Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Гантулга - Нисгэгчийн дуу

Жигүүртэн хүрээгүй уулсын
Оргил тэргүүн дээгүүр
Жилдээ хүрэмгүй газарт
Өдөртөө очоод ирлээ
ДХ: Мөнгөн цагаан хүлэг минь
Дүүлж явна аа хө
Мөнгөн цагаан хөлгөө бариад
Дуулж явна аа би
Сумнаас тавьсан сум шиг
Салхи исгэрүүлэн цойлуулаад
Цэнхэр тэнгэрийн уудамдаа
Цэнгүүн явах жаргалтай
ДХ:
Буудалд угтах учирлын
Сайханд яаран тэмүүлсэн
Санаа цайлган хүмүүсийг
Саадгүй түргэн хүргэхээр
ДХ: Суман цагаан хөлөг минь
Дүүлж явна аа хө
Суман цагаан хөлгөө бариад
Дуулж явна аа би 

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2