Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дуучин: Tsetsee. Show all posts

Цэцээ xамт ВX Энэрэл - Сэтгэлийн шунал

9:17 AM
Ил биш далд энхрийхэн чамайг би чинь хүснэ
Эзэнтэй зүрхийг минь инээмсэглэлээрээ зүснэ
Чамтай байх газар надаас өөр хүн байхгүй
Надтай байх газар чамаас өөр хүн байхгүй
Чөтгөр үл мэдэх газар чи минь цамцаа тайлна
Цагийн зүүтэй уралдаж хоёул цангаагаа тайлна
Хэзээ гэдгийг нь мэдэхгүй тэр болтол баяртай
Хоёр тийшээ салаад явахад сартай биш нартай
Бусдын нүдийг хариулж гараа наддаа бариулж
Булхайгаа нуух гэж чамаар би худал яриулж
Богинохон хугацаанд болж өнгөрөх тэр л мэдрэмж
Хүний хүн хүний хүнээс авах ёсгүй мэдрэмж
Болохгүйг нь мэдсэн хэрнээ боломж мэт олгосон
Болох байсан юмыг болголгүйгээр үл болгосон
Харамсах зүйлгүйгээр өнгөрсөн цаг хугацаа
Харамлаад яахав хүн хүнрүүгээ буцацгаа

Наашаа харж инээгээд цаашаа харж уйлдаа
Хажууд минь өнгөрүүлсэн хором бүрийг мартдаа
Наашаа харж инээгээд цаашаа харж уйллаа
Чамтай хамт өнгөрүүлсэн хором бүрийг мартлаа

Түүний гараас хөтлөөд хажуугаар минь зөрөөд
Хэлсэндээ хүрэлгүй хардах сэтгэл төрөөд
Тэгж эхэлсэн ингэж дуусхыг мэдэж байсан
Тэгэхэд ийм болохыг чи надаа хэлж байсан
Үгэндээ чи хүрсэн өөрөөсөө түлхсэн
Түүний өмнөөс чамд баярлалаа гэж хэлэхсэн
Хожимдсон учралыг ухрааж би болохгүй ээ
Хэрэв ухраах юм бол зогсоох газраа олохгүй ээ
Эзэн нь юмаа мэднэ эрэг нь усаа хашна
Нулимсаа цааш нь инээдээ нааш нь
Дуутай хууртай өнгөрч дурсамж дүүрэн үлдлээ
Ой санамжаа цэвэрлэх цаг ирлээ
Эцэх гэдэг нь мэдээгүй эзэнлүүгээ тэр явсан
Нью контрал гэдэг үгний утга учрыг ойлгож авсан
Зүүдэндээ таарсан зүгээр л зөрөөд өнгөрий
Залуу насны дурсамж болгон энэ дууг чамд өгий

Наашаа харж инээгээд цаашаа харж уйлдаа
Хажууд минь өнгөрүүлсэн хором бүрийг мартдаа
Наашаа харж инээгээд цаашаа харж уйллаа
Чамтай хамт өнгөрүүлсэн хором бүрийг мартлаа
Намайг ганцааранг минь үлдээ
Болохоо байсан толгой лобха муухай
Булхайцсан тоглоом баригдсан нүдний булай
Буцаж ирэхгүй цаг хугацаа бүх юм дуусаа
Буянтай хүний энгэрт ч ингэж нулимсаа дусаа
Булбарай гарыг чинь атгаж
Борхон царайг чинь ширтэнэ
Буратино хамрыг минь үзээд мэдээгүй дүр эсгэнэ
Будлаантай амьдралыг минь хүлцэн тэвчинэ
Буухиа шуудангаар ирэх хов жив зүрхний өвчин
Бүтэн 2 жилийн хөдөлмөр талаар өнгөрч
Бүхчим агаартайд утаа үмхэж.шалаар өнхөрч
Бүрий шөнөөр зам дээр гараа өргөсөн болгоныг авч
Бүсгүй хүнийг ойлгох болоогүйэ гаучка ууужка

Наашаа харж инээгээд цаашаа харж уйлдаа
Найз нь о зүгээрээ намайг ганцааранг минь үлдээ
Өнгөрсөн цаг хугацааг өнгөрсөнд нь хөлдөө
өнгөрсөн амьдралыг минь хүнийг хөлдөө үлдээ
Read On 0 - сэтгэгдэл

