улаан бүчээ зүүсэн танхил насаа
Насан туршдаа дурсаж явна аа
Баяртай ангийн андууд минь баяртай
Баяртай ачит багш минь баяртай
Баяртай ангийн андууд минь баяртай
Баяртай ачит багш минь баяртай
Сургуулийн ширээний архан талд
Суралцахаар бид чинь тохой нийлүүлсээр
Хөгжилдөн хөөрөлдсөөр ангийн андууд минь
Хөөр баяраар дүүрэн явна аа
Баяртай ангийн андууд минь баяртай
Баяртай ачит багш минь баяртай
Баяртай ангийн андууд минь баяртай
Баяртай ачит багш минь баяртай
Найртай сайхан намрын өдрүүдээ
Найз би чинь хэзээ ч мартахгүй ээ
Намирах улаан бүчээ зүүсэн танхил насаа
Насан туршдаа дурсаж явна аа
Баяртай ангийн андууд минь баяртай
Баяртай ачит багш минь баяртай
Баяртай ангийн андууд минь баяртай
Баяртай ачит багш минь баяртай
Баяртай ангийн андууд минь баяртай
Баяртай ачит багш минь баяртай
Гала - Насан туршын хайр
5:38 PMНасан туршийн ханиа гээд
Найз нь чамайг сонгосон юм
Найз нөхдөөсөө илүүгээр
Найз нь чамдаа сайн шүү
Гэхдээ найз нь гомдохгүй
Гэнэн дурлалаа мартахгүй
Харин тэгэхдээ энэ дурлал
Хайр сэтгэл биш байж
Ингээд миний дурлал бүтсэнгүй
Чи бид хоёрын үерхдэгийг
Хүн бүхэн мэддэг шүү
Гэтэл чи минь өөрөө
Үнэн чанартаа мартахыг хүснэ
Дахилт:
Гала - Миний найз
5:37 PMнартай борооний солонго шиг бодлууд
надаар дуурээд сэтгэл догдлоход
нэрэлхүү занд мини чи зочилж
нэгэн сэтгэлээр даган баысаад
сайхан бухэн ээлжлэн ирж
саран хуртэл инээдэг дэлхийг
саруулхан бодлоор хамтдаа толидож
саатан уерхсэн миний найз
удэж боломгуй гоыхон насандаа
уыийн хувгуудээс холуур алхаж
унсэлт узээгүй ариун уруулнаас
унэн сэтгэлийн уг ирнэ гээд
ангаахай насаа чимээгүй орхихдоо
анзаарах бухнээс бишуурхэн туниж
аалихан гой бусгуй насаа угтсан
анхилхан сарнай шиг миний найз
тэнгэрийн ханхуу холоос дуудаад
тэртээ алсад чи мини одохвий
тэгэж л 2лаа дандаа ырисаар
тэргэл насаа жаргалтай уднээ
гэсэнч бидний хонгорхон уерхэл
гэнэн багийн гоыхон дуридатгал
салаа гэзэгтэй тсовоо инээдээр
саруул орчлон дандаа дутна аа
Гала - Гэгээ
5:37 PMХэн нэгнээ хүлээсэндээ бороо шивэрнэ
Шүхрэн дотор гунигаа зөөллөж алхана
Тэгээд зүрх дахиад л гэгээ хүснэ
Хүслийг минь олж харан байсан чи минь
Нээлтэй цонхоор салхи сэвэлзээд
Намайг чи санаж байна уу
Нандин гээд тэврүүлсэн
Хайрыг чинь би сэтгэлдээ санаж байна
Дахилт:
Хайрт чамтай ертөнцийн өнгө гэрлийг харж
Зүсэрч шиврэх борооноор анх учирсан тэр л учралаа
Учрал бүхнийг хамтдаа туулж
Уучилж чамайгаа хайрт минь гэж тэвэрнэ
Тэр навчис хийсэхдээ нулимс унагав
Бодол дотроо өнгөрсөнөө дурсаж алхана
Яагаад тийм их хайртай байж явсан юм бол
Намар гуниглаад би явлаа хайрт минь
Хайрын нулимс гуниглан урссаныг
Сэтгэлдээ чи санаж байна уу
Бүр ч үү гээд үлдээсэн
Хайрыг чинь би зүрхэндээ тээж алхана
Дахилт: 2х
Хайрт чамтай ертөнцийн өнгө гэрлийг харж
Зүсэрч шиврэх борооноор анх учирсан тэр л учралаа
Учрал бүхнийг хамтдаа туулж
Уучилж чамайгаа хайрт минь гэж тэвэрнэ
Дахилт: 2х
Хайрт чамтай ертөнцийн өнгө гэрлийг харж
Зүсэрч шиврэх борооноор анх учирсан тэр л учралаа
Учрал бүхнийг хамтдаа туулж
Уучилж чамайгаа хайрт минь гэж тэвэрнэ