Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Ийм нэгэн дурлал 2 (OST). Show all posts

BX - Ийм нэгэн дурлал 2 (OST)

9:29 AM
Итгээрэй, сайхан амьдрал бүтээнэ гээд
Хөөрхөн чамдаа өгсөн амлалт минь
Биелэх цаг нь заавал ирнэ, хонгор минь
Наддаа өгсөн итгэл чинь
Бүх зүйлийг давах хүч өгдөг шүү

Зүрх зүрхээ олсон энэ хайр
Орчлонгийн хязгаараас ч тэмүүлнэ
Бие биенээ хайрласан ариун хайр
Бидний өмнөх замыг гэрэлтүүлнэ

Итгээрэй, амьдрах жаргалын үнэ цэнэ нь
Зөвхөн хайрандаа л байдаг юм шүү
Энхрий чамдаа дэндүү тунин эрхлэх дээ
Уяхан хорвоогийн бүх гайхамшгийг
Би мэдсэн, олж мэдсэн

Зүрх зүрхээ олсон энэ хайр
Орчлонгийн хязгаараас ч тэмүүлнэ
Бие биенээ хайрласан ариун хайр
Бидний өмнөх замыг гэрэлтүүлнэ

Нарны гэрэл хүн болгонд адилхан тусдаг шиг
Аз жаргалыг бид бүгдээрээ олноо, хайрт минь

Зүрх зүрхээ олсон энэ хайр
(Зүрх зүрхээ олсон энэ хайр минь)
Орчлонгийн хязгаараас ч тэмүүлнэ (тэмүүлнэ)
Бие биенээ хайрласан ариун хайр (ариун хайр минь)
Бидний өмнөх замыг гэрэлтүүлнэ
Итгээрэй
Бидний өмнөх замыг гэрэлтүүлнэ
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2