Bx , Tsetsee, Тэнүүн , Маралжингоо , Цэлмүүн - Дээшээ

2:56 PM
Хүсэл зүрхэнд минь бий
Зорьсон зорилго мөрөөдөл бас бий
Сайныг л гэж зөв байя
Хүндэтгэе хүмүүсээ бие биенээ
Өөрөөсөө бүгдийг эхлэе
Хайр гэдэг зүйл мартагджээ
Хүсэхгүй байна би муу нэрийг өөр
Худлаа инээсэн багтай царайг
Хүсэхгүй байна би нэгнээ муулсан атаархуу яриаг
Итгэж байна Өөрчилнөө
Дахилт :
Итгэж биенээ хүндлэе
Итгэж биенээ хайрлая
Хүн шиг хүн байж үргэлж дээшээ
Дахиад жаахан хайр нэм
Дахиад жаахан итгэл нэм
Зорилго хүсэл үргэлж дээшээ
Санаа бүү зов бүх юм сайхан
Бидний итгэл гэрэлтэж байх юм
Маргаашийг инээж угт
Хүсэл зорилго нэг зүгт
Гутрал гунигийг март даа
Бадаг2 :
Юунд ч үл итгэх үе бий
Амьдрал өөрөө зогсох шиг үе бий
Утга учир гэж үгүй
Гуниг гутралаа ардаа үлдээ
Дахиж алдахгүй гэж хичээ
Хайр гэдэг зүйл мартагджээ
Дахилт :
Итгэж биенээ хүндлэе
Итгэж биенээ хайрлая
Хүн шиг хүн байж үргэлж дээшээ
Дахиад жаахан хайр нэм
Дахиад жаахан итгэл нэм
Зорилго хүсэл үргэлж дээшээ
Санаа бүү зов бүх юм сайхан
Бидний итгэл гэрэлтэж байх юм
Маргаашийг инээж угт
Хүсэл зорилго нэг зүгт
Гутрал гунигийг үүрд март даа

Rap :
Гутлаа чирэн гундуу алхаад яахав хотынхоо гудамжаар
Гуниг гутралаа орхиод сайн сайхныг нь олж хар
Буруу зүүрсэн нийгэмд итгэлээ нэм сэтгэлээ нэм
Би чадна чи чадна одоо ингээд зүтгэлээ нэм
Санаа гаргаад хойшоо суувал сайн муугүй бүгд л сүйрнэ
Сайн санаад хийж явахад сайхан амьдралд л хүрнэ
Хэн хийх вэ бид хийнээ хийж эхлэе залуус минь ээ
Хийсэн хойноо хэний ч өмнө бид бүгд пээдийнээ
Read On 0 - сэтгэгдэл

Tsetsee ~ Зүрхээр наадагч киноны дуу

2:29 PM
Аниа намайг хараад залуу насаа дурсана
Уучлаарай залууг чинь харцаа гарган сүрхий харсан
Арай бишээ энэ чинь одоо саальчин бишдээ
Түфлэн дээр дээл өмсөөд төмпөн барьцан байна шдээ

Саалийн үнээ бишээ агаа нарын мөнгийг саана
Сарангэрэл шиг сенсаци нэг тарих юмсан
Насны бөгсөн дээрээ надтай үзэх санаатай айн
Эгээ минь дээ эгэл би чинь эвгүй бие хаатай

Урд нь зогсвол таныг давж залуус намайг харна
Тэнэгтэж байхаар тэтгэвэртэй гарвал яасан юм ер нь
Хамаг хумс хөх бөгс бүх юм өөрөөрөө
Хамаг юмаа янзалчихаад эгч минь битгий хөөрөөрэй

Дх:
Selfie хийж чадах уу
Яаж хийдэгийг нь харах уу
Гэдий төмбий хотой оцой дарах уу
Selfie хийж чадах уу
Яаж хийдэгийг нь харах уу
Гэдий төмбий хотой оцой дарах уу
Selfie хийж чадах уу
Яаж хийдэгийг нь харах уу
Гэдий төмбий хотой оцой дарах уу
Selfie хийж чадах уу
Яаж хийдэгийг нь харах уу
Гэдий төмбий хотой оцой дарах уу

Миний насан дээр над шиг харагдах хэцүү
Эгч нь бараг эмээтэй чинь чацуу
Доод төрлийн охин миний бүү үзэн яд
Түүнээс илүү юу байгаа юм бэ чамд

Бие минь төгс байна хөх бөгс байна
Амьдрал үзсэн аниа нь 570-тай
Охин минь чи хоёрхон хос гуталтай
Нас гэдэг ердөө тоо эгч нь үүний нотолгоо

Дх:

Нас зөрнүү гэхээс тийм ээ нүх зөрөхгүй
Үхэхэс бусдыг үзсэн эгчийн хаана ч охидууд хүрэхгүй
Алла Пугачева залуусын цусыг сорон залуужна
Зарим аниа нарын нүдэнд Цэцэ бацаан малуужин

Охидууд бол мангар олон Одгэрэл шиг аниа цөөхөн
Гэхдээ намайг ахаа гээд араас гүйх охидууд хөөрхөн
Үнэгүй нялх ногоо идвэл орлого чадахгүй бол зарлага
Ер нь тэдний гэдийх гэдэг тэр чигээрээ өөрөө урлаг

Сайн ах байж чадахгүй бол сайхан амьдралын садаа
Санаандаа л итгэхгүй бол сарын цалин минь будаа
Гол нь гоё харагдах нас сүүдрийг нь бүү асуу
Эмэгтэй хүний насыг нь асууна гэдэг бүдүүлэг бус уу

Дх:
Read On 0 - сэтгэгдэл

Tsetsee ~ Амьд бурхан

5:36 PM
Та хоёрынхоо бүтээл та хоёр миний шүтээн
Чадах бүхнээ хийсэн чамгүй ихийг өгсөн шүү дээ хүүдээ
Хүн шиг хүн болгосон зөв хүмүүжил надад олгосон
Хэлсэнээр чинь хийсэн 20-тойдоо хоолтойгоо би золгосон
Чихэнд чийртэй байсан ч одоо бодоход хамгийн үнэтэй сургааль
Чадлаараа хийсэн ч авах хэцүү та хоёроосоо магтаал
Чадахгүй байсан зүйл дээр тэнэг гэж намайг зэмлээгүй
Чадал нь байсан ч тэд нар шиг намайг хэзээ ч эрхлүүлээгүй
Суран бүснээс илүү сургаалийн үг нь үнэтэй
Савал хийвэл аав минь гар хүрч байгаагүй билээ хүүдээ
Дандаа бишээ хааяа хүүдээ өгөх таны ганцхан үнсэлт
Таны хийж чадаагүйг хийх нь хүүгийнх нь ганцхан хүсэл

Дх: Сана бүү зов хүү чинь хэзээ ч уруудахгүй
Хүссэн зүйлийг чинь хүргэж өгнө тун удахгүй
Уурлуулж байсан бол уран үгээр таныг уяраая
Амьд бурхадыгаа амжиж хайрлацгаая

Хүү чинь хүний нутагт сайн байгаа санаа бүү зов ээжээ
Учир нь өглөө болгон өргөнө та хүүдээ цайныхаа дээжээ
Толгойд хийсэн зүйлийг чинь хэн ч булааж авч чадахгүй
Гэж хэлсэн үгийг чинь хүү нь хэзээ ч мартахгүй
Зовох цагт минь дэм болсон сэтгэлийн минь эм болсон
Ээж шигээ Монгол бүсгүйг хүний нутгаас хүү нь олсон
Урдуур нь биш хойгуур нь биш дундуур нь яв гэж заасан
Энэ үгний чинь утга учрыг амьдаар нь би олж харсан
Хүн шиг амьдарч та хоёрыгоо хүү чинь баярлуулъя даа
Хүний нутгаас хобби болсон хип хоп дуугаа дуулъя даа
Тоглолт хийнэ гэхэд нүүрэн дээрээ намайг тоогоогүй ч
Open Air-ийн гадаа хүүгээ та хоёр минь сонсож байсан

Дх: Сана бүү зов хүү чинь хэзээ ч уруудахгүй
Хүссэн зүйлийг чинь хүргэж өгнө тун удахгүй
Уурлуулж байсан бол уран үгээр таныг уяраая
Амьд бурхадыгаа амжиж хайрлацгаая /х2/

Ээжийн минь сэтгэл надад миний сэтгэл гадуур хэснэ
Намайг орж иртэл дуг хийлгүй том өрөөндөө та тэснэ
Байрны ах нар бацаан байхад яагаад ч юм бэ надад сайн
Одоо бодоход миний ард уул шиг аав минь байсан байна
Ачийг нь хариулахгүй гэхэд багахан шиг зовооцгооё
Чихэнд чийртэй ч гэсэн хэлсэн хэдэн үгийг нь тооцгооё
Өдрөөс өдөрт холдож байгаа амьд бурхадыгаа хайрлацгаая
Орхиод одохоос нь өмнө гэр гэрлүүгээ харьцгаая
Read On 0 - сэтгэгдэл

Tsetsee ~ Цааш нь

5:34 PM
Ванкүүш хамтлагийн гишүүн 16-тай бацаан
Хийсэн дуугаа FM-д өгөх гэхэд хөтлөгчид буцаана
Харамсалтай нь арын хаалга байгаагүй ч авьяас нь байсан
Харанхуй өрөөнд хийсэн дуугаа интернэтээр би тараасан
Хэн дуулаад байна вэ гэхэд хариултыг нь Цэцэ гэдийн
Хүссэн хүсээгүй олонд танил болжээ аль хэдийн
Зөрсөн болгон зөн совингоороо намайг эргэж харна
Зүгээр байхгүй дээр нь ..... гэж шивнэж гарна
Намайг юу гэж ярьсан ч хамаагүй би нээрээ юм бодохгүй
Чиний ярьсаны зоргоор чиний ярьсан шиг хүн шиг би болохгүй
Энэхэн биеээ хуваадаг бол бүгдэнтэй нь би уулзаж үзнэ
Нэг ч үг солиогүйн байж намайг тэд нар муулаж үзнэ

Дх: Мөрөөдөл минь хязгаар үгүй
Тиймээс зогсох зогсоол үгүй
Мөрөөдөлд хөтлөгдсөөр
Тэндээс би энд ирлээ

Хуучин Цэцэ дуучин Цэцэ 2-т чанарын ялгаа алга
Худлаа хуцагчид миний нэрийг доош нь зулгаана
Ээж аавын хайртай хүү ганц эгчийн би сайн дүү
Найз охины үнэнч хайр нь найз нөхдийнхөө багын найз нь
Хэвээрээ байна би хэлээрээ Дандий
Хэн байснаа Цэцэ хэнээр ч хэлүүлэлтгүй сандын
Хийсэн зүйлийнхээ эцэсийг л үзэж байж ханадын
Харин тийн сайндаж муудаж явсан хэдий ч андын
Тангаргаа мартаагүй манийгаа энэ хүртэл чирч иржээ
Чиний талаар хэлэх үгс хэдхэн мөрөнд шингэхдээ
Нэг хүн нь ийм байна нийлвэл гай болно гэж чи хэлдэг
Нэмэр хачир нэмэлгүйгээр Ванкүүш дуулж эхэлдэг

Дх: Зорилго минь хязгааргүй
Цаг хугацаа намайг хүлээхгүй ээ
Тиймээс бас зогсоол үгүй
Хүсэл зорилгодоо хөтлөгдсөөр
Тэндээс энд би ирлээ

Дууг минь сонсох дуртай хүмүүс тааралдсан бол зураг даруулж
Гаргасан цомог болгон дээр минь гарын үсэг зуруулж
Тайзан дээр гараад ирвэл гараа өргөн алгаа ташина
Тайлбарлах аргагүй таашаал авдаг миний дуртай агшин
Зүгээр суухад ирээгүй зүтгэж олсон миний нэр төр
Өөрийн хүчээр хийж өдий хүртэл явсан миний намтар
Дуу минь UB Эрдэнэт Дарханд хотын төвд цаашаа тархад
Зорьсон зорилгынхоо төлөө зүтгэж би ард нь гархад
Ингээд нэгнээ хархад бор зүрхээрээ бор залуу
Өөдрөгөөр амьдарсаар өнөөдөртөө сэтгэл хангалуун
Намайг өдий хүртэл сойсон ч ирсэн та нартай адилгүй
Нөгөө хэдэд хандаж хэлэхэд ахиад нэг ....
Read On 0 - сэтгэгдэл

Tsetsee ~ Хэлье гэсийн

5:18 PM
Хорвоо дээр өнгөрөөсөн миний хорин гурван жил
Хүнээр заалгаж бас өөрөө олж авсан хүмүүжил
Надад хувийн үзэл бодол баримталдаг дүрэм бий
Өдий хүртэл түүндээ үнэнч байгаа хүн бий
Толгойдоо юм хий хийсэн юмаа ажил болго
Үргэлж хожих албагүй ээ өрөөл бусдад боломж олго
Юу сайхан дур сайхан дуртай зүйлээ хийх сайхан
Дурандаа хийсэн зүйлийн шимийг нь хүртэх аятайхан
Амьдарч яваа хугацаандаа үхлээс бусдыг нь үзнэ дээ
Үнэнээр явбал үхэр тэргээр Lamborgini-г гүйцнэ дээ
Урдуур биш хойгуур биш дундуур нь явахад болно
Эхлэлдээ биш яаж төгсөхдөө гол нь
Хичээл дээрээ энгийн байсан мик-ны ард би хаан байсан
Хоёуланг нь хослуулах надад амархан байсан
Мөрөөдөлдөө хүрэхийн төлөө сэтгэ итгэ зүтгэ
Өөрийн хэрэг бүтэхийн хажуугаар бусдын хэрэг бүтэг

Дх: Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ
Алив сайхнаа бусдаас битгий хармал хүмүүс ээ /х2/
Амьддаа бие биенээ хайрла найзаа
Алив сайхнаа бусдаас битгий хармал найзаа /х2/

Алдаж болно онож болно хаяа хоосон хонож болно
Хаалгыг чинь эвдээд эд хөрөнгийг чинь тонож болно
Толгойндоо хийсэн зүйлийг хэн ч булааж чадахгүй
Гэж хэлсэн үгийг чинь хүү нь хэзээ ч мартахгүй
Сайн сайхныг санаж явахад сайхан амьдралд л хүрнэ
Мууг дагаж могойн хорлонд юунд чи гараа дүрнэ
Хэлж чадах биш хийж чадах зүйлээ ярьж бай
Хоёр туулай хөөсөн бол хоёуланг нь барьж бай
Зөв юмны төлөө зовсоны эцэст жаргана
Хичээсэн хүн заавал амжилт гаргана
Өргүй бол баян өвчин тусахгүй бол жаргал
Ганцаараа идэж өмхий гахай шиг битгий таргал
Суусан цэцэн явсан тэнэг хоёр адилхан
Сэтгэлээсээ хийвэл ажил хийх гэдэг амархан
Асуудалтай учирвал архи түүнийг засахгүй ээ
Асуудлыг чинь нэмнэ үү гэхээс хэзээ ч хасахгүй ээ
Дх:
Алив хөгшөөн чи үүнийг цааш нь дамжуул
Амьдрал богинохон аль болох бүгдийг нь амжуул
Цаг цагаараа байхгүй байнга баянаараа байхгүй
Хүч чадал бие бялдар цэл залуугаараа байхгүй
Дээрэлхүү зан хүн бүрийн дургүйг хүргэнэ
Дээрэлхүүлсэн хүн болгон чамаас үргэнэ
Ганцаараа оденоороо байна гэдэг аймшигтай
Олуулаа офтоороо байх харин гайхамшигтай
Жаргаж цэнгэж болно зовлон гэж бас бий
Read On 0 - сэтгэгдэл

Tsetsee ~ Ханьдаа хайртай

4:59 PM
Дх:Ханьдаа би хайртай ханьдаа би халамжтай
Ханиараа бахархана ханийгаа хайрлана

Заяаны хань зам дээр гэдэг энэ үг чинь биелсэн шүү дээ
Салах гэж биш ханилах гэж чамтайгаа би чинь нийлсэн шүү дээ
Сайхан амьдралд садаа болно хааяа хэрүүл уруул
Сайндах нь тодорхой шүүдээ сайхан харцаа битгий буруул
Angelina Jolie л биш бол араар чинь би үл тавина
Бусдын үг бол сонин биш бүсгүй минь чи зүрхээ чагна
Чамайг гомдоогоод чамгүй байх надад үнэхээр хэцүү
Над шиг хүнийг хаях хэцүү аа бас авах хэцүү
Согтуу солиороод урд шөнө унтуулаагүй Дандий хөршөө
Сохор ухаанаар гэртээ хариагүйд намайгаа өршөө
Эр хүн хэлсэн эмээлт морь минь хариасандаа
Энэ үгийг би чинь чамдаа олон удаа хэлж байсандаа

Дх:Ханьдаа би хайртай ханьдаа би халамжтай
Ханиараа бахархана ханийгаа хайрлана

Ажилаа тараад харих гэхлээр хүмүүс хор хутгахын
Авгай ална гэхээр барьж яваад амруу минь зутгасан
Зуу татаад зориг орсон хойно дандаа чи залгадаг
Цэнэг дууслаа хайраа гээд гар утсаа би салгадаг
Хоёр зураас үлдсэнийг хэн хэн маань мэдэж байгаа
Ойрын үед ойр ойрхон чамайг би их өдөж байгаа
Урд өрөөний цонхоор ууртай хараад сууж байгаа
Учир нь долоо хоногт би 2 удаа ууж байгаа
Утсаа тасдаад уугаад суух үгээр хэлэмгүй гайхамшигтай
Уулын модонд уусанч араас олоод ирдэг нь аймшигтай
Гулгаад ороод ирлээ
Одоо яадаг билээ
Ажлынхан минь ээ одоо би чинь яадаг билээ

Дх:Ханьдаа би хайртай ханьдаа би халамжтай
Ханиараа бахархана ханийгаа хайрлана

Уухгүй л бол урдах ажил урагш явахгүй шүү дээ
Ухаантай шүү дээ чи минь онгойлгооч дээ үүдээ
Миний хатан хаан минь ээ би чинь чамдаа хайртай шүү
хөршүүд хараад байна шүү дээ хүний мууд нь хүн дуртай шүү
Архи уух гэдэг чинь ердөө санааны юм шүү дээ
Одоо ингээд би гарлаа л бол гарлаа шүү дээ
хүнийг хүргээд өгөхгүй Дандий ёстой хөгийн П..да
Муухай үг хэлчихлээ хайраа извините пожалуйста
Амалъя хайраа ахиж хэзээ ч уухгүй гүйцээ
Амсах л юм бол би шатаана хамаг пүүзээ
Таван жилийн хөдөлмөр гэдэг арай хайран юм аа
Үүнээс хойш түүнээс цааш хэмжээндээ тохируулж уунаа

Дх:Ханьдаа би хайртай ханьдаа би халамжтай
Ханиараа бахархана ханийгаа хайрлана


Ах нь давтан, давтан
тэхх ах нь бол давтан давтан
давтангийн давтангийн давтан давтан давтан давтан
Read On 0 - сэтгэгдэл

Tsetsee ~ Diss to 76

4:05 PM
Сайн байна уу монголчуудаа хэлэх хэдэн үг байна
Санаа зовох зүйлгүй би хүний сүг байна
Их хуралд оронгуут л шууд баян болдог
Сонгуульд зарсан мөнгөө хэд хэд нугалж олдог
Тэдэн шиг иргэд яг л улсаа бодож харагдаач
Тийм л их цалинтай бол бичиг цаасанд дарагдаач
76 гишүүн юу хийгээд байдгийг мэдэхгүй
Та нарыг би мөнгө идэхээ боль гэхгүй ээ
Талыг нь тойрогтоо үлдсэнийг нь өөртөө
Тийм биз дээ хүмүүсээ тэгвэл арай өөрдөө
Соёл урлаг Сүмо улс төрийг битгий холилдоо
Ядаж байхад Жавхаа ахаа та болилдоо
Сүмогийн дэвжээ бөөрөнхий хурлын заал нь бөөрөнхий
Энэ хоёр нээрээ холбоотой байж болохын
Нэг нь энд сонин уншина нөгөө хоёр нь буу хална
Хоёр хувийн саналаар А намаа ХУ нам нь ялна

Дх: Ай монголчууд элсний нүүдэл шиг чимээгүй /2x/

С.Зоригийг алсан алуурчин алга болно
Дээрэм хийсэн бацааныг дор нь хайгаад олноо
Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй
Төрийн тэргүүн зурагтаар согтуу гарж болохгүй ээ
Xээрийн шувууд нисэж байгаад хүрэлгүй чад хийдэг
Тийм л газар хүний хүүхдүүд хичээл номонд мэрийдэг
Сургууль төгсөөд сэтгэл тэнэгэр нутаг буцдаг
Ажилд орох гэтэл арын хаалгаа гэж хуцдаг
Намынх нь байрыг хүмүүс нүдэн дээр нь шатаалаа
Чухал бичиг баримт шатсан болов уу одоо яанаа
Бичиг баримт яах вэ хайран модин морин хуур
Алж өгнөө бүгдийг нь багахан шиг галзуур
Төрийн төмөр нүүр талийхаа өмнө хайлдаг
Гар утасны хэргээр 10 жил аваад зайлдаг
5 толгой Оюутолгой гэдэг үлгэр мэднэ биз
Талцаж байгаад дээгүүрээ томчууд хувааж иднэ биз

Элбэгээ байна уу Энхээ байна уу аль нь ч ер нь хийхээ байсан
76-д монгол улсын иргэд итгэхээ байсан
Сонгуулын сурталчилгаа хийгээд хөгшөөн хэрэггүй ээ
Мөнгөндөө нэрээ бичээд өгвөл юм нь ер нь нэмэргүй ээ
Ганган машин унасан бол улаан гэрлээр урагшаа
Том хүний хүүхдийг онц гаргана биз дээ багшаа
Тэрбумын төсөв гаргана төв замаа засна
Нэг дарга өргөнөөс нь нөгөө дарга зузаанаас нь
Идэцгээнэ ууцгаана иргэдээсээ нууцгаана
Ирц бүрдсэнгүй гээд зүв зүгээр зууцгаана
Эмч хийж үзээгүй хүн эрүүл мэндийн сайд байх юм
Их хурлын гишүүд наадмаар бас барилдах юм
Амьд явсных нээрээ юм юм үзэхнээ
Үүдэн дээр нь очоод ичих ч үгүй мөнгө нэхнээ
Бидэнд одоо хараацай биш хангарьд хэрэгтэй
Хараацайгийн буянаар үгээ хэлэх эрхтэй
Read On 0 - сэтгэгдэл

Tsetsee ~ Summer

4:04 PM
6-н сар гарчээ Тиймээ зуны улирал хаяанд иржээ
Унтаж байсан Улаанбаатар хот нойрноосоо сэржээ
Цэцэг навч дэлгэрсэн Зуны өдрүүд зугаатай
Цэлмэг тэнгэр цэнгэг агаарт алхаж яавах таатай
Өнөөдөр 30 хэмийн дулаан Үүлгүй тэнгэртэй
Охидийн хувцас богино юүпэг Цамц нь задгай энгэртэй, Төв замын түгжрээн дунд араагаа мултлана
Мянганы зам дээр гарангуут, Хаазаа гишгэн тултал
Халуун зунаар PC дээд пизда минь чи зайлаач ээ
Хөөрхөн охидуудаа алив зузаан хувцасаа тайлаач ээ
Сөүлийн гудамж загвар өмсөгчдийн тайз болно
Цаг асуунгаа нэгэн miss-тэй нь би найз болно
Өндөр өсгийтэй Сандаалтай хөлийн хумс нь лаактай Хар нүдний шилтэй, Хөх нь хагас гарсан маактай
Модон сандал дээр моод үзүүлэн нарлана
Эргэн тойронд байгаа эрчүүдийн нүдийг хужирлана
Цагаан сарын маргааш хавар тэгээд зун
Аараа жин жин гагнасан гинжийг таслах тун
Нартай өдөр найзуудын хамт явна голын эрэг
1 2 3 ий ус руу үсэр нэгэн зэрэг, Нар салхи үзээгүй нандин охидууд жоохон борлог
Түүдэг галаа тойрж суугаад бүгд хийж иднэ шорлого
Одоо хамгийн хэрэгтэй юм тийм хүйтэн пиво
Авдар авдараар нь пивыг, Голын хүйтэн усанд хийв, Голын эргээр зугаалий, Хоёулаа жоохон буу халий
Түүний толгой, Миний нүүр лүү 40 хэм далийна
Хөлөөрөө толгой хийнэ Толгойгоороо хөл хийнэ
Шинэ гаргасан хонины махаар Ил гал дээр шөл хийнэ
Цэвэр агаарт нам цохиулж Гадаа унтах сайхан даа
Хос хосоороо тусдаа унтана майхан майхандаа
Нэгэн тэнд тасарч унана Нөгөө нь харин эрүүл болно
Өглөө босоод хиам талхан дээрээсээ
Навчаа Цэцгээ хоёр тэсээрэй Эрвээхэй эрвээхэй дүүлэн дүүлэн нисээрэй /х2/
Зуны улирал эхлэнгүүт, Залуусын цус нь хөөрнө
Зуслангийн өглөө наран мандаж үхэр мөөрнө
Байшингийн сүүдэрт суугаад амандаа өвс зуугаад
Барьсан маруужнаа хамаатны дүүгээсээ нуугаад
Зайрмагаа долоогоод ялаануудыг үргээнэ
Сүргийн манлай азаргын боов нь газар шүргээд
Цамцаа тайл охин минь цасан шуурга байхгүй
Тасартлаа уусан ч яахав ээ Осгож үхэхээс айхгүй ээ
Пүүзээ тайлаад би Зүлгэн дээгүүр гүйнэ
Бакаалтай хүмүүст зориулж би цэцэг түүнээ
Навсгар хувцасаа тайл Эсвэл маруужин шиг хайл
Насаараа навсаагаараа Найзаа аваад цаашаа зайл
Бороо бороо ороорой, Оросын маамуу ирээрэй
Улсын нийслэл Улаанбаатар минь алив сэрээрэй
Read On 0 - сэтгэгдэл

Tsetsee ~ Hate On Me

4:01 PM
Дуугүй нилээн харж суулаа
Тэвчээр минь барагдав
Дунд сургуулийн бацаан намайг муулаж байгаа харагдав
Гаргахгүй ахын дүү чигчий хурууны чилээ
Гартайгаа шаалцдаг бацаан гангста юм гэнэлээ
Инээд уур 2 минь нэгэн зэрэг хүрэх шиг
Эргүүтсэн гөлөгнүүдэд хайран цагаа үрэх шиг
Пүүзний тухай дуулсан пиздакуудын хараал идлээ
Пүдр түрхсэн хүнийхээ дуунд дуртай гэдэгын мэдлээ
Хүнд гарууд нь улс төр дуулна
Нөгөө хэд нь хайр дуулна
Хөндөгдөөгүй сэдэв би дуулах гэсийн уулна
Хэн нэгэнд би өөрийгөө би од гэж яриснуу
Хүний нутагт ажил хийдэг над шиг од чи харсануу
Хоолой бичдэг газар минь хувцасны шүүгээ
Хараал хэлэхыг сонссон бол өршөөгөөрэй хүүгээ
Харанхуй өрөөн дотроосоо 2 CD гаргалаа
Халзан толгой 2 соёо Hi-Fi-д зарна хар алаа

Наяан найман онд төрсөн
Үзэл бодол ардчилсан
Надаас намхан хүн Ерөнхийлөгчиийн сонгуульд ялсан
Хотын төв гэхээр чи диваажин гэж бодоо юу
Дошон дээр минь том дуугараад хамууд чамайг зодоо юу
Хоёр хоёрын тоо хойноо 4-н тэгтэй
Хоёр зуун хорийнхон бүгд амь нэгтэй
Ах нараасаа айнуу гэхээс алнуудаас айдгүй
Америк улсын виз авахад арын хаалга байдгүй
Эцэг эх минь эгэл жирийн иргэн тиймээ хөдөлмөрч
Тархин дотор байгаа зүйл минь хэний ч биш миний өмч
Архи дарс уугаагүй
Ангааж би суугаагүй
Ая шаадаг байсан үнэн хэнээс ч би нуугаагүй
Хүн надтай яаж харьцана тэгж л би харьцана
Хүүхэн шиг писдакууд надтай барьцана
Хотын төвд өссөн би хашаа байшинд төрөөгүй
Хоёр өрөөнд чихэлдэнэ байр минь олон өрөөгүй

Хөлсөө гаргаж олсон мөнгөө хөлөндөө угалжийн
Хөдөөний хөөсөн мантуунууд урам хугалжийн
Арван жилийн бацаан биш атманаас айх уу
Аавын хаалга татаагүй тамаан гэж байх уу
Хотын төвын 220 иргэдийн нэр алдар
Хэн ч биш писдакууд минь та нар цаашаа далдар
Хэдэн хараалын үгээ хөөрхий философи гэнүү
Хүрд мэдэхгүй гөлөгнүүд том тэнэгтэхнүү
Тааваараа шаан хөөе та нар шиг мэрийхгүй
Та нарын тухай хийсэн дуугаа СD-ндээ хийхгүй
Хийсэн дуунуудыг чинь сонсохоор миний ой гутна
Хэмжээнд минь хийе гэсэн ч та нарын потенциал дутна
Утгаар нь шааж байвал ураа гээд дэмжинэ
Учираа мэдэхгүй бацаануудын ухааныг нь хэмжинэ
Хэний ч мэдэхгүй банди нар хэмбугай хүртэл дисслэнэ
Хаяагаа хадарвал хоромын дотор няслана
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2